Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2024/00955

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ***** нь 1963 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 61 настай өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Баянхонгор аймгийн Заг сумын Нийгмийн даатгалын байцаагчийн Зөвлөмжийн хуудсанд 1986-1994 онуудад Төрийн архиваас авсан лавлагаануудад шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага байгааг зөвлөсөн. Үүнд:

1.Тээврийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Нефть баазын харьяа Бууцагаан сум дахь Шатахуун түгээх станцад 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл

2. Тээврийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Нефть баазын харьяа Бууцагаан сум дахь Шатахуун түгээх станцад 1986 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1987 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл

3. Тээврийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Нефть баазын харьяа Бууцагаан сум дахь Шатахуун түгээх станцад 1988 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл

4. Тээврийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Нефть баазын харьяа Бууцагаан сум дахь Шатахуун түгээх станцад 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл

5. Тээврийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Нефть баазын харьяа Бууцагаан сум дахь Шатахуун түгээх станцад 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бууцагаан сумын ШТС-д эрхлэгч, түгээгчээр,

6. Нефть Импорт Хангамжийн Нэгтгэлийн харьяа Баянхонгор аймаг дахь Нефть хангамжийн баазын харьяа Жаргалант сум дахь Шатахуун түгээх станцад 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант сум дахь Шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар лавлагаа, Тээврийн яамны Баянхонгор дахь Нефть баазын даргын 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 59, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 76, 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаал, хавсралт, Нефьт импорт хангамжийн нэгтгэлийн харьяа Баянхонгор аймаг дахь Нефть  хангамжийн баазрын даргын 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дугаар тушаал, Нефьт Импорт концерн Баянхонгор баазын даргын 1994 оын 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, хавсралт, Ник-Тос ББХК-ийн Баянхонгор аймаг  дахь Нефьт хангамжийн баазын даргын 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 97 дугаар тушаал, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 131/ШШ2024/00185 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. байна.

Шүүхээс гэрч *********** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ****** нь 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,

1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуустал,

1988 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,

1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,

1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Бууцагаан сумын шатахуун түгээх станцад эрхлэгч, түгээгчээр,

1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант сум дахь Байдрагийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: С.Эрдэнээ нь 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Бууцагаан сумын шатахуун түгээх станцад эрхлэгч, түгээгчээр, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант сум дахь Байдрагийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1986-1994 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар лавлагаа, анх Бууцагаан дахь ШТС-д түгээгчээр ажилд томилсон тухай, эрхлэгчээр шилжүүлэн томилох тухай, шагнах тухай, ажилд шилжүүлэн томилох тухай, ээлжийн амралт олгох тухай зэрэг Тээврийн яамны Баянхонгор дахь Нефть баазын даргын 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 59, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 76, 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаал, хавсралт, Нефьт импорт хангамжийн нэгтгэлийн харьяа Баянхонгор аймаг дахь Нефть  хангамжийн баазрын даргын 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дугаар тушаал, Нефьт Импорт концерн Баянхонгор баазын даргын 1994 оын 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ****** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар лавлагаа, Тээврийн яамны Баянхонгор дахь Нефть баазын даргын 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 59, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 76, 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаал, хавсралт, Нефьт импорт хангамжийн нэгтгэлийн харьяа Баянхонгор аймаг дахь Нефть  хангамжийн баазрын даргын 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дугаар тушаал, Нефьт Импорт концерн Баянхонгор баазын даргын 1994 оын 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, хавсралт, Ник-Тос ББХК-ийн Баянхонгор аймаг  дахь Нефьт хангамжийн баазын даргын 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 97 дугаар тушаал тус тус архиваас нотлох баримтаар ирүүлснээс үзвэл *******тус газруудад түгээгч, эрхлэгчээр тасралтгүй ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

5. Иймд хүсэлт гаргагч*********1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Бууцагаан сумын шатахуун түгээх станцад эрхлэгч, түгээгчээр, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант сум дахь Байдрагийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******** 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хугацаанд Бууцагаан сумын шатахуун түгээх станцад эрхлэгч, түгээгчээр,

1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалант сум дахь Байдрагийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА