| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00926/И |
| Дугаар | 138/ШШ2024/00964 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00964
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 138/ШШ2024/00964 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 480 643 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.*******тай 2024 оны 01 сарын 26-ны өдөр 20240126-29227 тоот зээлийн гэрээ байгуулж зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 сарын 25-ны өдөр 1 060 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлийг Хас банк дах 5004393713 тоот дансанд зээлдэгч Д.*******д шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2024 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 060 000 төгрөг, хүү 410 043 төгрөг, шимтгэл 10 600 төгрөг, нийт 1 480 643 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“******* ******* *******” ХХК нь хариуцагч ******* овогтой *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 480 643 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1 480 643 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өрнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 480 643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1 480 643 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 641 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19 320.5 төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 19 320.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ