| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01198/И |
| Дугаар | 138/ШШ2024/01025 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2024/01025
| 2024 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 138/ШШ2024/01025 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ы *******-*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 658 201 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.*******-******* нь “******* *******” ХХК-тай 2021 оны 11 сарын 23-ны өдөр 140000687113 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр 99584502 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч төлж байсан болно. Ч.*******-******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 24-ний өдөр 370 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан боловч уг зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. ...2024 оны 08 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 370 000 төгрөг, 712 хоногийн хүү 242 080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 121 төгрөг, нийт 658 201 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
...Иймд Ч.*******-*******эс 658 201 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус компани нь .*******-*******д холбогдуулан 658 201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 658 201 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ч.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 658 201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ч.*******-*******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 658 201 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 347 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 10 173.5 төгрөг, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 10 173.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ