Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2024/00954

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *********************************

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****** нь ********* 1990 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1974 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. 1990 онд нөхөр ******* танилцаж, тэр оныхоо 10 дугаар сард нэг гэрт ороод улмаар 1993 онд хүү *******, 1995 онд хүү *******, 2002 онд ******** нарыг тус тус төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж байгаагүй бөгөөд Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлтээ гаргаад ааваар нь овоглодог байсан. Миний нөхөр ********* нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өвчний улмаас нар барсан. Бид Бөмбөгөр сумын 3 дугаар багтаа мал маллаж байсан бөгөөд одоо би малчнаар тэтгэвэрт гарах болсон. Мал тооллогын баримтууд миний нэр дээр биш нөхрийн нэр дээр гарсан бөгөөд гэрлэлтийн баталгаа байхгүй тул хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн.

Иймд миний ************** 1990 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү хэмээн энэхүү хүсэлтийг гаргаж байна гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар тодорхойлолт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс хүсэлтээр гэрч ******************** нараас мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******** нь нас барагч *********1990 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч ******** нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь нас барагч ******** 1990 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү ******** 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү ******* нар төрж, аав *********овоглосон байх бөгөөд Батбямба нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар тодорхойлолт зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч ********, нас барагч ******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж хамтран амьдарч байсан талаар ******** нагац *, нас бараг******ч ******** төрсөн дүү ******** нар нь мэдүүлсэн байх тул ********нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч ******** нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,**********1990 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Хүсэлт гаргагч ******** нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ********, ********** нарыг 1990 оны 10 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА