| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01005/И |
| Дугаар | 131/ШШ2024/00948 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2024/00948
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ************* хаягтай, 3136574 регистрийн дугаартай, “*****************” ХХК,
Хариуцагч: ***************************************-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 30,905,688.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**********************” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “**************************” ХХК нь “*****************” ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногт багтаан төлөх үүрийг худалдан авагч тал хүлээнэ. Бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш худалдан авагч тал төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхгүй явсаар одоогийн байдлаар нийт 27,562,930.21 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263.2.3 дахь заалт, “*********************” ХХК-тай байгуулсан “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний 4.1, 4.7 дахь хэсэг, харилцагчийн дэлгэрэнгүй тайланг тус тус үндэслэн үлдэгдэл төлбөр 27,562,930.21 төгрөг, хүүгийн төлбөрт 3,342,758.37 төгрөг,
| гүйцэтгээгүй сар | Гүйцэтгээгүй үүргийн | Хүүгийн хэмжээ | Хүүгийн төлбөр | Нийт хүүгийн |
| 2-р сар | 10,809,527.70 | 1.8% | 194,571.4986 | 3,342,758.37 |
| 3-р сар | 6,709,527.7 | 1.8% | 120,771.4986 | |
| 4-р сар | 8,249,062.7 | 1.8% | 148,483.1286 | |
| 5-р сар | 15,102,280.7 | 1.8% | 271,841.0526 | |
| 6-р сар | 23,778,713.21 | 1.8% | 428,016.83778 | |
| 7-р сар | 19,420,410.21 | 1.8% | 349,567.38378 | |
| 8-р сар | 25,557,557.21 | 1.8% | 460,036.02978 | |
| 9-р сар | 25,076,779.21 | 1.8% | 451,382.02578 | |
| 10-р сар | 23,838,009.21 | 1.8% | 429,084.16578 |
|
| 11-р сар | 27,166,930.21 | 1.8% | 489,004.74378 |
нийт 30,905,688.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************** шүүхэд гаргасан тайлбартаа: “***************” ХХК нь “******************” ХХК-аас нэхэмжилсэн 30,905,688.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***************” ХХК нь “**********************” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 30,905,688.58 төгрөг төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “********************” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн 30,905,688.58 төгрөг нэхэмжлэгч “***********************” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч “***************************” ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 156,239.5 төгрөг, хариуцагч “Бадамлан асах жаргал” ХХК 156,239.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “***********************” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн 30,905,688.58 төгрөгийг нэхэмжлэг***********************ч “*” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 156,239.5 төгрөг, хариуцагч “***************************” ХХК 156,239.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “************************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА