Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 143/ШШ2024/00426

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр Дугаар 143/ШШ2024/00426 сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* /РД: *******/, ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, *******, ******* , 8 тоот

 

Хариуцагч: овогт /РД: /, аймаг, сум, 6 дугаар хороо, 3-31 тоот

 

Тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 92 042 388 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 14 761 391 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/, хариуцагч Г., түүний өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* /Захирал / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанид нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Автомашины ашиглалтын гэрээ, Гаалийн итгэмжлэлийг хэрэгжүүлэх гэрээ, Автозам хариуцлагын гэрээг байгуулж анх ажилд орсон. Ажилтныг анх ажилд ороход компанийн зүгээс байгуулж буй гэрээ, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг бүрэн уншиж танилцуулан, гарын үсэг зуруулж баталгаажуулж оруулсан.

нь манай компанид туршилтын хугацаагаар нүүрс тээврийн хэрэгслийн жолоочийн ажилд орсны дагуу компанийн нярав, диспетчер нар авто машин хүлээлцэх журамд зааснаар Тээврийн хэрэгслийг Хүлээлцэх маягт-ын дагуу түүнд хэвийн ашиглалтын үйл ажиллагаатай North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай угсраа чиргүүлтэй тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. нь 71-30 ӨВО улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж байсан бөгөөд ажлаа хийх явцдаа алдаа дутагдал ихээр гаргаж ажиллаж байсан. Бид аль болохоор чадахаараа ажлын байраар хангаж, боломж олгож ажиллуулж байсан. Гэтэл нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс таван толгойн уурхайгаас нүүрс ачилтыг хийж явж байгаад 130 дахь километрийн орчим замдаа архи ууж, улмаар нүүрсний машиныг барьж яваад аймаг, Ханбогд сум, Хайрхан баг нүүрс тээврийн засмал замын 190 дахь километрт тэгш гадаргуу бүхий засмал зам дээр замын хажуу руу осолдсон байдаг.

Тухайн үед ослын газарт аймгийн цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.Юндэндорж замын зөрчилд хяналт шалгалтыг явуулж, нь 1.60 хувийн согтолтойгоор тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогдсон. Мөн тэрээр ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр согтуу байсан учраас хяналтаа алдаж, замын хажуу руу орж улмаар нүүрс тээврийн хэрэгслийг осолдуулсан болох нь тогтоогдсон. Улмаар аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/31 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүхийн шийтгэвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Шүүхийн шийтгэврийн ТОГТООХ хэсгийн 6-д зааснаар Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд хохирлын асуудлаа шийдүүлэхээр ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ осол болсноос хойш нь компанийн хохирлыг төлөх ямар нэгэн үйлдэл гаргаагүй, эргэж холбогдоогүй алга болсон.

Манай компанийн өмчлөлийн North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гийн учруулсан хохирлын задаргааг дараах байдлаар оруулж нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг тухайн үед хөрөнгийн үнэлгээний Эстимэйт Үнэлгээ *******-ийн зүгээс урьдчилан гаргасан үнэлгээгээр 11 004 000 төгрөгийн тооцооллыг гаргасан. Гэвч хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээнд ороогүй, машины кабин, эмээл болон бусад тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь солих шаардлагатай болсон.

2. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээний орсон шинээр сольсон, засварласан сэлбэг хэрэгслийн материалын зардалд 34 601 038 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотолж хавсаргав.

3. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг чирэгч, чиргүүлийг босгох, чингэлэг нүүрсийг шилжүүлэн ачихад ажилласан үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн түлш, авто бензин, техник хэрэгслийн ажилласан цагийн зардал 6 719 490 төгрөгийн зардал гарсан. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргав.

4. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан 150 дизелийн түлшний зардал 715 450 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргав.

5. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ослын газарт ажилласан ажилчдын цалин хөлс 6 206 055 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргав.

6. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр осолдсон газарт ажилласан ажилчдын хоолны зардал 590 000 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргав.

7. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ажилчдын цалингийн зардал 3 834 728 төгрөг болсон. Үүнийг мөн баримтаар нотолж, нэхэмжлэлд хавсаргав.

8. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашины 4 чингэлэгийн төлбөр, нүүрс бүтээлгийн төлбөр, үнэлгээний төлбөр, салхины шил битүүлсэн гялгарын төлбөр, журмын хашааны төлбөр, кабин шилжүүлж ажилласан төлбөр, кабин шилжүүлж буулгасан 2 удаагийн өргөлтийн төлбөр, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр, чингэлэгийн төлбөрийн нэхэмжлэлийг монгол хэл рүү орчуулсан орчуулгын төлбөр 17 323 272 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж нэхэмжилж байна.

9. North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хоорондох хугацааны алдагдсан рэйсийн тооцоо буюу олох байсан орлого 11 048 355 төгрөг болсон. Үүнийг баримтаар нотолж, тооцооллыг гаргаж нэхэмжилж байна.

 

Иймээс манай компанийн өмчлөлийн North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашины 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ослын улмаас учруулсан бодит хохирлууд нь дээрх байдлаар нотлогдож, тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., мөн хуулийн 499 дүгээр зүйлд Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гээд 499.1-д ...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй..., мөн хуулийн 510 дугаар зүйлд Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах гээд 510.1-д ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж заасныг үндэслэн ийнхүү компанид учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд гөөс тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 92 042 388 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гантулга овогтой миний бие 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ******* *******-ийн жолоочоор ажилд орсон. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрдэнэс таван толгойгоос ачилт хийж явж байгаад 162 дахь км буюу Жавхлант бригадад дээр пиво ууж хоноод маргааш нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө машинаа асааж хөдөлгөөнд оролцож явж байгаад 189-190 дахь км хооронд үүрэглэн замын хажуу тал руу унасан. /Баруун гар тал руу/ Тухайн хэргээр аймаг Ханбогд дахь сум дундын шүүхээр орж согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан арга хэмжээ авхуулсан. Тухайн үед шүүх хурлаар машины эвдрэлийн үнэлгээ 11 004 000 төгрөг контнер засвар хятад мөнгөөр 30 400 юань болсон байсан харин одоо тус компани надаас 92 сая төгрөг нэхэмжилсэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ******* *******-ийн ажилтанд хүлээлгэсэн бөгөөд 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 дахь рейсээ хийж явахдаа осолд орсон билээ. Энэ өдрөөс хойш би хуулийн байгууллагад шалгагдсан бөгөөд компаний зүгээс миний ажиллаж тээвэр хийсэн үлдэгдэл мөнгийг одоо болтол тооцоо нийлж цалин хөлс бодож өгөхгүй байсаар байгаад надаас машины хохирол гээд маш их хэмжээний төлбөр нэхэмжилсэн байна. Би ажилласан ажлын хөлсөө тооцуулж хохирол төлбөрөө тооцож зөрүү мөнгөө авах талаар ярьж байсан боловч ямар нэгэн хариу хэлээгүй миний хувьд үнэлгээний компаний гаргасан хохирлын тооцоог зөвшөөрч байна. Харин илүү нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй юм. Миний нэхэмжлэлийн үндэслэл нь 1 удаагийн рейсны хөлс 1 300 000 төгрөг олгохоор гэрээ байгуулсан. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн 13 удаагийн рейсний тооцоо нийт 16 900 000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа 3 000 000 төгрөг өгснийг хасаад 13 900 000 төгрөгийг ******* ******* ******* *******-иас авах тооцоо гарч байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг хангаж намайг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* /Захирал / сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2023 оны 12-р сар болон 2024 оны 01-р саруудад ажилласан. Ажилласан хугацааны цалингийн задаргааг хавсаргав.

Г. нь ажиллаж байх хугацаандаа дараах хохирлуудыг гаргасан. Үүнд:

1. 2023 оны 12 дугаар сарын 16-нд 4202 ӨВР автомашинаар тээвэр хийхдээ ачаатай талдаа урсгал сөрж яваад тус машины пирда диск эргүүлсэн мөн тус машины доолийн эмээл дээшээ цүлхийж цөмөрсөн эвдрэлүүдийг гаргасан. 4202ӨВР автомашины зөв талын хаалга дээд хэсгээр гажиж, хаалга бүрэн хаагдахгүй, зөв талын кирло цөмөрч хумигдсан гэмтлүүдийг гаргасан бөгөөд мөнгөн дүнгээр 4 800 000 төгрөгийн хохирлыг учруулсан. Манай компани нь жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалд бүрэн хамрагдсан байна. Энэ үйлчилгээг Г. нь аваагүй шалтгаан нь:

а. Үүссэн хохирлыг цаг тухайд нь мэдэгдээгүй, ТТАБ-ын нярав-диспетчер техникийн үзлэг шалгалт хийж байгаад илрүүлсэн. Гэмтлийг нуун дарагдуулсан.

б. Илрүүлсний дараа Г.гээс асуухад шөнө машинтай шүргэлцсэн, шүргэсэн машины дугаарыг харж чадаагүй гэсэн тайлбарыг өгч байсан.

Г.д 2024 оны 02 дугаар сарын 06-нд буюу цагаан сарын өмнө 3 178 609 000 төгрөгний цалинг шилжүүлсэн. Ажиллаж байх хугацаанд гаргасан хохирлын мөнгөн дүнг хасаад үлдэгдэл цалин 2 241 836 төгрөгний үлдэгдэл байгаа бөгөөд хохиролд суутгаж авна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ослын газар ажилласан ажилчдын цалинтай холбогдолтойгоор тэрийгээ зургаар баталгаажуулж, тухайн үед зураг, бичлэг хийгдэж баталгаажуулсан байдаг. Тэрийгээ зургаар илгээсэн байгаа. Г. нь манай дээр нийтдээ 4 машин дээр 13 рейс хийсэн байдаг. Яагаад энэ хүн дээр 4 машин өгсөн юм бэ гэхээр, бид нар хариуцагч талын ярьж байгаа тайлбарыг шууд няцааж байгаа юм. Хил гаалиар тоо ёсоор нь, баримттай нь, гаалийн мэдүүлэгтэй нь оруулж ирээд гаалийн мэдүүлгийг нь хүртэл эх хувиар нь өгсөн байгаа. Дээрээс нь өмнөх хуралдаан дээр мөн ярьж байсан. Шууд худалдан авалтаар хийж байгаа, зөвхөн энэ машинд зориулагдаж байгаа сэлбэг хэрэгсэл гэж байна. Энэ машиныг яг бодит нөхцөл байдал дээр босгож ирж байгаа, яг өмнөх байдалд нь сэргээж байгаа гэдэг зүйл байна. Энэ машиныг өмнөх байдалд нь сэргээхэд гарч байгаа ажиллах хүчний зардал гэж байгаа. Ямар угсардаг робот биш тэр машин чинь сэлбэг хэрэгсэл ирчихлээ гээд шууд босоод явахгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд уул уурхайн салбарт, тээврийн салбарт хүн, цаг гэдэг зүйл заавал байх ёстой. Хүн байж тэр механикийг босгож, ажиллах хүч гаргаж байж зардал гаргаж байгаа. Өнөөдөр энэ хүн тийм зөрчил гаргаагүй, энэ тээврийн хэрэгслийг унагаагүй байсан бол хүн болон цагийн зардал бид нараас гарах ёсгүй шүү дээ. Ингээд бодит гарч байгаа зардал нь тодорхой байгаа юм. Тийм учраас 92 сая төгрөгийг бид нар нэхэмжилж байгаа. Дээрээс нь энэ машины олох ёстой байсан орлого гэдэг зүйл гарч ирж байгаа. Хариуцагч талаас та нар эрсдэлээ өөрсдөө хүлээ л дээ, бид нарт хамаагүй шүү дээ гэдэг зүйл ярьж байгаа юм. Бид нар хамт адилхан хуваарьт явж байсан тээврийн хэрэгслийн рейсийн тооцоог үзэхэд 30 гаруй сая төгрөг гарч байгаа юм. Түүнээс хасагдах зардлуудыг нь хассаар байгаад ойролцоогоор 11 сая төгрөг орчим ирээдүйд олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа. Энэ чинь хуулиараа хуульчлагдаад өгчихсөн олох ёстой байсан орлогоо шаардах эрх байж байна шүү дээ. Бид нар үүнийгээ авъя гэж байгаа юм. Эдгээр үндэслэлүүд байгаа юм. Энэ машиныг тухайн үед 350 сая төгрөгөөр худалдаж авч байсан шүү дээ. Энэ машины мотор нь гэхэд л 60 сая төгрөг байдаг. Тэгээд зах зээлийн ийм өндөр үнэлгээтэй машиныг эвдэлж хаячхаад өнөөдөр 11 сая төгрөг өгнө гээд сууж байгаа юм. Ийм утгагүй зүйл байж болохгүй. Цагаан сар болох гээд байна, баяр наадам болох гээд байна, хэдэн төгрөг шилжүүлчих гээд байхаар нь энэ хүнийг цаашдаа ажиллах юм болов уу гээд нөхцөл байдлаар нь хангаад, цалинг нь өгдгөөрөө өгөөд, 3, 4 сая төгрөг үлдсэн байх. Тэр үлдсэн цалинг нь хохиролдоо суутгаж авна гээд байж байгаа ийм л үйл явц байгаа юм. Гэтэл Г. төлөхгүй гэдэг тайлбар яриад байж байгаа юм. Ер нь өөр хэргүүдээс харж байхад манай компанийн зүгээс хангалттай нотлох баримтуудыг цуглуулж өгсөн гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч ээ гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус компанид жолоочоор ажилд орсон. Ороод 13 дахь рейсээ хийж яваад ийм асуудал гаргасан. Энэ миний буруу. Би үнэлгээ хийсэн байгууллагынх нь үнэлгээгээр төлье гэж хэлсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаан дээр болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө эстимейт үнэлгээний компаниас гаргасан үнэлгээгээр учирсан хохирлыг Г. төлнө гэдгээ илэрхийлж байгаа. 11 004 000 төгрөгийн хохирлыг гаргасан гэдэг хөрөнгө үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан тайлан байгаа. Энэ тайлангаар учирсан хохирлыг тухайн 71-30 улсын дугаартай машины толгой хэсэгт нь эвдэрсэн эвдрэлийг нь ингэж үнэлсэн байгаа. Үүнээс заримыг нь засна, солино гэсэн заалтуудыг үнэлгээний компани гаргаж өгсөн. Дээр нь уг эд ангиудыг солих зардал болон ажлын хөлс, бусад туслах материалуудын үнэлгээг тайландаа нарийн гаргаж өгсөн байгаа. Энэ үнэлгээтэй ******* ******* ******* ******* танилцаад энэ хэрэг асуудал нь Зөрчлийн тухай хуулиар шалгагдаад шийдэгдчихсэн. Тэгээд үнэлгээгээр гаргасан хохирол төлбөрийг Г. төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 92 сая төгрөгөөс нь хасаад 81 038 388 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна.

Г. сөрөг нэхэмжлэл гаргахдаа нийтдээ 13 удаагийн рейс гэж тооцсон байдаг. Энэ талаар өөрийнх нь хуулбарлаж авсан рейсийн тайлангаа ирүүлсэн боловч сая шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө компаниас нь 13 удаагийн рейс хийсэн тээврийн падааныг ирүүлсэн байдаг. Тэгэхээр энэ тоо зөрөөгүй байгаа. Дээрээс нь тус компаниас гаргасан ерөнхий нягтлан бодогчийн гаргаж өгсөн тооцооноос үзвэл 13 удаагийн рейс нь нийтдээ 17 940 000 төгрөгийн цалин олгохоор байсан. Үүнээс урьдчилгаанд шилжүүлж өгсөн 3 178 000 төгрөгийг хасаж суутгаад үзвэл цалингийн зөрүүн 11 228 445 төгрөг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ингэж тооцож нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа энэ хүн урьдчилгаа авсан мөнгөө, 13 удаагийнхаа рейсийнхээ мөнгийг тооцоод 16 900 000 төгрөг гэж тооцсон байсан. Эндээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг хасаж тооцоогүй байсан учраас 13 900 000 төгрөгийг нэхэмжилсэн байсан.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бодлоор энэ хүн ******* ******* ******* *******-д жолоо барьж яваад замын хажуу руу унаж осол гаргасан гэдэг хэргийн талаар мэдэж авлаа. Иргэн хүний хувьд би Г. гэдэг хүний буруугаа хүлээж байна, миний буруу гэж хэлснийг нь сонслоо. Энэ хүн өөрөө 11 сая төгрөгийг төлье гэж хэлж байна. Миний бодлоор энэ хүний зөв гэж бодож байна. 11 сая төгрөгөө төлье гээд, би өөрөө очоод хэмхэрсэн зүйлүүдийг хийлцээд өгье гэж хэлсэн нь иргэн хүний хувьд би Г. гэдэг хүний зөв гэж бодож байна гэв.

 

Нэхэмжлэгч талаас ******* ******* ******* *******-ийн дүрэм /хх-6-7/, Г.гийн ажилд орох хүсэгчийн анкет /хх-11-12/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хх-13-14/, ******* ******* ******* *******-ийн автомашины ашиглалтын гэрээ /хх-15/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* ******* ******* *******-ийн гаалийн итгэмжлэлийг хэрэгжүүлэх гэрээ /хх-16/, ******* ******* ******* *******-ийн авто зам хариуцлагын гэрээ /хх-17/, ******* ******* ******* *******-ийн жолоочийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-18-19/, Жолоочийн ажлын байр албан тушааоын тодорхойлолт /хх-20/, 2018 оны BEIBEN TRUCK маркийн автомашин хүлээлцэх жагсаалт /хх-21-22/, аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/31 дугаартай шийтгэвэр /хх-23-24/, майлын баримт /хх-25-27/, Хөрөнгө Эстимэйт үнэлгээ *******-ийн 17035 дугаартай үнэлгээний тайлан /хх-29/, гэрэл зураг /хх-30-31/, 7130 ӨВО автомашины засвар үйлчилгээнд орсон сэлбэг, материалын зардал /хх-32/, зарлагын баримт /хх-33-34/, төлбөрийн баримт /хх-35-38/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-39-40/,зарлагын баримт /хх-41-44/, 51 500 төгрөгийн шилжүүлгийн баримт /хх-45/, зарлагийн баримт /хх-46-47/, 92 000 төгрөгийн баримт /хх-49/, 206 800 төгрөгийн баримт /хх-52/, шаардах хуудас /хх-54-55/, шаарлах хуудас /хх-56-58/, 7130 автомашины чирэгч, чиргүүлийг босгох, чингэлэг нүүрсийг шилжүүлэн ачихад ажилласан үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн ажилласан цаг, зарцуулсан дизель түлш, АИ92 баримт /хх-59-66/, 7130 автомашины засвар үйлчилгээг хийхэд зарцуусан 150 дизелийн түлшний зардал баримт /хх-68-76/, 7130 ӨВО автомашины алдагдсан рэйсийн тооцоо /хх-70/, гэрэл зураг /хх-71-72/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-161/, гэрэл зураг /хх-162-164/, цалингийн хүснэгт /хх-174/, ******* ******* ******* *******-ийн техникийн комиссын дүгнэлт /хх-175/, гэрэл зураг /хх-176-178/, Ард даатгал *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/24/1472 дугааартай албан бичиг, 7439 өва автомашины хаалганы болон шийвлерний эвдрэлийн зураг, Г.гийн ажиллах хугацаандаа хийсэн рейсийн бүртгэл, Г.гийн цалингийн хүснэгт,

 

Хариуцагч талаас: зарлагын падаан /хх106-131/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 45 605 038 төгрөгийг хангаж, үлдэх 46 437 362 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Г.д холбогдуулж гэм хорын хохиролд 92 042 388 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Г. үнэлгээгээр тогтоосон мөнгө 11 004 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

 

1. Нэхэмжлэгч тал шардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Хариуцагчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад компанийн машиныг унагаж тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учруулсан гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлыг Эстимэйт Үнэлгээ *******-аар үнэлүүлсэн 11 004 000 төгрөг, North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээнд орсон шинээр сольсон, засварласан сэлбэг хэрэгслийн материалын зардалд 34 601 038 төгрөг, тус тээврийн хэрэгслийн чирэгч, чиргүүлийг босгох, чингэлэгт нүүрсийг шилжүүлэн ачихад ажилласан үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн түлш, авто бензин, техник хэрэгслийн ажилласан цагийн зардал 6 719 490 төгрөг, автомашинд засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан 150 дизель түлшний зардал 715 450 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ослын газарт ажилласан ажилчдын цалин хөлс 6 206 055 төгрөг, ослын газарт ажилласан ажилчдын хоолны зардал 590 000 төгрөг, автомашины засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ажилчдын цалингийн зардал 3 834 728 төгрөг, монгол хэл рүү орчуулсан орчуулгын төлбөр 17 323 272 төгрөг, олох байсан орлого 11 048 355 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг.

 

2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тээврийн хэрэгслийг засахад гаргасан бодит хохирлыг төлнө бусад хохирлыг төлөх үндэслэлгүй гэж гэж тайлбарлан маргадаг.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ажлын цалин 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 13 удаагийн рейсний тооцоо нийт 17 940 000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа 3 178 609 төгрөг өгснийг хасаад 11 228 445 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

4.Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* ******* ******* ******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргаагүй. Компанид учруулсан хохиролд суутган авна гэсэн тайлбарыг гаргадаг.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

5.1. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.60 хувийн согтолтой байх үедээ ******* ******* ******* *******-ны өмчлөлийн North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчил гаргасан. /хх-ийн 23-24-р хуудас/

5.2. Г.г Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгуулсан. /хх-23-24 хуудас/

5.3. ******* ******* ******* *******, Г. нарын хооронд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хугацаатай байгуулсан. /хх-ийн 13-14-р хуудас/

5.4. ******* ******* ******* *******, Г. нарын хооронд нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ******* *******-ийн автомашин ашиглалтын гэрээ байгуулсан. /хх-ийн 15-р хуудас/

5.5. ******* ******* ******* *******, Г. нарын хооронд нь ******* ******* ******* *******-ны Гаалийн итгэмжлэлийг хэрэгжүүлэх гэрээ, авто зам хариуцлагын гэрээ байгулагдсан. /хх-ийн 16-17-р хуудас/

5.6. ******* ******* ******* *******, Г. нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр жолоочийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан. /хх-ийн 18-19-р хуудас/

5.7. Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ******* автомашины техникийн эвдрэл хохирлын шууд зардалд 9 219 000 төгрөг, шууд бус зардалд 1 785 000 төгрөг нийт 11 004 000 төгрөгийн хохирол үүссэн гэж тодорхойлсон. /хх-ийн 29-р хуудас/

5.8. ******* ******* ******* ******* нь 71-30 ӨВО Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлийг Ард даатгал ХК-нд 100 саяар үнэлэн тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан.

5.9. Г. нь 2023 оны 12 сард 9 удаа, 2024 оны 1 сард 3 удаа тээвэр хийхдээ 74-39 ӨВА, 70-38ӨВА, 4202 ӨВР, 71-30ӨВО дугаартай машинуудаар нийт 12 удаа тээвэр хийсэн.

5.10. Г. нь 2023 оны 12 сараас 2024 оны 1 дүгээр сарын хооронд 12 удаа нүүрс тээвэрлэлтийн цалин хөлсөнд 14 228 445 төгрөг бодогдсоноос 3 178 609 төгрөгний урьдчилгаа цалин авсан.

 

Хариуцагч Г. нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* ******* ******* *******-ийн өмчлөлийн 7130 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа аймаг, Ханбогд сум, Хайрхан баг нүүрс тээврийн засмал замын 190 дахь километрт осолдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заажээ.

******* ******* ******* ******* болон Г. нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

Тус гэрээ нь 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаатай байгуулжээ.

Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 3.6-д Ажил олгогч Жолоочид өөрт нь хариуцуулсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ арчилгаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж ажиллахыг шаардана. Шаардлага хангаж ажиллаагүй тохиолдолд эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, мөн гэрээний 3.9-д Ажилтаны буруугаас ажил олгогчид болон бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129-134 дүгээр зүйлд заасан үндэслэл журмаар нөхөн төлүүлж барагдуулах эрхтэй байхаар тохиролцжээ.

Г. нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогчийн эд хөрөнгөд буюу компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь хөдөлмөрлөх явцад үүссэн тул ажил олгогч ******* ******* ******* *******-ны гэрээнээс үүдэлтэй шаардах эрхтэй гэж үзэв.

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ******* ******* болон Г. нарын хооронд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагджээ.

 

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1-д Ажил үүргээ гүйцэтгэх үедээ компанид өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 2.2.3-д эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан 5.2-д Ажилтан компанийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, зэргээр/ сэргээх боломжгүй бол учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлнэ гэжээ.

 

Г. нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-д Ажилтаны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан хохирлыг үүнд оруулан тооцохгүй, Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит хохирлын хэмжээгээр тооцно гэжээ.

 

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г. нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогч ******* ******* ******* *******-ийн өмчлөлийн 7130 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг осолдуулан ажил олгогчийн эд хөрөнгөд урд буфер чихэгдэж урагдсан, урд салхины шил хагарсан, баруун толь хагарсан, кабины ган кразас гажиж баруун урд булан чихэгдсэн, баруун урд багана чихэгдсэн, кабины дээвэр хэсэг чихэгдэж гажсан, кабины баруун хойд тал тунарч хонхойсон, агаар шүүгч хагач суурь чихэгдсэн, дольны эмээл овойж тунарсан, чирэгч тах төмөр ханзарч боолт тасарсан, баруун хаалга чихэгдсэн, баруун урд шанаа хагарсан, кропны арын рам холбосон хөндлөн травис ханзарсан зэргээр эд ангиуд эвдэрч 11 004 000 төгрөгний хохирол учирсан, мөн тус автомашины засвар үйлчилгээнд орсон шинээр сольсон, засварласан сэлбэг хэрэгслийн материалын зардал болох контайнер түгжээ 528 000 төгрөг /хх-33/, Гийдрийн банк 55 000 төгрөг /хх-34/, резво баригч 4 400 төгрөг /хх-34/, силикон 6 600 төгрөг /хх-34/, келингрид 8 800 төгрөг /хх-34/, босоо агаарын хоолой 143 000 төгрөг /хх-34/, кабин 23 762 500 төгрөг /хх-35/, гаалийн татвар 1 188 125 төгрөг /хх-37/, нөат 2 495 063 төгрөг /хх-37/, мэдүүлгийн төлбөр 1 200 төгрөг /хх-38/, хураамж 7 000 төгрөг /хх-38/, кабин нугас 275 000 төгрөг /хх-41/, гэрлийн суурь 148 500 төгрөг /хх-41/, кабин суурь 82 500 төгрөг /хх-41/, боолт 35 750 төгрөг /хх-41/, багцлагч 16 500 төгрөг /хх-42/, спойлер /салхи зүсэгч/ 1 815 000 төгрөг /хх-43/, кирлан 187 000 төгрөг /хх-43/, боолт 42 350 төгрөг /хх-41/, Г төмөр 33 000 төгрөг /хх-44/, боолт ф24 11 550 төгрөг /хх-44/, хадаас /тавлагч/ 16 000 төгрөг /хх-46/, хадагч 20 000 төгрөг /хх-46/, шар будаг 8 000 төгрөг /хх-46/, өрөм ф5 7 500 төгрөг /хх-46/, түлшний шүүр 42 000 төгрөг /хх-50/, тунгаагуур шүүр 50 000 төгрөг /хх-50/, хийн шланк ф12 22 000 төгрөг, хомут 4 400 төгрөг, 12 т шланк 22 000 төгрөг /хх-54/, 12 т стермен 66 000 төгрөг /хх-54/, Махвик шайриг 16 500 төгрөг /хх-54/, хөрөөний ир 3 300 төгрөг /хх-54/, плат 143 000 төгрөг /хх-55/, эмээл саарал 2 585 000 төгрөг /хх-56/, контейнер түгжээ 480 000 төгрөг /хх-56/, гидрийн банк 50 000 төгрөг /хх-57/, резба баригч 4 000 төгрөг /хх-57/, силкон 6 000 төгрөг /хх-57/, Келингрид 8 000 төгрөг /хх-57/, босоо агаарын хоолой 130 000 төгрөг /хх-57/, дах 35 000 төгрөг /хх-57/, дахны боолт 13 500 төгрөг /хх-57/, Гидрийн шингэн 2 л 22 000 төгрөг /хх-58/ зэрэг 34 601 038 төгрөгийн зардал гарсан болох нь зарлагын баримтууд мөнгөн шилжүүлгийн баримтууд машины засвар үйлчилгээнд орсон сэлбэг материалын зардлын тооцоолол зэргээр нотлогдож байх бөгөөд эдгээр зардлууд нь тухайн автомашиныг засаж сайжруулахад гарсан зардал байх тул бодит хохирол гэж тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Харин North Benz маркийн 71-30 ӨВО улсын дугаартай автомашиныг чирэгч, чиргүүлийг босгох, чингэлэг нүүрсийг шилжүүлэн ачихад ажилласан үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн түлш, авто бензин, техник хэрэгслийн ажилласан цагийн зардал 6 719 490 төгрөг, засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан 150 дизель түлшний зардал 715 450 төгрөг, ослын газарт ажилласан ажилчдын цалин хөлс 6 206 055 төгрөг, ослын газарт ажилласан ажилчдын хоолны зардал 590 000 төгрөг, автомашины засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ажилчдын цалингийн зардал 3 834 728 төгрөг, 4 чингэлэгийн төлбөр, нүүрс бүтээлгийн төлбөр, үнэлгээний төлбөр, салхины шил битүүлсэн гялгарын төлбөр, журмын хашааны төлбөр, кабин шилжүүлж ажилласан төлбөр, кабин шилжүүлж буулгасан 2 удаагийн өргөлтийн төлбөр, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр, чингэлэгийн төлбөрийн нэхэмжлэлийг монгол хэл рүү орчуулсан орчуулгын төлбөр 17 323 272 төгрөг зэргийг автомашиныг засаж сайжруулахад гаргасан шууд зардал гэж үзэх үндэслэлгүй тухайлбал хавтаст хэргийн 59-77 хуудаст байгаа баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд тусгагдсан эсэх нь тодорхойгүй, олох байсан орлого 11 048 355 төгрөгийн зардлыг бодит хохиролд оруулан тооцох нь хуульд нийцэхгүй тул хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г. нь нэхэмжлэгч талаас гаргасан цалингийн тооцооллын хүснэгтэд дурдсан 12 рэйсийн 17 940 000 төгрөгний цалинг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа бөгөөд урьдчилгаанд 3 178 609 төгрөгийг авсан гэх тайлбарыг гаргадаг.

******* ******* ******* ******* нь Г.д олгох цалингаас 42-02, 74-39 дугаарын автомашинд учруулсан хохирлын мөнгийг суутгана гэж маргаж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч Г. болон түүний өмгөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг зөрүүтэй тайлбарлаж байна. Шүүх Г.гийн цалин хөлс 12 рэйсийн 17 940 000 төгрөгнөөс урьдчилгаанд олгосон 3 178 609 төгрөгийг хасч 14 761 391 болох нь цалингийн задаргаа болон цалингийн хүснэгтээр нотлогдож байна гэж үзэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч Иргэн хүний хувьд би Г. гэдэг хүний буруугаа хүлээж байна, миний буруу гэж хэлснийг нь сонслоо. Энэ хүн өөрөө 11 сая төгрөгийг төлье гэж хэлж байна. Миний бодлоор энэ хүний зөв гэж бодож байна. 11 сая төгрөгөө төлье гээд, би өөрөө очоод хэмхэрсэн зүйлүүдийг хийлцээд өгье гэж хэлсэн нь иргэн хүний хувьд би Г. гэдэг хүний зөв гэж бодож байна гэж дүгнэсэн нь хуульд харшлахгүй байх тул харгалзан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* Г. нарын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирол шаардаж байна гэж дүгнэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу 70 200 төгрөгөөр тооцож төлүүлэх нь зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 131.1.5, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар 45 605 038 төгрөгийг хариуцагч Г.гөөс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 14 761 391 төгрөгийг ******* ******* ******* *******-иас гаргуулан Г.д олгосугай.

2. ******* ******* ******* *******-ны нэхэмжлэлээс 46 437 362 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 162 төгрөг, Г.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 227 450 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 547 962 төгрөг, гаргуулан ******* ******* ******* *******-д, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* ******* ******* *******-аас 70 200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 157 250 төгрөг гаргуулж Г.д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.ОТГОНСҮРЭН

 

 

Г.БАТМӨНХ