Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2024/01023

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2024/01023

Дорнод аймаг

 

                                            Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн ан******* шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

              Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: *******ы *******

              Хариуцагч: *******гийн *******нарт холбогдох

              Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 408 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК-иас ачааны авто машиныг зээлээр худалдан авахаар тохиролцож гэрээг 2021 оны 02 сарын 19-ний өдөр №01 дугаартайгаар Ц.*******, А.*******нар байгуулж, ачааны 21-73 ДГС улсын дугаартай зүтгүүр, 35-95 ТЧ чиргүүлийг өөрсдийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, тус ХХК-нд ачааны авто машины үнийг төлөхийг удаа дараа шаардаж ирсэн боловч хариуцагч нар нь ачааны автомашин, чиргүүлийн үнэ 39 050 000 төгрөгийг сайн дураар төлөхөөс зайлсхийж, энэ хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөр төлөх үйлдэл хийгээгүй тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр *******даж байна.

Иймд хариуцагч Ц.*******, А.*******нараас 40 050 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 358 200 төгрөг, нийт 40 408 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Ц.*******, А.*******нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* *******” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Тухайн үед би Эрээнээс Замын-Үүдийн чиглэлд нүүрс зөөдөг байсан ба энэ компанид харъяалагдаж байсан, эхнэр мөн энэ компанид ажиллаж байсан учраас тэдний санаачлагаар тохирч авсан. Гэхдээ эвдэрхий, доголдолтой байсан ба би өөрөө 8 ширхэг дугуй худалдаж авч тавьсан. ...Би энэ машинаар нэг ч удаа тээвэр хийгээгүй, учир нь тэр үед короно гарч бүх зам хаагдсан. ...Миний хувьд эвдэрхий   тэрэг хүлээн авсан, зохих засвар хийж сэлбэг худалдаж авсан, нэг ч удаа тээвэр хийгээгүй, консны аппарат авчирч өгнө гээд авчраагүй байгаа зэрэг надаас хамаарах буруутай үйлдэл байхгүй учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

           Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, А.*******нарт холбогдох маргааныг хянан шийдвэрлэх явцад талууд хоорондоо харилцан тохиролцож, эвлэрч байна. Нэхэмжлэгч, хариуцагч бид ярилцаад 29 000 000 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор буюу 2024 оны 12 сарын 10-30-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 4 000 000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болно. Нэхэмжлэгч талаас анх харуицагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 29 000 000 төгрөг болгон бууруулж байна. Талууд эвлэрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Ц.*******, А.*******нарт холбогдуулан “Худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 40 408 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 40 480 200 төгрөгийг 29 000 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Ц.*******, А.*******нар нь уг мөнгийг 2024 оны 12 сарын 10-30-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 4 000 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөх талаар тусгажээ. 

          Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШЗ2024/02981 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 40 480 200 төгрөгийг 29 000 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Ц.*******, А.*******нар нь уг мөнгийг 2024 оны 12 сарын 10-30-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 4 000 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 179 100 төгрөг, хариуцагч Ц.*******, А.*******нараас улсын тэмдэгтийн хураамжид 151 475 төгрөг /29 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 302 950 төгрөгийн тавин хувь/-ийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

           3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШЗ2024/02981 дугаартай захирамжаар авагдсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ”-г хүчингүй болгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар ан******* шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                     

 

 

 

ШҮҮГЧ                                Х.ОТГОНЖАРГАЛ