Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

У, С, Х,

Х, М, Б,

Э, Г, С,

А, Д, Н,

Л, Б, Б,

Онарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч Н.Батчимэг, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: У, С, Э /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Уын өмгөөлөгч: А, Б,

Шүүгдэгч С, Д нарын өмгөөлөгч: Д,

Шүүгдэгч О, Б, Х нарын өмгөөлөгч: Э /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Эын өмгөөлөгч: Т/зайнаас цахимаар/,

Шүүгдэгч А, Л,  Н нарын өмгөөлөгч: Ж,

Шүүгдэгч Гийн өмгөөлөгч: Ү/зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Б, С нарын өмгөөлөгч: М /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч М, Б нарын өмгөөлөгч: Н/зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч У болон түүний өмгөөлөгч А, Б, Г, шүүгдэгч С болон түүний өмгөөлөгч Д, шүүгдэгч Б нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч У, С, Х, Х, М, Б, Э, Г, С, А, Д, Н, Л, Б, Б, Онарт холбогдох 2041000640163 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.1. У

 

1.2. С

 

1.3. Х

 

1.4. У

 

1.5. М

 

1.6. Б

 

1.7. Э

 

1.8. Г

 

1.9. С

 

1.10. А

 

1.11. Д

 

1.12. Н

 

1.13. Л

 

1.14. Б

 

1.15. Б

 

1.16. О

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

2.1. Шүүгдэгч У  нийтийн албан тушаалтан буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...", 39.1.4-д “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх...”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалын зорилтод Замын цагдаагийн хэсгийн дарга нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэх, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны арга зүй, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох санал боловсруулж дээд шатны байгууллагад хүргүүлэх”,

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2.1.1. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарын дарга Х нартай бүлэглэн ***ын Ааар гаалийн бүрдүүлэлт хийлгэн тээвэрлүүлсэн Дорнод аймгийн “***” ХХК-ийн захиалгатай барилгын материал ачиж явсан *** ДГА улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

2.1.2. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “***” ХХК-ийн барилгын материал тээвэрлэж явсан Бын өмчлөлийн *** ДГО улсын дугаартай, 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 9800 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлэх цохолт зөвшөөрөл олгон нэвтрүүлсэн,

2.1.3. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ***тай бүлэглэн ***гийн өмчлөлийн *** ДГС улсын дугаартай 47000 кг буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3000 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг,

2.1.4. Мөн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Хөгжлийн мөр” ХХК-ийн эзэмшлийн *** ДАУ улсын дугаартай, 45800 кг буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 5800 кг илүү жинтэй тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлэх цохолт зөвшөөрөл олгон нэвтрүүлж, үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон,

2.1.5. Шүүгдэгч У нь Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ахлах ажилтан Стай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хахууль өгөгч Эын *** УБЗ улсын дугаартай 25250 кг /бүх жин 42250 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 2250 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн найз Бын Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан,

2.1.6. Шүүгдэгч У нь ганцаараа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хахууль өгөгч Дгийн *** УАА улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

Мөн *** УНЕ улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд тээврийн хэрэгслийг эзэмшигч Дгээс Н, А Л нараар дамжуулан өөрийн найз Бын Хаан банкны *** тоот дансаар 400,000 төгрөгийн хахууль авсан,

2.1.7. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хахууль өгөгч Гийн нэр дээр бүртгэлтэй *** УНУ /*** ДГН дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10740 кг илүү жинтэй,

Мөн *** УНЦ улсын дугаартай 49650 кг /бүх жин 73650 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 29650 кг илүү жинтэй том оврын ачааны тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд өөрийн найз Бын Хаан банкны *** тоот дансаар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийн хахууль авсан,

 

2.2. Шүүгдэгч С нь Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ Дан тээврийн хэрэгсэл: “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг,

 Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчин, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

2.2.1. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын хяналтын улсын байцаагч Этай бүлэглэн 18-92 УНЛ улсын дугаартай, 31100 кг /бүх жин 46700 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 6700 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

2.2.2. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын хяналтын улсын байцаагч Бтэй бүлэглэн *** УБО улсын дугаартай, 52240 кг /бүх жин 75640 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 31640 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

2.2.3. Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператор ажилтай Хтай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** ДГО улсын дугаартай, 36420 кг /бүх жин 52420 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгч нэвтрүүлсэн,

2.2.4. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *** ДГА улсын дугаартай, 42560 кг /бүх Жин 59560 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

2.2.5. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *** ДГН улсын дугаартай 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн Хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.6. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ***, Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд сум дахь салбарын дарга Х нартай бүлэглэн *** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг Жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.7. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч ажилтай Атай бүлэглэн 12-70 ДАН улсын дугаартай, 60800 кг /бүх жин 76800 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 36,800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.8. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд сум дахь салбарын дарга Х, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *** нартай бүлэглэн *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 33960 кг /бүх жин 48460 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8460 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх өгч, нэвтрүүлсэн,

2.2.9. 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарын дарга Х нартай бүлэглэн ***ын Ааар гаалийн бүрдүүлэлт хийлгэн тээвэрлүүлсэн Дорнод аймгийн “***” ХХК-ийн захиалгатай барилгын материал ачиж явсан *** ДГА улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

2.2.10. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр *** ДГО улсын дугаартай 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.11. Яллагдагч С нь ганцаараа 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 55-38 УНУ улсын дугаартай 17325 кг /бүх жин 32125 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 125 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.12. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Эын 84-59 ДГА улсын дугаартай, 43980 кг /бүх жин 60480 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 16480 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг Жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

Мөн 19-22 ДГО улсын дугаартай 32740 кг /бүх жин 47240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 7240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.13. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн Эын *** ДГО улсын дугаартай 30880 кг /бүх жин 48880 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 4880 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.14. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн ***ын *** УНЕ улсын дугаартай 31630 кг /бүх жин 50280 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 6280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.2.15. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн Гийн эзэмшлийн *** УНУ *** ДГO дугаараар улсын дугаарыг сольсон 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 10,740 кг илүү жинтэй ачаатай, тээврийн хэрэгслийг,

*** УНЦ улсын дугаартай 49650 кг /бүх жин 73650 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 29,650 кг илүү жинтэй ачаатай, тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн 17 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон,

2.2.16. Шүүгдэгч С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хахууль өгөгч Бын *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн эхнэр ***ын Хаан банкны *** тоот дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

2.2.17. Мөн 2021 оны 01 сарын 25-ны өдөр хахууль өгөгч Бын *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд өөрийн эхнэр ***ын Хаан банкны *** тоот дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

2.2.18. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хахууль өгөгч Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх ***ийн *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ***гийн Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан 250,000 төгрөгийн хахууль авсан ,

2.2.19. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хахууль өгөгч Бын *** ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 37380 кг /бүх жин 54880 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 10,880 кг илүү жинтэй ачаатай,

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30440 кг /бүх жин 48440 кг/ MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 8440 кг илүү жинтэй ачаатай,

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *** УНУ улсын дугаартай, 30120 кг /бүх жин 47120 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3120 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны *** дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авсан,

2.2.20. 2021 оны 01 сарын 02-ны өдөр хахууль өгөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, нийтийн албан тушаалтан Сгийн нөхөр ***ын *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан” жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр ***ын Хаан банкны *** тоот дансаар 300,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хахууль өгөгч Сгийн нөхөр ***ын *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 35140 кг ачаатай /бүх жин 52140 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 8140 кг илүү жинтэй ачаатай авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эхнэр ***ын Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан,

2.2.21. Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператор ажилтай Хтай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Б, Г нарын *** ДГН улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

*** ДГО улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

*** ДГА улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр хариуд 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

2.2.22. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хахууль өгөгч М, Б нарын *** ДГО улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд Хар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Уын нөхөр ***гийн дансаар 100,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,

2.2.23. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгөгч Гийн *** УНУ /*** ДГН улсын дугаараар сольсон/ 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 750,000 төгрөгийг хахуульд авсан,

2.2.24. Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Утай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хахууль өгөгч Эын *** УБ3 улсын дугаартай 25250 кг /бүх жин 42250 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 2250 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Уын найз Бын Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль тус тус авсан,

 

2.3. Шүүгдэгч Х нь “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны 3 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 2 дахь хэсгийн 1-д “Авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих". 4-д Улс хооронд, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их Жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: Хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг, тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

2.3.1. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С нартай бүлэглэн иргэн Ааар гаалийн бүрдүүлэлт хийлгэж, Дорнод аймгийн “***” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг ачиж явсан, ***ын эзэмшлийн *** ДГА улсын дугаартай, 48930 кг /бүх жин 66930 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 22930 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

2.3.2. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр “***” ХХК-ийн захиалгатай барилгын материалыг тээвэрлэж явсан Бын эзэмшлийн *** ДГO улсын дугаартай, 45800 кг /бүх жин 63800 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 19800 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.3.3. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *** нартай бүлэглэн “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан ***ын эзэмшлийн *** ДГО улсын дугаартай, 33960 кг /бүх Жин 48460 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8460 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн,

2.3.4. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан *** ДАХ улсын дугаартай, 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан Жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.3.5. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ***тэй бүлэглэн “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан 78-79 УНИ улсын дугаартай, 29540 кг /бүх жин 47540 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 3540кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн,

2.3.6. Шүүгдэгч Х нь “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нэвтэрч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар иргэн, хуулийн этгээдүүдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад, тус дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын хилийн боомтоор шууд нэвтрүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2.3.7. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан, Х.Ганбатын эзэмшлийн *** УНА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн,

2.3.8. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.Гантулгын эзэмшлийн “Төмөрт Өргөө” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон,

 

2.4. Шүүгдэгч Х нь Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператораар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ахлах мэргэжилтэн Стай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэг “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ дан тээврийн хэрэгсэл: “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: Хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

 Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтийн “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38”, Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авто угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван Тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, Т-40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг,

 Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж,

2.4.1. 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр *** ДГО улсын дугаартай, 36420 кг /бүх жин 52420 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгч нэвтрүүлсэн,

2.4.2. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *** ДГА улсын дугаартай, 42560 кг /бүх жин 59560 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр,

2.4.3. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *** ДГН улсын дугаартай 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр тус тус нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

2.4.4. Мөн шүүгдэгч Х нь Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператораар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус төвийн ахлах мэргэжилтэн Стай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Б, Г нарын *** ДГН улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

*** ДГО улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

*** ДГА улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

2.4.5. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хахууль өгөгч М, Б нарын *** ДГО улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд Хар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Уын нөхөр ***гийн дансаар 100,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,

2.4.6. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгөгч Гийн *** УНУ /*** ДГН улсын дугаараар сольсон/ 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд бэлнээр 750,000 төгрөгийг хахууль тус тус авсан гэмт хэргийг үйлдэхээр бусдыг ятгаж, хахуулийн мөнгийг хүлээн авч дамжуулан өгөх зэргээр хамтран оролцсон,

 

2.5. Шүүгдэгч М нь Бтэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19ний өдөр өөртөө давуу байдал бий болгох буюу *** ДГО улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгийн оператор Х, ахлах мэргэжилтэн С нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 500,000 төгрөг, Уын нөхөр ***гийн Хаан банкны *** дугаартай дансаар 100,000 төгрөгийг хахууль өгсөн,

 

2.6. Шүүгдэгч Б нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай *** ДГА, *** ДГО, *** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

2.6.1. Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан Сын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *** ДГА улсын дугаартай, 37380 кг /бүх жин 54880 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10,880 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

2.6.2. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *** ДГО улсын дугаартай, 30440 кг /бүх жин 48440 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 8440 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

2.6.3. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *** УНУ улсын дугаартай, 30120 кг /бүх жин 47120 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 3120 кг илүү жинтэй, ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Сд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

2.7. Шүүгдэгч Э нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний таван голтой тээврийн хэрэгсэлд бүх жин 40 тн, зургаан голтой тээврийн хэрэгсэлд бүх Жин-44 тонн” гэснийг зөрчиж,

Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр 3454 УБ3 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25250 кг /бүх жин 42250 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 2250 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Уын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр амлаж, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Уаас өгсөн иргэн Бын Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

2.8. Шүүгдэгч Г нь “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай *** УНУ /*** ДГН дугаараар улсын дугаарыг сольсон/, ***УНУ /*** ДГO дугаараар улсын дугаарыг сольсон/, *** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

2.8.1. Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, оператор Х нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 33740 кг /бүх жин 48240 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4240 кг илүү жинтэй, ачаатай *** УНУ /*** ДГН дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Х, С нарт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг,

2.8.2. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, нийт бэлнээр 750,000 төгрөгийн хахууль өгсөн,

2.8.3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Уын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 35240 кг /бүх жин 54740 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 10740 кг илүү жинтэй ачаатай *** УНУ /*** ДГO дугаараар улсын дугаарыг сольсон/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг,

Мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 49650 кг /бүх жин-73650 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 29650 кг илүү жинтэй ачаатай *** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд Ут 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Бын Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийн хахууль өгсөн,

2.8.4. Шүүгдэгч Г нь “Зам тээврийн хөгжлийн төлбөр авах цэгээр *** ДГА улсын дугаартай, 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх” зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн оператор Хар дамжуулан, ахлах ажилтан Сд нөлөөлж, Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ахлах ажилтан С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *** ДГА улсын дугаартай, 42560 кг /бүх жин 5956 кг/ буюу MNS 4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

 

2.9. Шүүгдэгч С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь *** буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай өөрийн нөхөр ***ын эзэмшлийн *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор,

2.9.1. Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан Сын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 48060 кг ачаатай /бүх жин 64060 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 20,060 кг илүү жинтэй, ачаатай *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний эхнэр ***ын Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 300,000 төгрөгийн хахууль өгсөн,

2.9.2. Мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 35140 кг ачаатай /бүх жин 52140 кг/ буюу Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 8140 кг илүү жинтэй, ачаатай *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түүний эхнэр ***ын Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 500,000 төгрөг буюу нийт 800,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

2.10. Шүүгдэгч А нь Д, Н, Л нартай бүлэглэн,

Дгийн өөртөө давуу байдал бий болгох буюу “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай *** УАА улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

Мөн *** УНЕ улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Над шилжүүлэн өгсөн 2,000,000 төгрөгөөс, 1,600,000 төгрөгийг хүлээн авч,

Улмаар А нь дээрх шилжүүлсэн хахуулийн мөнгөнөөс хахууль өгөгч Дгийн ашиг сонирхлыг гүйцүүлж давуу байдал бий болгуулах, нийтийн албан тушаалтан Ут хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр 900,000 төгрөгийг Лд шилжүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Утай урд хамт ажиллаж байсан танилын нэр нөлөөг ашиглан хууль бусаар нөлөөлж, *** УАА, *** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосны хариуд,

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Ут албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Бын Хаан банкны *** дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хахууль өгөгч Дгийн ашиг сонирхлыг Лгаар дамжуулан Ут уламжилж, хахуулийн мөнгийг дамжуулан өгч хамтран оролцсон,

 

2.11. Шүүгдэгч Д нь Л, А, Н нартай бүлэглэн, өөртөө давуу байдал бий болгох буюу “Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай *** УАА улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

Мөн *** УНЕ улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтанд хахуульд өгөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Над 2,000,000 төгрөг шилжүүлж,

Улмаар Н нь хахууль өгөгч Дгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүний хүсэлтийг Аад дамжуулан, хахуульд өгсөн 2,000,000 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн, А нь дээрх шилжүүлсэн хахуулийн мөнгөнөөс хахууль өгөгч Дгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж давуу байдал бий болгуулах, нийтийн албан тушаалтан Ут хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр Лд 900,000 төгрөгийг шилжүүлснийг тус тус хүлээн авч, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Утай урд хамт ажиллаж байсан танилын нэр нөлөөг ашиглан хууль бусаар нөлөөлж, *** УАА, *** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосны хариуд, 2021 оны 01 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Ут албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Бын Хаан банкны *** дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

 

2.12. Шүүгдэгч Н нь Д, А, Л нартай бүлэглэн, Дгийн өөртөө давуу байдал бий болгох буюу “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай *** УАА улсын дугаартай, 67600 кг ачаатай бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

Мөн *** УНЕ улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өөрт шилжүүлэн өгсөн 2,000,000 төгрөгөөс, 1,600,000 төгрөгийг Аад шилжүүлж, Улмаар А нь дээрх шилжүүлсэн хахуулийн мөнгөнөөс хахууль өгөгч Дгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж давуу байдал бий болгуулах, нийтийн албан тушаалтан Ут хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр 900,000 төгрөгийг Лд шилжүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Утай урд хамт ажиллаж байсан танилын нэр нөлөөг ашиглан хууль бусаар нөлөөлж, *** УАА, *** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосны хариуд, 2021 оны 01 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Ут албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Бын Хаан банкны *** дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хахууль өгөгч Дгийн ашиг сонирхлыг А, Л нараар дамжуулан Ут уламжилж, хахуулийн мөнгийг дамжуулан өгч хамтран оролцсон,

 

2.13. Шүүгдэгч Л нь Д, А, Н нартай бүлэглэн,

Дгийн өөртөө давуу байдал бий болгох буюу “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн ачаатай *** УАА улсын дугаартай, 67600 кг ачаатай /бүх жин 84600 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40600 кг илүү ачаатай,

Мөн *** УНЕ улсын дугаартай 67120 кг ачаатай /бүх жин 84120 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 40120 кг илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н, А нараар дамжуулан шилжүүлсэн 2,000,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг хүлээн авч, Улмаар *** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40600 кг илүү жинтэй ачаатай, *** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40120 кг илүү жинтэй ачаатай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосны хариуд, 2021 оны 01 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга Ут албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Бын Хаан банкны *** дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

2.14. Шүүгдэгч Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу

2.14.1. *** ДГН улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 12620 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

*** ДГО улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 11420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг,

*** ДГА улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 50 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг тус тус авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгийн оператор Х, ахлах мэргэжилтэн С нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

2.14.2. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мтай бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу *** ДГО улсын дугаартай 44630 кг /бүх жин 62630 кг/ MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс 18630 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгийн оператор Х, ахлах мэргэжилтэн С нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 500,000 төгрөг, Уын нөхөр ***гийн Хаан банкны *** дугаартай дансаар 100,000 төгрөгийг хахууль тус тус өгсөн,

2.14.3. Шүүгдэгч Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15280 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлэх хүсэлтийг төлбөр авах цэгийн оператор Хар дамжуулан Сд тавьж түүний Зам тээврийн хөгжлийн төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгийн ахлах ажилтан албан тушаалын байдалд нөлөөлж, яллагдагч С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын зориуд хэрэгжүүлэхгүй байж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг,

Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 9-д заасан “Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, 2 дугаар зорилтын 1-д заасан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч удирдлагад танилцуулах, шуурхай шийдвэрлэх" гэснийг тус тус зөрчиж, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр *** ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 41780 кг /бүх жин 59280 кг/ буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 15280 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,

 

2.15. Шүүгдэгч Б нь Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/64 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын MNS4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” -ийн 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”ний тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Дөрвөн тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-32, тав болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-38” Чиргүүлтэй болон хагас чиргүүлтэй авт угсраа: Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: Таван тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн 40, Тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоо: зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хамгийн их жин, тн-44” гэснийг зөрчиж,

2.15.1. Дорноговь аймгийн Зам-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах, Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 31440 кг ачаатай /бүх жин 48440 кг/ буюу Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага буюу MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсэгт заасан жингийн хэмжээнээс 4440 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус төлбөр авах цэгийн ахлах Сын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эхнэр ***ын Хаан банкны *** дугаарын дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг,

2.15.2. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн буюу нийт 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

2.16. Шүүгдэгч Онь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний таван голтой тээврийн хэрэгсэлд бүх жин 40 тн, зургаан голтой тээврийн хэрэгсэлд бүх жин-44 тонн” гэснийг зөрчиж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь төлбөр авах цэгээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг MNS4598:2020 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан жингийн хэмжээнээс илүү жинтэй ачаатай нэвтрүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус төвийн төлбөр авах цэгийн ахлах ажилтан Сын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны  1 дүгээр сарын 29-ний өдөр Саас өгсөн иргэн ***гийн Хаан банкны *** дугаарын дансаар 250,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г, Б нараас:

 

3.1. Шүүгдэгч Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т  зааснаар,

3.2. Шүүгдэгч Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар,

3.3. Шүүгдэгч Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар,

3.4. Шүүгдэгч Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар,

 

3.5. Шүүгдэгч Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.6. Шүүгдэгч Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.7. Шүүгдэгч Гэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар,

 

3.8. Шүүгдэгч Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар,

 

3.9. Шүүгдэгч Аад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.10. Шүүгдэгч Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.11. Шүүгдэгч Над холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.12. Шүүгдэгч Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.13. Шүүгдэгч Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар,

 

3.14. Шүүгдэгч Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.15. Шүүгдэгч Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

3.16. Шүүгдэгч Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн талаар:

 

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Хы 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан *** ДАХ улсын дугаартай, 30520 кг /бүх жин 48520 кг/ буюу MNS4598:2011 стандартын 5.8.1.1 дэх хэсгийн 1 дүгээр хүснэгтэд заасан Жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

 

4.2.1. Шүүгдэгч   Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан,

 

4.2.2. Шүүгдэгч  Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр, хамтран оролцсон,

 

4.2.3. Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр, хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан,

 

4.2.4. Шүүгдэгч Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан  Сыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход нь хатгагчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан Сыг хахуул авахад нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсвэл хэрэгжүүлэхгүй байхыг тулд, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хатгагчаар оролцож, хахууль авсан,

 

4.2.5. Шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1,3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан Сыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход нь шүүгдэгч Хтай бүлэглэж, хатгагчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

 

4.2.6. Шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан Сыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгоход нь шүүгдэгч Хтай бүлэглэж, хатгагчаар оролцсон, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мтай бүлэглэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч С, Х нарт хахууль өгсөн,

 

4.2.7. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бтэй бүлэглэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч С, Х нарт хахууль өгсөн,

 

4.2.8. Шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Сд хахууль өгсөн, 

 

4.2.9. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Сд хахууль өгсөн, 

 

4.2.10. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Ут хахууль өгсөн, 

 

4.2.11. Шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Ут хахууль өгсөн, 

 

4.2.12. Шүүгдэгч Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Сд хахууль өгсөн,

 

4.2.13. Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Ут хахууль өгөхөд зохион байгуулагчаар оролцсон,

 

4.2.14. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Ут хахууль өгөхөд хамжигчаар оролцсон,

 

4.2.15. Шүүгдэгч   Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Ут хахууль өгөхөд хамжигчаар оролцсон,

 

4.2.16. Шүүгдэгч Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Ут хахууль өгөхөд гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

4.3.1. Шүүгдэгч Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

4.3.2. Шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар, 

 

4.3.3. Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

4.3.4. Шүүгдэгч Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

4.3.5. Шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1,3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, долоо мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоо сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

4.3.6. Шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, долоо мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

4.3.7. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

4.3.8. Шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,  

 

4.3.9. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,  

 

4.3.10. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар, 

 

4.3.11. Шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурав сая/ төгрөгөөр торгох ялаар,  

 

4.3.12. Шүүгдэгч Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, зураан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

4.3.13. Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

 

4.3.14. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, 

 

4.3.15. Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

4.3.16. Шүүгдэгч Лыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

 

4.4.1. Шүүгдэгч Ут оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

4.4.2. Шүүгдэгч Сд оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

4.4.3. Шүүгдэгч Уад оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 16,000,000 төгрөгөөр торгох ялаар,

 

4.4.4. Шүүгдэгч Гэд оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 12,400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 12,400,000 төгрөгөөр торгох ялаар,

 

4.4.5. Шүүгдэгч Бд оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 / дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 10,400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож,

 

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ут оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Сд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С, У нарын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Хы баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 төгрөгийг торгох ялаас хасч,

 

4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х, Х, Б, С, Л, Н, Б, А, Г, Б, О, Э, М, Д нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

4.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,400,000 төгрөг, шүүгдэгч С 3,225,000 төгрөг, Х 1,175,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд төлснийг, бусад шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

4.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, Тоёота лексус 570 маркийн *** ДГО улсын дугаартай, Хово маркийн *** ДГС улсын дугаартай, Фотон маркийн *** ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

шүүгдэгч Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд 2 дугаар баг, тоот хаягт байрлах цехийн барилга, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, *** хаягт байрлах орон сууц,

шүүгдэгч Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Нарны зам гудамжны *** хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, *** хаягт байрлах орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө зэргийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг хүчингүй болгож,

 

4.10. Шүүгдэгч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

4.11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С, У нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Х, Х, Б, С, Л, Н, Б, А, Г, Б, О, Э, М, Д нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

4.12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Шүүгдэгч У давж заалдсан гомдолдоо болон  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний аав *** нь 2020 оны 10 дугаар сард тархиндаа цус харвалт өгсний улмаас байнга асаргаанд байдаг болсон. Би эцэг эхээс хоёулаа, миний дүү *** нь аавын эмчилгээ асаргааны мөнгө олох зорилгоор Солонгос улсад ирэн, очин ажиллаж амьдардаг тул надаас өөр аавыг асарч тойлох хүнгүй байдаг. Мөн миний бие 4-12 насны бага, өсвөр насны 3 хүүхэдтэй, сүүлийн 5 жил ажил, амьдралын байдлаас шалтгаалан хүүхдүүдтэйгээ тусдаа амьдарч байсан. Одоо миний бие бага, өсвөр насны хүүхдүүд болон аавыгаа асран хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа хувийн байдлыг минь харгалзан үзэж хуульд заасан үндэслэл журмын дагуу надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна.” гэв.

 

6. Шүүгдэгч С давж заалдсан гомдолдоо болон  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр *** нь сахарын өвчтэй, байнгын эмчийн хяналтанд том хүү *** нь 20 настай төрөхийн хүндрэлээс шалтгаалан саажилт, унаж татдаг өвчтэй бөгөөд хөдөлмөр эрхлэх чадвараа 81 хувиар алдаж байнгын асаргаа сувилгаанд байдаг болно. ... Миний бие нь хийсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд хань, үр хүүхдийн минь биеийн байдлыг харгалзан үзэж биеэр эдлэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү” гэв.

 

7. Шүүгдэгч Сын өмгөөлөгч Д давж заалдсан гомдолдоо: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс миний үйлчлүүлэгч Сыг ... “Нийтийн албан тушаалтан” мөн гэж үзэж, Сыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн хувийн байдалтай нийцээгүй, миний үйлчлүүлэгч С нь нийтийн албан тушаалтан биш байхад, эргэлзээтэй үйл баримтыг болон хууль хэрэглээний асуудлыг шүүгдэгчид ашиггүй байдлаар хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

 

7.1. Миний үйлчлүүлэгч Сын Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан Зам, тээврийн хөгжлийн төв нь Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд С нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны эдлэх, эрх, үүрэгтэй байгууллагын зүгээс танилцуулж байгаагүй, түүний албан тушаалын тодорхойлолтод ч түүнийг ажил үүрэг гүйцэтгэж буй албан тушаал нь нийтийн албан тушаалын ангилалд хамаарах талаар нэг ч үг үсэг тусгагдаагүй байдаг. Зам тээврийн хөгжлийн тов нь компани биш тул Зам тээврийн хөгжлийн төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” байх хууль ёсны зарчмын дагуу нийтийн албан тушаалтанд хамаарахгүй бөгөөд зам тээврийн хөгжлийн төвийн удирдах албан тушаалтнууд нь л “Нийтийн албан тушаалтан” гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүхээс хавтаст хэрэгт авагдсан ямар баримтуудыг үндэслэж, дүгнээд Сын нийтийн албан тушаалтан буюу Зам тээврийн хөгжлийн төвийн удирдах албан тушаалтан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. ... Сын ажиллаж байсан төлбөр авах цэг нь ... зам, тээврийн хөгжлийн төвийн Төлбөр авах үйл ажиллагааны хэлтэст харьяалагддаг, хуулийн этгээдийн болон салбар байгууллагын эрхгүй, байгууллагын үйл ажиллагааны хамгийн бага шатлалын үйл ажиллагааны нэгж юм. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Сыг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд түүний ажиллаж байсан төлбөр авах цэгийн ахлах ажилтны албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дахь хэсэгт заасан төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хамаарахгүй байна. Миний үйлчлүүлэгч С нь өөрийн үйлдсэн бусдад давуу байдал бий болгосон, бусдаас авлига авсан үйлдэл болон өөрийн гэмт үйлдэл болон гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний ажиллаж байсан ажил, албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарах эсэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. ... Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэн шийдвэрлүүлэх, эрүүгийн хуульд тусгайлан заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байгаа зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.

 

7.2. Шүүгдэгч Сын хувийн байдлын хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй, том хүү С овогтой Цэрэнбаатар нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатайн улмаас эхнэр нь хүүхдүүдээ асран хүмүүжүүлж, ажил эрхлэх боломжгүй. Сын хувьд гэр бүлдээ ганцаараа хөдөлмөр эрхэлж эхнэр 4 хүүхдээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн хувьд өмнө нь 2 удаа зам тээврийн осолд өртөж, эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд байнга эмч, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчилгээ хийлгэдэг болно. /С болон том хүү ***ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг хавсаргав/

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг баримтлан, эргэлзээтэй үйл баримтыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, ... миний үйлчлүүлэгч Сд холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Сын өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хүмүүжүүлэх шаардлагатай зэргийг харгалзан үзэж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

8. Шүүгдэгч Сын өмгөөлөгч Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг миний үйлчлэгчийн зүгээс авч өгөөч гэж хүсэж байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй гэж зааснаар энэ ажлыг эрхэлснээс хойш миний үйлчлүүлэгч анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт зөрчилд холбогдож байгаагүй юм. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэний дараа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ. Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт холбогдсоноос хойш түүний гэр бүл болох өндөр настай ээж нь, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүү нь, бага насны 3 хүү нь гэх мэтчилэн 4 хүн маш их хүнд байгаа гэдгийг дурдаж хэлэхийг хүсэж байна. 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр соёрхон баталсан Дэлхийн нэгдсэн Үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “хүүхэд төрмөгцөө эцэг, эхийнхээ хайр халамжийг хүртэх эрхтэй” гэж заасан байгаа юм. Мөн конвенцын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “хүүдийн хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх” гэсэн энэ заалтууд бас зөрчигдөөд байгаа юм. Яагаад энэ заалтууд зөрчигдөж байна вэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа вэ гэхээр миний үйлчлүүлэгч 4 хүүтэй. Хамгийн том нь хөгжлийн бэрхшээлтэй буюу байнгын унаж татдаг, 90 хувийн хөдөлмөрийн чадамжгүй талаарх баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ хүүхэд нь хүний наад захын амьдралын хэрэгцээ болох бие засах, хоол хүнсээ идэж уух, хувцасаа өмсөх, тайлах, мөн бүх энэ үйлдлүүдийг заавал хүний туслалцаатай, аав, ээжийнхээ туслалцаатай энэ үйлдлүүдийг хийдэг. Том хүү нь боловч ээж, аавынхаа асаргаа, сувилгаанд байдаг. Ээж нь гэх хүн миний ард оролцогчоор сууж байгаа 148 см өндөртэй хүн байдаг. Хүүхдээ бие засуулж чадахгүй, өргөж даахгүй, маш их бэрхшээл учирч байгаа талаар надад ярьж байсан гэдгийг эрхэм шүүгч нар анхааралдаа аваасай. Үүнээс гадна 4 настай, 7 настай, 12 настай буюу 3 бага насны хүү байна. ... Үүнээс гадна мөн манай улс маань хүний эрх, эрх чөлөө, хүний хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулахаа тунхаглан зарласан улс орон юм. Тэгэхээр энэ би энэ “хүмүүнлэг” гэдэг үгийг би онцлон хэлэхийг хүсэж байгаа юм. ... Цаашид миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэл буюу торгуулийн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд торгуулийн ялаа хэсэгчлэн төлөх бүрэн боломжтой. ... Миний үйлчлүүлэгч ганцаараа хөдөлмөр эрхлээд 4 хүүхдээ тэжээж байгаа. Эхнэр нь бас тус дэм болоод явж байгаа. Эрүүл мэндийн байдлынх нь хувьд гэвэл миний үйлчлүүлэгч 2 удаа зам тээврийн осолд орсон. Үүний улмаас эмнэлгийн байгууллагад байнга хэвтэн эмчлүүлж байсан. Энэ баримтуудыг мөн гаргаж өгсөн. Эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа. Мөн том хүү ***ыг группэд байдаг группийн бичиг нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтын шаардлага хангаснаар байгаа гэдгийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Тэгээд миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг маань өөрөө бол хорих буюу торгох ялын сонгох санкцтай байгаа. Ийм учраас миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт холбогдсон үеэсээ эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шатанд гэм буруу дээр огт маргаагүй. Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байгаагаа удаа дараа байнга илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилж энэ шатанд хохирол мөнгөө төлж барагдуулсан байдаг юм. ... Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар сольж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэв.

 

9. Шүүгдэгч Б давж заалдсан гомдолдоо: “...Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний бие Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр 2021 оны 01 сарын 25-ны өдөр *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4440 кг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж, өөртөө 1 удаагийн үйлдлээр давуу байдал бий болгох зорилгоор, Сд үүний хариуд 2021.01.22-нд 300,000 төгрөг 2021.01.17-нд 200,000 төгрөг нийт 500,000 төгрөгийн хахууль өгсөн. Өөрийн гэм буруугийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид ийм зүй бус үйлдэл гаргахгүй байх талаар илэрхийлж гэмшиж ирсэн. Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөргүй, өсвөр насны 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан атал шүүх дан ганц миний ялыг хөнгөрүүлэхгүй, улсын яллагчийн санал болгосон 5,000,000 төгрөгийн торгох ялыг оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагч 16 шүүгдэгч тус бүрт ялын санал гаргасан бөгөөд шүүхээс 15 шүүгдэгчийн ялыг тодорхой хэмжээнд хөнгөрүүлж оногдуулсан атал ганц надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэхгүй оногдуулсан нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчмыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү.” гэв.

 

10. Шүүгдэгч Уын өмгөөлөгч А, Б, Г нар давж заалдсан гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч ... гомдол гаргаж байна.

10.1. Шүүгдэгч У нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,400,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж бүрэн барагдуулсан.

10.2. Шүүгдэгч У нь 3-12 насны 3 хүүхэдтэй, түүний эцэг *** нь 69 настай “тархины харвалтын үлдэц, тархины судасны эмгэг, баруун гар хөлийн саажилт” гэсэн өвчний улмаас 2020 оны 10 дугаар сараас эхлэн байнгын хэвтрийн байдалд орж байнгын асаргаа сувилгаа шаарддаг бөгөөд шүүгдэгч X. Уын асрамжид байдаг мөн шүүгдэгч нь эхээс хоёулаа бөгөөд түүний төрсөн дүү *** нь Солонгос улсад ажиллаж амьдардаг юм. Мөн шүүгдэгч У нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “тулай” өвчнөөр оношлогдсон. Тулай өвчнөөр оношлогдсон хүн дараах гам, дэглэмийг заавал барих шаардлагатай байдаг байна. ... Тулай өвчин нь хүндэрсэн тохиолдолд бүх биеэр тархаж тахир дутуу болох аюултай талаар сэрэмжлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Уын хувьд хорих байгууллагад ял эдлэхэд гарах эрүүл мэндээс шалтгаалсан хүндрэл гарах эрсдэлтэй бөгөөд дурдсан хоол, хүнс нь хорих байгууллагад хамгийн хэрэглэгддэг хүнсний төрлийн зүйлсийг энэ өвчний үед хэрэглэхийг хориглодог байна.

10.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгдэгч нь тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж 6.7 дугаар зүйлд зааснаар өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл ангиуд нь сонгох санкцийн төрөлтэй тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчид хорих ял эдлүүлснээр дээрх зорилго зорилт бүрэн биелүүлэхгүй, харин хорихоос өөр төрлийн ял оногдуулан нийгэмшүүлэх, эрүүгийн хуулийн 5.3 дахь хэсэгт заасан “Торгох ял”-аар шийтгэж өгнө үү гэж санал гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Иймд дээрх байдлыг тус тус харгалзан үзэж ... шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хуульд зааснаар нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр сольж нийт 16,245 нэгжээр торгох ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

11. Шүүгдэгч Уын өмгөөлөгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Шүүгдэгч Уын хувьд гэм буруугийн хувьд өөрөө чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн энэ гэмт хэргийн улмаас  учирсан хохирол төлбөртэй холбоотой төлбөрөө төлсөн. Эрүүгийн хуулийн ялын зорилго, мөн хувь хүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал нь өөрөө энэ хүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал болдог. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг нэгэнт хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол шүүх бүрэлдэхүүн энэ хэргийн ялыг сонгох боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр торгуулийн ялаар өөрчилж өгөх хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Уын хувьд өөрийнх нь хувийн байдал, эцгийнх нь биеийн байдал, хүүхдүүдийн болон гэр бүлийн хувийн байдал энэ бүх нөхцөлийг үзэхээр тухайн хүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, төлбөрөө төлсөн байдал, тухайн гэмт хэргийг чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа байдал энэ тохиолдолд бид нар торгох ялыг оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байгаа юм. ... Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх энэрэнгүй байх, мөн гол нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг асуудлыг мөрдөгч, прокурор нар маань заавал ч үгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэсэн субьектив хандлагыг нийгэмд нутагшуулах зүйл яваад байдаг. Тэгэхээр Гансүлд прокуророос ч гэсэн тухайлан, хичээнгүйлэн хүсмээр байна. Хүн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөх энэ хүний хэзээ ч, ямар ч шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хүнийг “чи гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” гээд хүндрүүлж болохгүй. ...Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээд Ут оногдуулсан ялыг торгох ялаар өөрчилж өгөхийг дахин хүсэж байна.” гэв.

 

12. Шүүгдэгч Уын өмгөөлөгч А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 12.1. ... Миний үйлчлэгчийн хувьд гэм буруугийн хувьд тусгай санал байхгүй. ... Эрүүгийн хуульд зааснаар миний үйлчлэгчид өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чөлөөлүүлсэн. Цаашид урьд эрхэлж байсан албан тушаалдаа эргэж орно гэж байхгүй. ... тухайн ажил албан тушаалтайгаар холбоотойгоор эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж байхгүй. ... Эрүүгийн хуульд заасан ялын зорилго зорилтод нийцсэн арга хэмжээг шүүх авсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Энэ дээр нэмээд хорих ялаар дахиад шийтгэчихээр Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим бас ялын төрөлд нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзээд байгаа юм. Энийг ямар өнцгөөс нь ярих гээд байна вэ гэхээр эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээд тухайн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ нь гэм бурууд тохирсон байх ёстой. Өмнө дурдсанчлан миний үйлчлүүлэгчийн маш олон эрхийг нэгэнт шүүхээс хязгаарлачиж байгаа юм. Энэ дээр нэмээд бүр гэр бүлээс нь тусгаарлаад хорих ялаар шийтгээд байгаа нь хэтэрхий хүнддээд байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан нь өөрөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд торгох болон хорих ялын санкцтай. Торгох ялыг эдлүүлснээрээ мөн энэ хуулийн зорилт буюу Эрүүгийн 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байгаа.

12.2. Тулай өвчтэй хүн хамгийн анхаарах ёстой зүйл нь хоол, хүнс тэжээлийн асуудал байдаг. ... Энэ гам барих болон ямар хоол хүнс хэрэглэж байгаагаасаа шалтгаалаад тухайн тулай өвчин хүндрэх, цаашлаад эрүүл мэндийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болох буюу өөрийнхөө эд эрхтнээс хагацах хүндрэлүүд үүсдэг өвчний төрөл юм байна. ... Хорих байгууллага хоригдсоноор эрүүл мэндийн хувьд дордох, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй байгаа учраас бид нарын зүгээс торгох ялаар сольж өгөөч гэж давхар хүсэж байна.

12.3. ... Манай үйлчлүүлэгчийн аав нь 69 настай хүн байгаа. Хүрэлчулуун гуай тархины харвалтын үйл явц, тархины судасны эмгэг, баруун гар талын саажилт гэсэн өвчний оноштой байгаа. Өөрөөр хэлбэл байнгын асаргаа сувилал хэрэгтэй хүн байгаа юм. ... Уын 2 хүүхэд нь энд хичээл сургуульд явдаг бөгөөд аавыгаа бас асрах давхар ийм нөхцөл байдал үүсчхээд байгаа учраас заавал хорих ял өгөхгүйгээр торгуулийн ялаар сольж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байгаа юм. Тийм учраас шүүх болон шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд Ут анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 7 жилээр авсан эрх хассан ялд тусгайлан гаргах саналгүй ч гэсэн гагцхүү хорих ялыг торгуулийн ялаар дүцүйлэн сольж өгөөч гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Энэ хүсэлтийг хангаж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

 

13. Шүүгдэгч А, Л, Н нарын өмгөөлөгч Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч нар эхнээсээ гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй. ... Тиймээс энэ шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож зохих ёсны торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль буруу хэрэглээгүй, ямар нэгэн маргаан байхгүй болохоо хэлье. Гэвч бусад үйлчлүүлэгч нарын ... давж заалдсан гомдолтой холбогдуулаад ямар нэгэн санал хүсэлт байхгүй боловч өмгөөлөгч хүний хувьд ... хуульд заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэл бүхий нөхцөлүүдийг харгалзан үзэж хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр давж заалдаж байгаад санал нэг байна. Өөрөөр хэлбэл бусад үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөх хүчин зүйл болохгүй. ...Үйлчлүүлэгч нартаа оногдуулах хариуцлагыг хуульд заасан хамгийн хөнгөрүүлэн үзэх үндэслэлээр хүчин зүтгэдэг учраас энэхүү саналыг дэмжиж оролцож байгаагаа хэлье.” гэв.

 

14. Шүүгдэгч О, Б, Х нарын өмгөөлөгч Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Бт шүүхээс 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг. Шүүх дүгнэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан гэж тогтоолд дүгнэсэн байдаг юм. Гэтэл улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд 16 шүүгдэгч тус бүрт ялын санал тавьсан. Энэ 16 шүүгдэгчээс ганц Бын ялд ямар нэгэн байдлаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байтал шүүх дүгнэсэн хэрнээ хөнгөрүүлж үзээгүй. Улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээнд ял оногдуулсан байгаад байгаа юм. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг зөрчөөд байгаа юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Бын ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байгаа юм. Шүүгдэгч Б анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн байдлаар маргахгүй, өөрөө зүй бус үйлдэл гаргасандаа маш их гэмшиж, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн өөрөө өрх толгойлсон, 2 өсвөр насны хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байсаар байтал шүүх үүнийг хөнгөрүүлэн үзээгүй байгаа юм. Тэгэхээр үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч авч үзнэ үү. Бусад шүүгдэгч нарын гомдолтой холбогдуулаад хэлэхэд өмгөөлөгч бид нар хүний эрх ашгийг хамгаалахын төлөө нэгэн сэтгэлтэй явдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн зорилгыг өмгөөлөгч нар маань түрүүнд яриад л байна. 1 талаасаа яллахад байгаа бол нөгөө талаасаа нийгэмшүүлэхэд оршоод байгаа юм. Тэгтэл өнөөдөр шүүгдэгч нарыг буруутгаад байгаа зүйл анги маань өөрөө хорих буюу торгох санкцтай. ... Өнөөдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болохоор хорих ял өгөөд байдаг нь хүнийг бас залхаан цээрлүүлэх байдал байгаад байгаа юм. Тэгэхээр 2 шүүгдэгчийн хувьд хөнгөрүүлэн үзэх хувийн байдал байгаа юм байна. Тэгэхээр шүүх энийг анхаарч үзээд боломжтой гэж үзвэл шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдсан гомдлуудыг дэмжиж байна.” гэв.

 

15. Шүүгдэгч Эын өмгөөлөгч Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Эрүүгийн хуулийн зорилго тодорхой хэмжээгээр хэрэгжээд тухайн этгээдүүд гэм буруутай нь тогтоогдоод шүүхээр ял оногдуулсан боловч хууль тогтоогчид тухайн гэмт хэрэгт оногдуулахдаа ялыг сонгох санкцтайгаар хэрэглэхээр тусгасан байдаг. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдуулан хүндэтгэн үзэх онцгой шалтгаануудын нэг гэж бодож байгаа. Шүүхээс тухайн байдалтай нь холбогдуулан ялыг сонгон хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа учраас 2 шүүгдэгчид авсан хорих ялыг торгох шийтгэлээр сольж өгөх, мөн Бт оногдуулсан торгуулийн ялыг хөнгөлж өгөх саналыг дэмжиж оролцож байна. ... Шүүгдэгч Эт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү. ... Миний үйлчлүүлэгч хилтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг юм. Тодорхой хэмжээгээр компаниудын төлөөллийн үйл ажиллагааг явуулдаг учраас хил нэвтэрч бараа, таваар татах асуудлууд маш их гардаг. Энэ хүн маань шүүхээс гарах торгуулийн ялыг маш түргэн хугацаанд биелүүлэх боломжит нөхцөл нь бүгд байгаа юм.” гэв.

 

16. Шүүгдэгч Гийн өмгөөлөгч Үдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Би тус шүүх хуралдаанд шүүгдэгч Гийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шүүхээс Гийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Гийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм учраас Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Бусад шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

 

17. Шүүгдэгч Б, С нарын өмгөөлөгч М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч нарын хувьд шүүхээс оногдуулсан ял шийтгэл дээр ямар нэгэн маргаангүй, гэм буруу дээр маргаагүй. ... Ер нь бол ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын саналыг дэмжиж оролцож байна. Мөн нэг зүйл нэмээд хэлэхэд Бын эрүүл мэндийн байдал бол анхан шатны шүүх хуралдаан дээр ч яригдаж байсан, шүүх хуралдаан дээрээс чөлөө аваад эмчилгээндээ явж байсан. Зүрхний яаралтай хагалгаа хийлгэх заалттай. Энэ нь Монголд хийлгэх боломжгүй гэсэн байдаг. Мөн бөөрний дутагдалтай, 2 хоноод л бөөрний аппаратад ордог. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд хүнд нөхцөлтэй байдаг. Энэ үндэслэлээрээ хязгаарлалт тавьсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Энэ хүсэлтийг бас дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нар хувьд хязгаарлалт тавьсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байна.” гэв.

 

18. Шүүгдэгч М, Б нарын өмгөөлөгч Ндавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Миний 2 үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу дээр маргадаггүй. ... Шүүгдэгч Бын гомдлын тухайд гэхээр 16 шүүгдэгчээс ял шийтгэлийн тухайд “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим алдагдсан байх үндэслэлтэй гэж миний зүгээс харж байгаа. Улсын яллагчаас олгосон ялыг хөнгөрүүлэхгүйгээр бусад яллагдагчаас өөрөөр оногдуулсан тохиолдол байгаа. Шүүгдэгч У, С нарын хувьд хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Тийм учраас гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. ... Харин тэр таслан сэргийлэх арга хэмжээний тухайд гэвэл хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгоод, хувийн баталгаагаар гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж өгнө үү” гэв.

 

19. Прокурор Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 19.1. ... Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн мөн Эрүүгийн ерөнхий ангид заасан тухайн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг оновчтой сонгож хэрэглэсэн гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, учруулсан хор уршгийн шинж чанар буюу нийгмийн аюулын шинж чанар болон тухайн шүүгдэгчийн хувийн байдалд нь холбогдуулж шүүгдэгч Ут хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс зөвхөн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүмүүст прокуророос тухайн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үздэг гээд байна. Гэтэл шүүх хуралдааны явцад тухайн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг прокурорын зүгээс харгалзаж үздэг. Шүүгдэгч Уын хувьд шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Одоо давж заалдах шатны шүүхэд хэдий гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдал байгаа боловч энэ нь тухайн гэмт хэргийн нөхцөл байдлын улмаас харгалзаж үзэх, тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоог нь бүрэн харгалзаж үзэх ёстой. Авлигын гэмт хэрэг маань өөрөө нийгмийн аюулын шинж чанар ихтэй. Иргэд төрд итгэх итгэлийг нь сулруулж байдаг гэмт хэрэг байгаа юм. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт заасан энэ бүлэгт заасан гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзнэ гэдгийг хэрэглэсэн байгаа. Уын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу ... Авлигын гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэн  нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Иймд шүүгдэгч Ут оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байгаа.

19.2. Мөн шүүгдэгч Сын хувьд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан 17 удаагийн үйлдлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 удаагийн үйлдлээр, нийт 27 удаагийн үйлдлээр Авлигын гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд шүүхээс үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, учруулсан хор уршгийн шинж чанар буюу нийгмийн аюулын шинж чанар болон тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Сд оногдуулсан хорих ялыг мөн хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Өмгөөлөгч нарын зүгээс энэ Авлигын гэмт хэрэг дээр нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаад хорих ял оногдуулаад байгаа нь энэ хүнийг давхар эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна гэсэн асуудал яригдаад байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заахдаа тухайн гэмт хэрэг, онцлогийг нь харгалзаж үзээд нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж, нэмэгдэл ялыг давхар хэрэглэх нь зүйтэй юм гэдэг байдлаар тухайн зүйл ангид давхар оруулж өгсөн, хуульчилж өгсөн зүйл байна. Иймд энэ нийтийн албанд томилогдох эрхийг  хасах ялыг зайлшгүй давхар оногдуулж тухайн үндсэн ялыг  оногдуулж явдаг хууль зүйн зохицуулалттай. Тэрнээс биш нийтийн албанд томилогдох эрхийг нь зөвхөн оногдуулах ч гэдэг юм уу, эсвэл хорих, торгох ялыг зөвхөн оногдуулах, нэмэгдэл ял оногдуулахаар заасан нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах, оногдуулахгүй шийдвэрлэх юм бол хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж, хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

19.3. Шүүхээс тухайн шүүгдэгч нарт буюу тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч нарт бол ялыг оногдуулахдаа ялгамжтай оногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын тухайн хэрэгт оролцсон оролцоо нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж тус тусдаа ялгамжтай оногдуулсан. Сая шүүгдэгч Баас гаргасан гомдлыг бас сонссон. Бт улсын яллагчаас сонсгосон ял буюу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг хойш татахгүйгээр зөвхөн Бт оногдуулчихлаа гэдэг саналыг хэлж байна. Гэтэл нэг жишээ авахад сая Бгийн өмгөөлөгчөөс хүсэж байх шиг байна. Бгийн өмгөөлөгч чинь зөвхөн Бт торгох ялыг доош татахгүйгээр улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулчихлаа гэдэг асуудлыг ярьж байна. Гэтэл улсын яллагчаас Бд мөн 5,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг тавьсан. Тухайн ялыг шүүхээс тухайн шүүгдэгчид тохирсон ял байна гэж үзэж 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Гэтэл Бт л зөвхөн өгсөн торгуулийн ялын нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр заавал доош нь татах ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Тухайн этгээдийн энэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн торгох ялыг Бт оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч У, түүний өмгөөлөгч А, Б, Г, шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Д, шүүгдэгч Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

1. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Б, Г нараас:

 

1.1. Шүүгдэгч Уыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд дэх төлбөр авах цэгийн ахлагч шүүгдэгч С, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга, шүүгдэгч Х нартай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ***тай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг  Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлэх цохолт зөвшөөрлийг өгч бусдад давуу байдал олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

мөн энэ зорилгоор шүүгдэгч Стай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Эаас 500,000 төгрөгийн, ганцаараа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Дгээс Н, А нараар дамжуулан Лгаас 400,000 төгрөгийн, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Гээс 2 удаагийн үйлдлээр буюу дансаар 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг тус тус өөрийн найз Бын Хаан банкин дахь дансаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 

1.2. Шүүгдэгч Сыг Зам тээврийн хөгжлийн төвийн ТӨҮГ-ын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтнаар ажиллаж байхдаа  бусадтай бүлэглэн буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Этай бүлэглэн, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Бтэй бүлэглэн, Зам тээврийн хөгжлийн төвийн  Замын-Үүд төлбөр авах цэгийн оператор Хтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 10, 2021 оны 01 дүгээр сарын 14, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, ***, шүүгдэгч Х нартай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр,  Атай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, шүүгдэгч Х, У нартай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, ганцаараа   2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд илүү жинтэй тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 17 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Мөн шүүгдэгч Сыг шүүгдэгч Баас эхнэр ***ын Хаан банкны дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөгийн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийн, шүүгдэгч Оэс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ***ы Хаан банкны дансаар дамжуулан 250,000 төгрөгийн, шүүгдэгч Баас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар дамжуулан 500,000 төгрөгийн, шүүгдэгч Сгаас  эхнэр ***ын Хаан банкны дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөгийн, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийн, Зам тээврийн хөгжлийн төвийн  Замын-Үүд төлбөр авах цэгийн оператор Хтай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Б, Г нараас бэлнээр 1,000,000 төгрөгийн, шүүгдэгч М, Б нараас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хар дамжуулан бэлнээр 500,000 төгрөг, Уын нөхөр ***гийн дансаар дамжуулан 100,000 төгрөгийн, шүүгдэгч Гээс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 750,000 төгрөгийн, шүүгдэгч Утай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Эаас шүүгдэгч Уын найз Бын Хаан банкны дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 

1.3. Шүүгдэгч Хыг “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч У, С нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр,  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ***, шүүгдэгч С нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, Л.Буяндэлгэртэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нэвтэрч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахаар иргэн, хуулийн этгээдүүдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад, тус дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын хилийн боомтоор шууд нэвтрүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн, буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.4. Шүүгдэгч Уыг  Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн оператораар ажиллаж байхдаа тус төвийн ахлах мэргэжилтэн Стай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** ДГО улсын дугаартай, 8420 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *** ДГА улсын дугаартай, 15560 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *** ДГН улсын дугаартай 15280 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр тус тус нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Мөн шүүгдэгч Х нь шүүгдэгч Стай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хахууль өгөгч Б, Г нараас бэлнээр 1,000,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М, Б нараас бэлнээр 500,000 төгрөг,  нөхөр ***гийн дансаар 100,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гээс  бэлнээр 750,000 төгрөгийг хахууль тус тус авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 

1.5. Шүүгдэгч Быг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Сд 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.6. Шүүгдэгч Мыг Бтэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Х, С нарт бэлнээр 500,000 төгрөгийн, Уын нөхөр ***гийн дансаар дамжуулан 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.7. Шүүгдэгч Бг Мтай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Х, С нарт бэлнээр 500,000 төгрөгийн, Уын нөхөр ***гийн дансаар дамжуулан 100,000 төгрөгийн, дангаараа Х, С нарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 1,000,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Мөн шүүгдэгч Бг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр илүү жинтэй ачаа нэвтрүүлэх хүсэлтийг төлбөр авах цэгийн оператор Хар дамжуулан Сд тавьж түүний албан тушаалын байдалд нөлөөлж, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн хөгжлийн төлбөр авах цэгээр тээврийн хэрэгслийг илүү жинтэй ачаатай нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.8. Шүүгдэгч Гийг Х, С нарт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, нийт бэлнээр 750,000 төгрөгийн хахууль өгсөн, Ут 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Бын дансаар дамжуулан 6,000,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Мөн шүүгдэгч Гийг Хар дамжуулж, Сд нөлөөлж, илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.9. Шүүгдэгч Сг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ***ээр ажиллаж байхдаа Сын албаны чиг үүрэг бүрэн эрх,албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөгийн, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийн, нийт 800,000 төгрөгийг түүний эхнэр ***ын дансаар дамжуулан хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

1.10. Шүүгдэгч Д, Н, А, Л нар нь бүлэглэн илүү ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор Д нь нийтийн албан тушаалтанд хахууль өгөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Над 2,000,000 төгрөг шилжүүлж, Н нь Дгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүний хүсэлтийг Аад дамжуулан хахуульд өгсөн 2,000,000 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн, А нь дээрх мөнгөнөөс 900,000 төгрөгийг Лд шилжүүлж, Л нь илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосны хариуд Ут албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Бын дансаар дамжуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч Дг гэмт хэргийг үйлдэхийг санаачлан зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н, А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.11. Шүүгдэгч Эыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ут иргэн Бын дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.12. Шүүгдэгч Быг Сд түүний эхнэр ***ын дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийн, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

1.13. Шүүгдэгч ***ийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сд ***гийн дансаар дамжуулан 250,000 төгрөгийн хахуул өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

2. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Хы 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн захиалгатай бараа, материалыг тээвэрлэж явсан *** ДАХ улсын дугаартай, жингийн хэмжээнээс 4520 кг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч, нэвтрүүлсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У, С, Х, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэн болон дангаараа үйлдсэн гэмт буруутайд тооцсон, мөн шүүгдэгч  Б, Г нарыг энэхүү гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч У, С, Х, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М, Б, Г, Д, Н, А, Л, Б, Б, Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг тус тус үйлдсэн, шүүгдэгч Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Хэргийг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн холбогдох заалтуудад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан боловч анхан шатны шүүх гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй болно.

 

4. Анхан шатны шүүх шийдвэртээ мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Бын /17хх 154-155, 1***8, 161-162/, Т /17хх 123-124/, Э /17хх 130-132/, Г /17хх 135-136, 139-140/, Д /17хх 144-145, 148-149/, Т /17хх 151-152/, Э /17хх 167-168/, М /18хх 77-79/, ***ын /18хх 64-66/, Э /18хх 149-150/, Э /18хх 09-10/, Х /19хх 01-02/, Н /19хх 65-66/, А /19хх 116/, Бын /19хх 134-135/, Аын /19хх 176/, ***ын /19хх 181/, ***гийн /20хх 24/, Б /20хх 42-43/, Б /20хх 78/, О /20хх 203/ Г /20хх 218-220/, Б /20хх 232-233/, О /20хх 235-236/, Ү /21хх 16-17/, Э /21хх 28-29/, Б /21хх 32-34/, Г /21хх 38-39/, Ц /21хх 42-43/, ***ийн /21хх 63-64/, М /21хх 67-68/, Г /21хх 118-119/  нарын  мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, *** дугаартай Бын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 237-250, 6хх 01-13, 110, 165, 19хх 121/, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 1/327 дугаартай албан тоот, түүнд хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгслийн жин тонныг тодорхойлсон жагсаалт /3хх 98-135/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 02 сарын 01-ний өдийн 1/78 дугаартай “MNS4598:2020 стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, захирамж албан бичигт заагдсан хугацаанд гараагүй” талаарх албан тоот /16хх 220/, *** дугаартай гэрч ***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “С баярлалаа утгатай 300,000 төгрөгийн орлого”, “500,000 төгрөгийн” зарлага /5хх 192, 7хх 112, 19хх 25/, *** дугаартай шүүгдэгч Сын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 193-207/, 5374191377 дугаартай шүүгдэгч Сгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “*** дугаарын данс руу С баярлалаа утгатай 300,000 төгрөг шилжүүлсэн” гүйлгээ /5хх 173/, *** дугаартай гэрч ***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга “С баярлалаа утгатай 300,000 төгрөгийн орлого”, “500,000 төгрөгийн” зарлага /5 хх 192, 7хх 112, 19хх 25/,шүүгдэгч нарын дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24хх 100-110/, шүүгдэгч нарын ярианы хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /24хх 112-121/ зэрэг нотлох баримтыг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй.

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа үйлдэж хэрэгт хавсаргасан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам, хуулийн 26.8 дугаар зүйлд заасан нууц ажиллагааны магадлагаа үйлдэх журмыг  зөрчөөгүй, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох, хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцсэн.

 

6. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн шинжид субъектыг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч  С, Х нарыг нийтийн албан тушаалтан гэж үзсэн нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д нийцсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч Хыг “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын даргаар ажиллаж байсан, мөн шүүгдэгч Сыг  Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн ахлах ажилтнаар ажиллаж байсан нь тус тус төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хамаарна гэж үзэн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” нийтийн албан тушаалтан болохоор зохицуулсныг болон Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн а хэсгийн 1, 2-т заасан “Оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, төрийн захиргааны болон шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга эсхүл түр хугацаагаар, цалин хөлсөөр болон цалин хөлсгүй ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран;  Оролцогч улсын үндэсний хууль тогтоомжид тодорхойлсны дагуу болон тухайн оролцогч улсын холбогдох салбарт хэрэглэж байгаа эрх зүйн зохицуулалтын дагуу нийтийн албаны чиг үүрэг гүйцэтгэдэг нийтийн албаны байгууллага болон улсын үйлдвэрийн газарт нийтийн албаны чиг үүрэг, төрийн ажил үйлчилгээг хэрэгжүүлдэг аливаа бусад хүнийг нийтийн албан тушаалтан гэж” тодорхойлж тусгасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

7. Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан.

 

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэргийн шинжийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө бусдад давуу байдал бий болгох, ийнхүү ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх гэж тодорхойлсон.

 

Шүүгдэгч У, С, Х нар нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ хэтрүүлсэн буюу Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын 5.8.1.1 дэх хэсэг “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-ний дан тээврийн хэрэгсэл эмээлт, авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, чиргүүлийн зөвшөөрөгдөх хамгийн их жингийн хэмжээ: Дан тээврийн хэрэгсэл “хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тээврийн тэнхлэгтэй 25 тонн, дөрвөн тэнхлэгтэй 38 тонн, эмээлт авто угсраа болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэл: гурван тэнхлэгтэй 28 тонн, дөрвөн тэнхлэгтэй 36 тонн, таван тэнхлэгтэй 40 тонн, зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй 44 тонн, Чиргүүл: хоёр тэнхлэгтэй 18 тонн, гурван тэнхлэгтэй 24 тонн” гэснийг тус тус зөрчиж, илүү жинтэй тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Зам тээврийн хөгжлийн төвийн төлбөр авах цэгээр нэвтрүүлж, бусдад давуу байдал бий болгосон, энэхүү ашиг сонирхлын үүднээс шүүгдэгч У, С нар нь хахууль авсан, шүүгдэгч Х нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нэвтрэх ачаа тээврийг дараалалд оруулахгүйгээр Замын-Үүд сумын хилийн боомтоор нэвтрүүлсэн үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэргийн шинжийг агуулсан, анхан шатны шүүх энэ талаарх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн.

 

Энэ нь анхан шатны шүүх шүүгдэгч Уыг “...жингийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэхгүй байх, зөрчлийг арилгуулах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, өөрийн шууд удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнууд болох төлбөр авах цэг дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарт Монгол Улсын MNS4598:2011, MNS4598:2020 Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн жин бүхий ачаатай тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч нэвтрүүлсэн” гэж,

 

Шүүгдэгч Хыг “албан үүргийн хувьд Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2020 оны 03 дугаар сард баталсан Албан тушаалын тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 2 дахь хэсгийн 1-д “Авто тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, стандарт, норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих”. 4-д “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах” чиг үүрэгтэй бөгөөд өөрт олгогдсон дээрх албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж, 

 

Шүүгдэгч Сыг “ ...төлбөр авах үйл ажиллагааны талаар гарсан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг ханган, төлбөр авах цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион  байгуулах, авто зам, зам байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тэврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, нэг тэнхлэг дээрх ачаалал нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж ажиллах, ... зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүй, албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь  хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Улмаар анхан шатны шүүх шүүгдэгч Х нь гэмт хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүдийн төлбөр авах цэгийн пүүний оператораар томилогдон ажиллаж байсан нь нийтийн албан тушаалтанд хамаарагдахгүй боловч нийтийн албан тушаалтан Стай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн, мөн шүүгдэгч Б, Г нарыг  гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын  байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

8. Прокуророос яллагдагч ***т холбогдох хэргийг 2022.09.08-ны өдрийн №61 дугаартай тогтоолоор /29хх 77-86/,  яллагдагч Ат холбогдох хэргийг 2022.09.08-ны өдрийн №67 дугаартай тогтоолоор /29хх 74-76/, яллагдагч Бд холбогдох хэргийг 2022.09.08-ны өдрийн №66 дугаартай тогтоолоор /29хх 100-105/, яллагдагч Эд холбогдох хэргийг 2022.09.08-ны өдрийн №64 дугаартай тогтоолоор /29хх 113-118/  гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэж тус тус хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч У, Х, С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг ***тай бүлэглэн үйлдсэн, мөн шүүгдэгч Сыг Э, Б, А нартай бүлэглэн үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн байх боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор энэ талаар “... шүүх хуралдаанд яллах санал дүгнэлт гаргахдаа зөвтгөөд тодруулаад явна, ... бүлэглэсэн гэдэг нь бусад оролцогч нарын гэмт хэргийн зүйлчлэл, үйлдэл, оролцоонд нөлөөлөхгүй ...” гэж тайлбарлаж, улмаар прокурор анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргахдаа дээрх алдааг залруулсан байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурор шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргах журмыг зөрчөөгүйн гадна  шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүх талаар хэлэлцэж шийдвэрлэхэд саад болохгүй ба тэдний эрхийг хязгаарласан, хассан зэргээр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

9. Шүүгдэгч С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь *** буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр илүү жинтэй, ачаатай өөрийн нөхөр ***ын эзэмшлийн *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх” гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор 2 удаагийн үйлдлээр шүүгдэгч Сд хахууль өгсөн ба түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн.

 

10. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч М Б нарыг бүлэглэн, шүүгдэгч А, Д, Н, Л нарыг бүлэглэн, шүүгдэгч Г, шүүгдэгч Б, шүүгдэгч Э, шүүгдэгч Б, шүүгдэгч Онарыг илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслийг авто замаар зорчин Замын-Үүд дэх төлбөр авах цэгээр нэвтрүүлэх зорилгоор буюу энэхүү давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

11. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х, Х, С, М Б, А, Д, Н, Л, Г, Б, Э, Б, Онарт хуульд зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, хуульд заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулсан, торгуулийн хэмжээг өөр өөрөөр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн, гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 

12. Харин шүүгдэгч У, С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд хорих ял оногдуулсан нь дээр дурдсан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй буюу гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой харгалзан үзээгүй гэж үзэн шүүгдэгч нараас болон тэдний өмгөөлөгч нараас гаргасан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх тухай агуулга бүхий давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Шүүгдэгч Сын өмгөөлөгч Д нь “...Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтны албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй болохыг тогтоож, миний үйлчлүүлэгч Сд холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, хөнгөрүүлэн зүйлчлэх ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг бичгээр гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан гомдол саналдаа шүүгдэгч Сд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял болгон өөрчлөхөөр давж заалдах гомдлын агуулга, үндэслэлээ өөрчилснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч У нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,400,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанд, шүүгдэгч С нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,225,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тус тус төлсөн, тэд гэм буруугийн хувьд хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа талаараа давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан, тэдний эрүүл мэндийн байдал болон бусад ар гэрийн байдал буюу гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхийн зэрэгцээ, мөн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд гэм буруугүй гэж үзэх, тэдний хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй хэдий ч ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулахад зайлшгүй харгалзан үзэх үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл БНХАУ-ын хилээс Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн ачаа бүхий тээврийн хэрэгслүүд нь овор хэмжээ ихтэй, задрах хуваах боломжгүй ачаа ачсанаас Монгол Улсын стандартад заасан хэмжээнээс илүү жинтэй ачааг тээвэрлэх нөхцөл байдал үүсдэг, энэ талаар холбогдох стандартыг мөрдөх ажлыг зохион байгуулах талаар эрх бүхий байгууллагууд ажлын уялдаа холбоотой ажиллаагүй, удирдах, хяналт тавих  болон тухай бүр ажлыг хариуцан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий этгээдүүд болон ажилтнууд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, холбогдох эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй бишээс шүүгдэгч нарт дээрх гэмт хэргийг үйлдэх нөхцөл болсон байна.

 

Энэ талаар буюу мөрдөгч мэдэгдэлдээ “...Зам тээврийн хөгжлийн төвийн харъяа орон нутгийн төлбөр авах цэгийн үйл ажиллагаанд төв байгууллагаас тавих хяналт байхгүй, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийдэггүй, төлбөр авах байр, ажилтны үйл ажиллагааг зайнаас хянах хяналтын камергүй, төлбөр авах цэгээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийг жинлэх, бүртгэх систем бүрэн автомат болоогүй, хүний оролцоотойгоор мэдээллийг оруулах, хадгалах үйлдэлтэй, ... тээврийн хэрэгслийн жин хэтэрсэн ачааг хэрхэн шийдвэрлэх талаар ойлголтгүй, удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлгүй, ... тээврийн хэрэгслийн жин хэтэрсэн ачааг хадгалах, хамгаалах агуулах талбайгүй ...” гэж гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг дүгнэж тодорхойлжээ.

 

Иймээс давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч У, С нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэлтэй гэж үзсэн ба мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэснийг үндэслэн шүүгдэгч нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн оролцоо, үйлдлийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ут оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу найман сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Сд оногдуулсан 1,6 жилийн хугацаагаар хорих ялыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

13. Харин шүүгдэгч Бын хувьд анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан буюу нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэнийг харгалзан түүнд 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая төгрөгөөр торгох ял оногдуулсан нь буруу биш, ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулсан, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, ялөг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзсан байх тул торгуулийн ялын хэмжээг багасгах буюу ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд прокуророос ялын талаар гаргасан саналыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийн гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт үндэслэж  ялыг өөр өөрөөр ялгамжтай оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцдэг.

 

Улмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ижил хэмжээний ял оногдуулах, эсхүл прокурорын санал дүгнэлтэд зааснаас бага ял оногдуулахыг зайлшгүй гэж үзэх нь дурдсан шударга ёсны зарчмыг зөрчихөд хүргэх тул өмгөөлөгч нарын энэ талаарх тайлбар санал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

14. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ба хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр байхад анхан шатны шүүх ижил төрлийн ял оногдуулсан атлаа  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр заасан нь агуулгын хувьд буруу тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад найруулгын өөрчлөлт оруулна.

 

15. Анхан шатны шүүхээс иргэдийн төлөөлөгч Даас “Шүүгдэгч У, С, Х нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэж дүгнэлээ. Бусад 13 хүний тухайд өөрсдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас гэм буруутай байдлаар дүгнэлт гаргаж байна.”  гэсэн санал гаргасныг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д нийцсэн.

 

16. Шүүгдэгч Х, түүний өмгөөлөгч Ц.Д нар  давж заалдсан гомдлоосоо татгалзсан хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2023/ШЗ/16 дугаартай шүүгчийн захирамжаар давж заалдсан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргасныг дурдах нь зүйтэй.

 

17. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т, М нараас шүүгдэгч Э, Б нарт анхан шатны шүүхээс авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах саналыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь  анхан шатны шүүх шийтгэх тогтоолд уг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр заасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан тохиолдолд  хуулийн хүчин төгөлдөр болдог, мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болдог тул энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх шаардлагагүй болно.

 

18. Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч У болон түүний өмгөөлөгч А, Б, Г, шүүгдэгч С болон түүний өмгөөлөгч Д нарын “хорих ялыг торгох ял болгон өөрчлөх” буюу ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3.3.1 дүгээр заалтын “Шүүгдэгч Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Pзааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг

 

“Шүүгдэгч Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж,

 

3.3 дугаар заалтын “Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг

 

“Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж,

 

3.6 дугаар заалтын 2 дахь хэсэгт “... долоо мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу...” гэснийг хасаж,

 

4.1 дүгээр заалтын “Шүүгдэгч Ут оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,” гэснийг

 

“Шүүгдэгч Ут оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг  нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр,” гэж,

 

4.2 дугаар заалтын “Шүүгдэгч Сд оногдуулсан хөнгөн ялыг, хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,..” гэснийг

 

“Шүүгдэгч Сд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг  нийт 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр,” гэж,

 

4.3 дугаар заалтын “...хөнгөн ялыг, хүндэд нь...” гэснийг “нийт ялыг нэмж нэгтгэн” гэж,

 

4.4 дүгээр заалтын “...хөнгөн ялыг, хүндэд нь...” гэснийг “нийт ялыг нэмж нэгтгэн” гэж,

 

4.5 дугаар заалтын “...хөнгөн ялыг, хүндэд нь...” гэснийг “нийт ялыг нэмж нэгтгэн” гэж,

 

5 дугаар заалтын “... шүүгдэгч Ут оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Сд оногдуулсан 4 жилийн ...” гэснийг “шүүгдэгч Ут оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын” гэж,

 

7 дугаар заалтад “У, С” гэж нэмж, тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У, түүний өмгөөлөгч А, Б, Г, шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Д нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Бын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч У, С нарын цагдан хоригдсон 69 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ