| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00989/И |
| Дугаар | 131/ШШ2024/00958 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2024/00958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ****** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарсан тул 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд лаборант-слесар, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын кино механикчаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь нэгдэл дундын үйлдвэрийн мужааны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар тушаалууд, Байдраг кино театрын даргын 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12, 1989 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 30, 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тушаалууд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1017 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын Үйлдвэрийн даргын 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар тушаал, хавсралтад, хөдөлмөрийн 203087 дугаар дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/904 дүгээр албан бичиг, хүсэлт гаргагч ********ХААТР-1 маягт, гэрч ******* мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *********1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд лаборант-слесарь, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын кино механикчаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь нэгдэл дундын үйлдвэрийн мужааны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ******* нь 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд лаборант-слесарь, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын кино механикчаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь нэгдэл дундын үйлдвэрийн мужааны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь 1986, 1990-1993 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1017 дугаар лавлагаа, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай, хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах тухай, ажилчдад ээлжийн амралт олгох тухай, хариуцлагатай дежур томилох тухай Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар тушаалууд, Байдраг кино театрын даргын 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12, 1989 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 30, 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тушаалууд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын Үйлдвэрийн даргын 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар тушаал, хавсралт, ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 203087 дугаар дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 1333 дугаар бүртгэлд: “овог, нэр-******, ажилладаг байгууллага- 8 жилийн сургуульд, эрхэлдэг ажил-Сантехникч, эрхэлж эхэлсэн он-1973 он, оршдог сум-Баян-Овоо сум” гэж тэмдэглэжээ.
5. Мөн хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн 203087 дугаартай дэвтрийг 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Овоо сумын 8-н жилийн сургуулийн захиргаа нээж, захирал нь гарын үсгээ зурж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
6. Иймд хүсэлт гаргагч *******1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд лаборант-слесарь, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын кино механикчаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь нэгдэл дундын үйлдвэрийн мужааны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********** 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд лаборант-слесарь, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын кино механикчаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь нэгдэл дундын үйлдвэрийн мужааны цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА