Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00963

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00963

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

          Нэхэмжлэгч: “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ийн *******

          Хариуцагч: Дорждагвын ******* нарт холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18 962 042.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь 2023 оны 04 сарын 18-ны өдөр 17 500 000 төгрөгийг дугаартай автомашины зээлээр 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, 101128422 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийн гэрээний 3.2.2, 3.2.11 зэрэг заалтуудыг зөрчин нийт 265 хоног хэтрээд байгаа тул шүүхэд хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж шаардаж байсан болно.

          Иймд 18 962 042.87 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Г.*******, Д.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 18 962 042.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Уг мөнгөнөөс бид 2024 оны 11 сарын 29-ний өдөр 8 950 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 10 012 042.87 төгрөгийг 2024 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрнө гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Г.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 962 042.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардагаас 8 950 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 10 012 042.87 төгрөгийг 2024 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн  18 962 042.87 төгрөгөөс хариуцагч Г.*******, Д.******* нар нь 8 950 000 төгрөгийг төлсөн ба үлдэх 10 012 042.87 төлөхийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 232 төгрөгийн 50 хувь болох 58 616 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 58 616 төгрөгийг, хариуцагч Б.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамжид 58 616 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк” ХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                                Х.ОТГОНЖАРГАЛ