Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00959

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00959

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

          Нэхэмжлэгч: “ТОКИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 674 318.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “ТОКИ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганбаяр нь 2023 оны 11 сарын 08-ны өдөр ЗГ2023110801652 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулан “Samsung A54” маркийн гар утсыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр авсан болно. “ТОКИ ББСБ” ХХК нь хариуцагчатай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

          Иймд хариуцагч Д.Ганбаяртай байгуулсан  ЗГ2023110801652 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ногдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 1 674 318.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Д.Ганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “ТОКИ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1 674 318.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 3 сард багтаан бүрэн төлж барагдуулна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “ТОКИ ББСБ” ХХК  нь хариуцагч Д.Ганбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 674 318.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хариуцагч Д.Ганбаяр нь нэхэмжлэгчийн 1 674 318.84 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч “ТОКИ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1 674 318.84 төгрөгийг хариуцагч Д.Ганбаяр нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 740 төгрөгийн 50 хувь болох 20 870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 20 870 төгрөгийг, хариуцагч Д.Ганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 20 870 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТОКИ ББСБ” ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ