| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01120/И |
| Дугаар | 138/ШШ2024/00991 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2024/00991
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 138/ШШ2024/00991 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6 392 660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь ******* *******ны Хэрлэн тооцооны төвөөс 2023 оны 07 сарын 26-ны өдөр ЗГ/52263281 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8 448 991.23 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 264 хоногийн хугацаа хэтрээд байна.
Иймд Б.*******гээс үндсэн зээл 5 630 399 төгрөг, зээлийн хүү 732 851 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 410 төгрөг, нотариатын үнэ 7 000 төгрөг, нийт 6 392 660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас 2023 оны 07 сарын 26-ны өдөр 8 448 991.23 төгрөгийн зээл авсан. Эргэн төлөлтөөс 6 392 660 төгрөг дутуу байгаа нь үнэн болно. Уг мөнгийг ойрын 3 сардаа багтаан төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* Банк” Х******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 392 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн 6 392 660 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн нэхэмжилсэн 6 392 660 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 232 төгрөгийн 50 хувь болох 58 616 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 58 616 төгрөгийг, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 58 616 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ