| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00007/И |
| Дугаар | 137/ШШ2025/00013 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 137/ШШ2025/00013
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, .....хороо, ...... давхар, ..... тоотод байрлах, ......... ББСБ ХХК /ХХД:....., РД:....., утас:......../ ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... баг, ...... дугаар байрны ..... тоотод оршин суух, Б овогт Н-ийн З /РД: ....., утас:......../-д холбогдох
Зээлийн зээлийн гэрээний үүрэг 7,221,137.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.З нь манай компанитай 2023 оны 11 сарын 30-ны өдөр L...... дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан, тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид 7,212,637.58 төгрөгийг эргэн төлөх үүрэгтэй. Гэтэл зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд 8,500 төгрөг гарсан тул хариуцагч Н.З-оос нийт 7,221,137.56 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.
Хариуцагч Н.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 7,221,137.56 төгрөгийг зээлсэн нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И х ББСБ ХХК нь хариуцагч Н.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,221,137.56 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.З нь зээлийн гэрээний үүрэгт 7,221,137.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,221,137.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.З нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,488.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 65,244.1 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 65,244.1 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б