| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06033/И |
| Дугаар | 138/ШШ2024/00965 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00965
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 138/ШШ2024/00965 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6 830 917.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь 2022 оны 04 сарын 20-ны өдөр 43029717 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Б.******* нь 3 879 920 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. ...Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан зөрчлийг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Иймд үндсэн зээл 2 679 706.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 262 290.63 төгрөг, нотариатын зардал 9 000 төгрөг, нийт 6 830 917.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Би 2022 оны 04 сарын 20-ны өдөр 43029717 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр “Iphone 13 pro max” загварын гар утсыг урьдчилгаа төлбөр төлж зээлээр авсан үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2022 оны сүүлчээс эхлэн эрүүл мэндийн улмаас ажлаасаа гарч 2023 оны сүүл хүртэл ямар ч орологогүй болж зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Улмаар 2024 оны эхэнд өөрийн буруутай үйлдлийн улмаас эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэн одоогоор 427 дугаар ангид ял эдэлж байна. Миний хорих ял 2025 оны 10 сарын 16-ны өдөр дуусна. Тэрхүү өдрөөс эхлэн уг зээлийг яаралтай төлж барагдуулахаа илэрхийлж байна. Хариу тайлбараараа дамжуулан нэхэмжлэгч байгууллагаас санхүүгийн гэрээний үүрэгт төлбөрөө төлөлгүй удаашруулж байгаадаа уучлал хүсч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6 830 917.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн 6 830 917.37 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 6 830 917.37 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 245 төгрөгийн 50 хувь болох 62 122.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 62 122.5 төгрөгийг, хариуцагч Б.*******ос улсын тэмдэгтийн хураамжид 62 122.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ