Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2024/01045

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2024/01045

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

          Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 244 544 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43481744 тоот гэрээ байгуулан 85090301 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Гэтэл хариуцагч нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч *******аас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 244 544 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

          Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 244 544 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч  “******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 244 544 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 244 544 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 244 544 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 987 төгрөгийн 50 хувь болох 3 993.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 3 993.5 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 3 993.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ