Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00968

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00968

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн “*******, ******* ******* *******”-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ын *******т, ******* холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч *******, ******* ******* газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь тус газрын ******* эрхлэлтийг дэмжих сангийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөөс 2019 онд Эко урлангийн чиглэлээр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөхөөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 9 680 000 төгрөгийн төлөлтийг хийхгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

          Иймд Г.*******аас зээлийн гэрээний үүрэг болох 9 680 000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* эрхлэлтийг дэмжих сангийн 100070037010 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг зээлийн үлдэгдэл 9 680 000 төгрөгийг бүрэн төлж дуусгана. Зээлийг төлөөгүй шалтгаан нь короновирүс гарч бизнес маань татан буугдаад одоо эргэн үйл ажиллагаагаа эрхэлж байгаа тул зээлийг төлж барагдуулна гэжээ.     

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч  Дорнод аймгийн *******, ******* ******* *******  нь   хариуцагч Г.*******, ******* нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 9 680 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, ******* ******* *******  нь хариуцагч *******ийг хамтран хариуцагчаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан.

           Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгчийн 9 680 000 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. ******* халамж ******* газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэгт 9 680 000 төгрөг гаргуулах хэрэгт  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* халамж ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 84 915 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.  

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ