Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 10

    2018 оны  01 сарын 10 өдөр                     2018/ШЦТ/10                               Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хргийн индекс:180/2017/0022/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             А.Уламбаяр

Улсын яллагч                                                            Л.Оюунтуяа

Шүүгдэгч                                                               Н.Б нарыг оролцуулан

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-н Б-д холбогдох 1739001630033 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1969 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Багануур дүүрэг 4 дүгээр хороо Хуцаа 1-3 тоотод оршин суух хаягтай, Хэнтий аймаг дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн  хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сах 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Н-н Б /РД: СА69061413/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын төвд иргэн Ц.Б-ийн нүүрэн тус газар нь мөргөж 4 шүдийг нь булгалан биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын төвд иргэн Ц.Б-тэй харилцан зодолдож улмаас нүүрэн тус газар нь мөргөж 4 шүдийг нь булгалан биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        Хохирогч Ц.Б-ийн: ... Л гэдэг хүний дэлгүүрийн гадаа Н.Б гэх хүнтэй тааралдсан. Б надаас нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь чадахгүй гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Н.Б нь миний уруул хэсэгт духаараа нэг удаа мөргөсөн. Тэгтэл миний үүдэн талын дээд эрүүнээс 2 шүд, доод эрүүнээс 2 шүд унасан. ... сумын цагдаан ирсэн.... гэх мэдүүлэг. /хх-ийн 7хуу/

         Гэрч Ж.Б-ын: ... Л-йн дэлгүүрийн баруун талд Н.Б, Ц.Б нар зодолдож байсан. Би очиход Б-ийн амнаас цус гарч байсан. Ц.Б болохоор Н.Б чамайг алнаа гээд Н.Б луу дайраад байсан.

         Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 20хуу/

         Ц.Б-ийн биед дээд үүдэн баруун 1-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүд, доод баруун үүдэн 1-р шүд, доод үүдэн зүүн 1-р шүднүүдийн булгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтооглоо.

         Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хүснэгтийн 11.51.3-т зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт.

         Шүүгдэгч Н.Б-ын: ... Батсүрэн бид хоёр муудалцаад зодолдсон. Багийн засаг дарга Б бид хоёрыг салгасан ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

         Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна

        Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтас хэргийн 70 дугаар  хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           1.Шүүгдэгч Т овогт Н-н Б-г хүнийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

   3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

   5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА

    2018 оны  01 сарын 10 өдөр                     2018/ШЦТ/10                               Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0022/Э