| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01092/И |
| Дугаар | 138/ШШ2024/01026 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2024/01026
| 2024 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 138/ШШ2024/01026 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6 022 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн иргэн Ж.Буянжаргал миний машиныг тус сумын эрүүл мэндийн төвийн баруун урд хойноос зүүн тийш нөхөр Д.Золжаргал жолоодож явж байхад зүүнээс баруун тийш приүс-20 маркийн 17-23 ДОА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан ******* нь ирж мөргөсөн. Үүний улмаас миний машины урд хэсэг их хэмжээгээр хохироод байна. Сумын төлөөлөгч дуудаж гэм буруутайг болон ослын газарт үзлэг шалгалт хийсэн. Буруутайг нь тогтоосон боловч би буруугүй гэж хэл ам хийсэн. Хуулийн байгууллагаар шалгагдаж ******* нь гэм буруутай гэдэг нь тогтоогдсон. Хэл ам хийж өдийг болтол хохирол барагдуулахгүй, сураггүй утсаа авахгүйд хүрсэн тул нэхэмжлэл гаргаж байна. *******гаас 6 022 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнгэлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжилсэн 6 022 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Үүнээс 1 522 000 төгрөгийг өгч, үлдэх 4 500 000 төгрөгийг 2025 оны 1-3 сард сар бүр 1 500 000 төгрөгөөр хувааж төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “6 022 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 6 022 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн 6 022 000 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 302 төгрөгийн 50 хувь болох 55 651 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 55 651 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 55 651 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ