Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2024/00951

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б*********

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д******** нь 1964 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвд төрсөн, 60 настай тэтгэвэрт орох гэсэн бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсан зам нэгдэлд сахиулаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсан зам нэгдэлд сахиулаар, 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан ээж хувьцаат компанид сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 970 дугаар лавлагаа, цэргийн 538699 дүгээр батлахын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын 281535 дугаар дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын 000157010 дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн зөвлөлийн ээлжит 6 дугаар хурлын 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тогтоол, хавсралт, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн  Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 153, 157 дугаар лавлагаанууд,  Үндэсний төв архивын сан хөмрөгийн 1989 оны хүн амын тооллогын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13/866 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч *******ын ХААТР-1 маягт, гэрч *******гийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч *********ын 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд сахиулаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тогтоож, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан ээж хувьцаат компанид сахиулаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.  

3. Учир нь: ******** нь 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд сахиулаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1982-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дүгээр лавлагаа, туслах үйлдвэрт ажилчнаар томилох тухай Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар тушаал, хавсралт, нэгдэлд гишүүнээр элсүүлэх тухай Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн зөвлөлийн ээлжит 6 дугаар хурлын 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тогтоол, хавсралт, сахиулаар ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар тушаал, ажлаас өөрчлөх тухай Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаал, хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *********гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ********ын талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 186 дугаар бүртгэлд: “овог, нэр-*, *******************ажилладаг байгууллага- Чойбалсангийн зам нэгдэл, цех, тасаг- мал аж ахуйн нэгдэлд, эрхэлдэг ажил-сахиул, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баацагаан сум” гэж тэмдэглэжээ.

5. Харин *******ын 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан ээж хувьцаат компанид сахиулаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалингийн түүвэр гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иймд хүсэлт гаргагч ********ын 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд сахиулаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан ээж хувьцаат компанид сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *****ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***************ын 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд сахиулаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан ээж хувьцаат компанид сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Г.БАТЗАЯА