| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0521/З |
| Дугаар | 128/ШШ2024/0652 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0652
2024 08 29 128/ШШ2024/0652
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яамны ******* дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Т.******* нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яамны ******* дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн татгалзал, хэргийн үйл баримт, нотлох баримт, талуудын тайлбар зэрэг нь зөрчил, гэмт хэргийн шинжтэй байж болохуйц байгаа тул уг асуудлыг эрүү, зөрчлийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Т.******* нараас Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яамны ******* дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №******* дугаар бүхий албан мэдэгдлийг хүчингүй болгож, Хууль зүй дотоод хэргийн яамнаас зарласан ******* дугаартай Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдох дэд бүтцийн техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, программ хангамж нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 1 дүгээр багц болох Зөрчлийн бүртгэлийн тусгай хэрэгсэл /согтуурал тандагч, шалгагч/ худалдан авах тендер шалгаруулалт-ад оролцсон нийт оролцогчдын тендерийн саналд зохих журмын дагуу дахин үнэлгээ хийхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай албан мэдэгдэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан мэдэгдэл тус бүрийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Т.******* нар нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа талаар шүүх хуралдаанд илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Т.******* нарын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй дотоод хэргийн яамны ******* дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай албан мэдэгдэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан мэдэгдэл тус бүрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Т.******* нарын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.*******д даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР