Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2024/00953

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Баян-Өндөр сумд 1970 онд төрсөн, 55 нас хүрч малчны өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай. Иймд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 941 дүгээр мал тооллогын лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10795 дугаар лавлагаа, нийгмийн  даатгалын 0761868 дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1412 дугаар лавлагаа, мөн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдийн 940 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1980 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар  тушаал Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн хурлын 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдийн 48 дугаар тогтоол, хавсралт,  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаал,  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, хавсралтууд, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13/865 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ****** ХААТР-1 маягт, гэрч ******* мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ****** 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: *******нь 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн хурлын 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр тогтоолд ....3. Дуламсүрэн овогтой *******... гишүүнээр элсүүлэх тухай....., Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдийн 48 дугаар тогтоол, хавсралтад .*********....* 40 төгрөгийн шагнал олгох тухай..., Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалд ....******* ажлаас чөлөөлсөн тухай..., Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тушаалд ....МАА-н 77 дугаар хэсгийн цэргийн саниторч ******* үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...., Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалд ....********* тэмээн хэсэгт томилон ажиллуулсугай....,  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, хавсралтын 103.**********..., Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар  тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалд ....****** ажлаас чөлөөлсүгэй..., Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын  “Цэргээс халагдаж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалд ...***********.., Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын “Компанийн үйл ажиллагаа зогссон тул гишүүдийг ажлаас чөлөөлөх тухай” 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, хавсралтад ...153. *******..., хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ********* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 010 дугаар бүртгэлд: “овог, нэр-********, ажилладаг байгууллага- Хөгжлийн зам нэгдэл, цех, тасаг- мал аж ахуйн нэгдэлд, эрхэлдэг ажил-ямаачин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Баян-Өндөр сум” гэж тэмдэглэжээ.

5.. Дээрх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ********ийн 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

5. Иймд хүсэлт гаргагч *******ийн 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******  1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА