Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2024/01010

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2024/01010

Дорнод аймаг

 

                                            Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******йн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: *******од холбогдох

         Нэхэмжлэлийн шаардлага: Албаны орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд оролцогчид:

                       Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

                       Хариуцагч *******

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжэлдээ: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 153 ******* байр буюу хуучнаар 40 дүгээр байрыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн орон сууц-2000” төслөөр санхүүжүүлэн 1999 онд ашиглалтанд оруулж тус *******йн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн. Албан тушаалын 153 ******* байранд тус *******д алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч болон ажилтнууд оршин сууж байгаа бөгөөд мөн цэргийн тэтгэвэрт гарсан ******* нь 35 тоотын 1 өрөө орон сууцанд амьдарч байна. Цэргийн тэтгэвэрт гарсан уг иргэн нь албан тушаалын орон сууцанд 1999 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм. Тус иргэнд Монгол Улсын Иргэний хууль, холбогдох журмуудыг үндэслэн албан тушаалын орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч одоог хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаагийн улмаас ******* Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэх, тус *******д шинээр томилогдсон болон шилжин ирсэн цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцаар хангагдах эрхийг хязгаарлаж байгаа юм.

 

         ...Иймд хариуцагч *******ыг албан тушаалын орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

         2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан тушаалын орон сууцанд амьдарч буй чөлөөнд гарсан алба хаагчидтай Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/26 ******* тушаалаар батлагдсан “Албан тушаалын орон сууцыг ашиглах тухай журам”-ын 2 ******* зүйлийн 2.6 дахь хэсгийг үндэслэн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан 2025 оны 5 сарыг хүртэл оршин суугчидтай түр гэрээ байгуулж ажиллаж болох талаар албан бичиг ирсэн. Уг албан бичигтэй хариуцагч тал танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Бид байрыг чөлөөлөх хугацаан дээрээ тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан учраас эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. 

          3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* ******* ******* ******* *******йн захиргаанаас албаны байранд оршин сууж байгаа өндөр насны тэтгэвэр гарсан ажилтнуудыг 2025 оны 05 ******* сарын 01-ний өдөр албаны байрыг бүрэн чөлөөлөх тухай албан бичигтэй танилцсан. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч *******од холбогдуулан албаны орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

          2. Шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь 2025 оны 05 сарын 01-ний өдрийн дотор 153 ******* байрны 35 тоот орон сууцыг чөлөөлж, ашиглалтын зөрчилгүйгээр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

           3. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн байх ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 ******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* нь 153 ******* байрны 35 тоот орон сууцыг 2025 оны 05 сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж, ашиглалтын зөрчилгүйгээр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

            3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

                               

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ОТГОНЖАРГАЛ