| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01081/И |
| Дугаар | 138/ШШ2024/00961 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00961
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 138/ШШ2024/00961 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 759 130.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2022 оны 06 сарын 29-ний өдөр 4 450 000 төгрөгийн зээл авахаар хүсэлтээ бичгээр гаргасны дагуу 1190130101000563 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулж гар утас, гэр ахуйн бараа, эд хогшлийг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах “барьцааны гэрээ”-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэн “Ант онлайн молл” ХХК-иас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл нийт 186 хоногийн алдагдалтай байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж байна.
Иймд зээлдэгчээс зээлийн нийт үлдэгдэл 759 130.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг буюу 759 130.66 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 759 130.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 759 130.66 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 759 130.66 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 769 төгрөгийн 50 хувь болох 11 384.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 11 384.5 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 11 384.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ