Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0668

 

2024 09 05 128/ШШ2024/0668

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би Д.*******, С ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Д.*******, нэхэмжлэгч С ******* ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ж.******* шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: Захиргааны байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгч С ******* ХХК-ийн өмчлөлийн ******* ******* дэлгүүрийн барилгыг буулгасан, мөн нэхэмжлэгч Д.*******ийн эзэмшлийн газрыг бүрэн чөлөөлсөн тул нэхэмжлэгч нар нь дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгө дээр цаашид үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй болсон буюу өөрөөр хэлбэл цахилгаанаар хангагдах хэрэгцээ, шаардлагагүй болоод байгаа юм. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч иргэн Д.*******, С ******* ХХК нар нь тус шүүхэд гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ үүгээр бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч С ******* ХХК нарыг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг шүүхээс зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.*******, С ******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.*******гийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.*******д хаяглан хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ************** дугаартай Шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай албан бичиг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

Д.*******, С ******* ХХК нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар Д.*******, С ******* ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******, С ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдох Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.*******гийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.*******д хаяглан хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ************** дугаартай Шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай албан бичиг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт Д.*******, С ******* ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнхзавъяад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР