| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0343/З |
| Дугаар | 128/ШШ2024/0651 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0651
2024 08 28 128/ШШ2024/0651
МОНГОЛ /УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын ХНН /РД:/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.
Хариуцагч: Татварын ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Л. нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч *******ын ХНН-ээс Татварын ерөнхий газарт холбогдуулан Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
Нэхэмжлэгч *******ын ХНН /РД:/-ийн банк дахь харилцах дансны үлдэгдэлд хүүгийн орлогоос албан татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу суутгаж тайлагнажээ.
Дээрх үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгчээс банк ХХК-д 1949 онд байгуулсан хоёр улсын хэлэлцээрийн дагуу ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэж заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй. Иймд Нийгэмлэгийн харьяа алба, хэлтэс, төв, салбар, нэгжүүдийн харилцах дансны үлдэгдэлд банк, санхүүгийн байгууллагаас тооцон олгож байгаа хүүгийн орлогоос татвар ногдуулж суутгахгүй байна уу гэж албан бичгээр ханджээ.
Тус албан бичгийн дагуу банк ХХК-ийн Санхүү удирдлагын газраас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт мэдэгджээ.
Улмаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас Татварын ерөнхий газрын татварын удирдлага, олон улсын татварын газарт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр банк ХХК-ийн Санхүүгийн удирдлагын газраас дээрх асуудлаар чиглэл хүссэн тухай албан бичиг хүргүүлжээ.
Татварын ерөнхий газраас уг чиглэл хүссэн албан бичигт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Том татварын төлөгчийн газарт ...Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба *******ийн Засаг Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох хэлэлцээрт талууд аль улсын хуулийг хэрэглэх талаар тухайлан заагаагүй байна. Тиймээс Иргэний хуулийн 539.1, 544.2, 549.1, 549.4, 549.5-д тус тус заасныг үндэслэн гэрээний агуулга, зүйл, заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэж, тайлбарлах талаар гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа буюу үр дагавар бий болж байгаа Монгол Улсын хуулийг хэрэглэнэ хэмээн үзэж байна.
... Иймд банк санхүүгийн байгууллага ХНН-ийн харилцах дансны үлдэгдэлд тооцон олгож байгаа хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгах нь зүйтэй юм гэх хариуг хүргүүлжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: *******ын -ыг үүсгэн байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба *******ийн Засагт социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
Дээрх хэлэлцээрийн 10 дугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь ийг ба түүний салбар контор төлөөлөгчдийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн албан татваруудыг үл хураана. Түүнчлэн ын орлого хийгээд мөн аар болон 8 дугаар зүйлийн д-д заасан гол мөрнүүдэд ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар тус Нийгэмлэг нь ажилчдаас суутгах хүний орлогын албан татвараас бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөж байгаа.
1949 оны 8 дугаар зүйлийн 8 ж дэх хэсэгт Төмөр ын хайгуул шинжилгээ ба барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль, татвар хураамжгүйгээр Бүгд Найрамдах Монгол Улсад нэвтрүүлэн оруулж байх, түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад оруулсан хогшил хөрөнгийг ******* улсад саадгүй эргүүлэн гаргахыг зөвшөөрнө. Замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж буй үед мөнхүү барилгыг ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрөв гэж заасан.
Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж заалтаар Монгол Улсын хуулийн дагуу оногдуулж буй гааль, татварын хураамжаар хамтарсан ийн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай дээрх заалтад дурдсан зүйлийг чөлөөлөхөөр тусгасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж эрхэмлэсэн гадаад бодлого явуулна, 2 дахь хэсэгт Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэж заасан.
Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Олон улсын гэрээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Татварын ерөнхий хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж тус тус заасны дагуу хуулийн дээрх заалтыг биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... хэлэлцээрт хүүгийн орлого гэж тухайлан дурдаагүй байгаа тул Монгол Улс нь ХНН-ийн ын шугамыг тавих ба ашиглах үйл ажиллагаанаас бусад орлогод албан татвар ногдуулахаар байх тул банк, санхүүгийн байгууллага ХНН-ийн харилцах дансны үлдэгдэлд тооцон олгож байгаа хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгах нь зүйтэй юм гэж тодорхойлж, банк, санхүүгийн байгууллага тус ийн банк дахь харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэлд тооцон олгож байгаа хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж байгаа нь хууль бус бөгөөд ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Татварын ерөнхий газрын гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: Монгол, ын ыг үүсгэн байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба *******ийн Засаг, социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дээрх хэлэлцээрийн 10 дугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь ба ийн баг, түүний салбар контор, төлөөлөгчдийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн албан татваруудыг үл хураана. Түүнчлэн ын орлого хийгээд мөн аар болон 8 дугаар зүйлийн 8д-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар тус нь ажилчдаас хүний орлогын албан татвараас бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөж байгаа. 1949 оны дээрх хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 8Ж дэх хэсэгт ын хайгуул шинжилгээ ба бай барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль, татвар хураамжгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байх, түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад оруулсан хогшил хөрөнгийг ******* улсад саадгүй эргүүлэн гаргахыг зөвшөөрнө. Замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж буй үед мөнхүү барилгыг ажилчин, албан хаагчдад хэрэглүүлж, хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа, татварыг гааль, татварын хураамжгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруул оруулж байхыг зөвшөөрөв гэж заасан. Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 8Ж заалтаар Монгол Улсын хуулийн дагуу оногдуулж буй гааль, татварын хураамжаас хамтарсан ийн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай дээрх заалтад дурдсан зүйлийг чөлөөлөхөөр тусгасан за. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж эрхэмлэн гадаад бодлого явуулна. 10.2 дахь хэсэгт Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэж заасан. Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Олон улсын гэрээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүл, хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын Олон Улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заасны дагуу хуулийн дээд дээрх заалтыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичигт хэлэлцээрт хүүгийн орлого гэж тусгай тухайлан дурдаагүй байгаа тул Монгол Улс нь ийн ын шугамыг тавих ба ашиглах үйл ажиллагаанаас бусад орлогод албан татвар ногдуулахаар байх тул банк, санхүүгийн байгууллага, нийцүүлсэн ийн харилцах дансны үлдэгдэл тооцон олгож байгаа хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгах нь зүйтэй юм гэж тодорхойлж, банк санхүүгийн байгууллага тус ийн банк дахь харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэл тооцон олгож байгаа. Хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж байгаа нь хууль бус бөгөөд ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм аа. За иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 1949 оны хэлэлцээрээр эрх хууль ёсны ашиг сонирхол хаана гарч байгаа юм бэ гэхээр Монгол Улсад гэж үзэж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Олон улсын гэрээгээр тогтоож өгч байгаа. 1949 оноос хойш Монгол Улсад янз янзын татварууд бий болсон. Татваруудаас Монгол Улсын төрийн албан хаагчид ирээдүйд бий болох татвар гэдэг үгэнд орно гэж үзээд бүх татвараас чөлөөлж явсан.
Хадгаламжийн хүүгийн орлогын албан татварыг шинээр суутгаж аваад байгаа нь өөрөө илт хууль бус буюу эрх Татварын ерөнхий газар эдлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл Олон улсын гэрээгээр Сангийн яам үүрэг хүлээгээгүй, Татварын ерөнхий газар үүрэг хүлээгээгүй, Монгол Улс үүрэг хүлээсэн. Энэ үүргийг биелүүлэхийн төлөө тангараг өргөж ажиллаж байгаа хүмүүс нь татварын байгууллагын ажилтнууд байгаа. Яасан дураараа ингэж Олон улсын гэрээ, Монгол Улсын хуулийг тайлбарлаж ийм үр дагаврыг үүсгээд байгаа юм. Татварын эрх зүйн асуудал биш, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын хүрээгээ ойлгохгүйгээр өнөөдөр мэтгэлцээнд оролцож байгаа нь буруу гэж байгаа. Өөрөөр хэлбэл 1949 оны гэрээ гадаадын хөрөнгийг Монгол Улсад татах, Монгол Улсад ын тээвэр бий болгох зорилготой. Эрх зүйн харилцааны мөн чанар, үр дагаврыг хариуцагч тал ерөөсөө ойлгосонгүй.
Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс дотоодын хууль тогтоомжийг тайлбарлах, татгалзах эрхгүй. Монгол Улсын хууль гээд Олон улсын гэрээг тайлбарлаад байх юм. Олон улсын гэрээгээр Монгол Улсын Засгийн газар 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тогтоолоор 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тогтоолоор Олон улсын гэрээгээр соёрхон байгуулсан тогтоолоор баталчхаад байгаа. 1949 оны 06 сараас хойш өнөөдрийг хүртэл 75 дахь жилдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2021 оноос эхлээд дан татвар буюу ирээдүйд бий болж байгаа татварыг ноогдуулаад байгаа нь өөрөө буруу гэж үзэж байгаа.
Тийм учраас ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж Татварын ерөнхий газраас том татвар төлөгчдийн газар болон банкнуудад үүрэг, захиргааны хэмжээний акт, чиглэл өгсөн акт байгаад байгаа нь илт хууль бус захиргааны акт болох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-нд хамаарах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа ХНН-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* болон *******-ын Засгийн газрын хооронд ХНН-ийг үүсгэн байгуулах хэлэлцээр байгуулагдсан байна.
1990 оны Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төсөв санхүүгийн системийн шинэчлэл хийж, татварын тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Албан татварын тухай хууль /1990.12.07/-ийг баталсан. Мөн Банкны тухай хууль /1991/ батлагдсанаар Монгол Улсад төв болон арилжааны банкны 2 шатлалт тогтолцоо үүсэж иргэн, хуулийн этгээд хадгаламжийн данс эзэмшиж, хүүгийн бодлого олох боломж бүрдсэн.
Тухайн цаг үеэс хойш 1992, 2006, 2008, 2019 онуудад татварын хууль тогтоомж нь эрх зүйн орчин нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган, шинэ татварын харилцааг зохицуулах хүрээнд шинэчлэгдсээр ирсэн.
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой байх зарчмыг баримталдаг.
Мөн татварыг Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох онцгой бүрэн эрхтэй. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу Монгол Улсын Олон Улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан.
Өөрөөр бол татвар төлөгчийг тухайн татвараас чөлөөлөх харилцааг хууль болон Улсын Их Хурлаас соёрхон баталсан Олон Улсын гэрээгээр тодорхой тусгаж, зохицуулдаг. Хэрэв иргэн, хуулийн этгээдийн орлогыг дээрх эрх зүйн хэм хэмжээний актаар тодорхой зохицуулж, татвараас чөлөөлөөгүй бол татварын хууль тогтоомжид заасны дагуу татварыг ногдуулж, төлөх үүрэг зайлшгүй байх ёстой.
1949 оны ******* болон *******-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн 10 дугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь Хувь ийг ба түүний салбар контор төлөөлөгчдийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн албан татваруудыг үл хураана. Түүнчлэн ын орлого хийгээд мөн аар болон 8 дугаар зүйлийн д-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа, ирээдүйд бий болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэж заасан.
Мөн 8 дугаар зүйлийн 8 ж дэх хэсэгт Төмөр ын хайгуул шинжилгээ ба барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль, татвар хураамжгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад оруулсан хогшил, хөрөнгийг ******* улсад саадгүй эргүүлэн гаргахыг зөвшөөрнө. Замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж буй үед мөнхүү барилгыг ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг гааль, татвар хураамжгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрөв гэж заасан.
Дээрх хэлэлцээрт заасан хэмж хэмжээ нь ХНН-ийн зөвхөн ын үйл ажиллагааны орлого, зарим төрлийн хөрөнгийн татвар ногдох зүйл, үйл ажиллагаандаа ашиглах зориулалттай барааг /татвар ногдуулах зүйл/ гаалийн болон холбогдох татвар, хураамжаас чөлөөлөх харилцааг зохицуулсан байна.
Өөрөөр бол тус хэлэлцээрт ямар төрлийн татвар ногдох зүйлийг татвараас чөлөөлөх талаар тодорхой тусгасан. Харин ХНН-ийн банкны харилцах болох хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэлд тооцох хүүгийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх талаар хэлэлцээрт огт тусгаагүй ба чөлөөлөх агуулга бүхий зохицуулалт татварын хууль тогтоомжид байхгүй юм.
Харин ХНН-ийн банкин дахь харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансны хүүгийн орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.14, 18 дугаар зүйлийн 18.6, 18.6.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 10 хувийн албан татварыг суутган тооцож, банк буюу суутган төлөгч төсөвт төлөх хуулийн зохицуулалттай бана.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн орлогын албан татварын орлогын төлбөр, албан татварын олгогч зүйлсийн төрлүүдийг ялгаж байж төрийн албаны үйл ажиллагааг үндэслэлтэй шүүмжлэх хэрэгтэй байх. Ингэж үндэслэлгүй шүүмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тайлбар гаргаад байна. Ирээдүйд бий болох бүх төрлийн татвар гэдгийг өмнөх өгүүлбэрийг хэрэгжүүлэх ёстой. Хэм хэмжээний цогц тайлбарыг гаргах ёстой. Төмөр ын орлого буюу саяын хэлсэн үйл ажиллагааныхаа орлогод багтаж байгаа. Төмөр ын ашиглалтад байгаа газруудын буюу төлбөрийн эд хогшил хөрөнгийн татвар, орлогын албан татвар орлого олсон бол тогтоогддог.
Хөрөнгийн албан татвар гэж хөрөнгөтэй байсныгаа нотлоод татвар төлөх харилцаа байгаа. Хөрөнгийн орлого болон үйл ажиллагааны орлогыг чөлөөлнө. Үйл ажиллагааны орлогуудад ирээдүйд нэмэлтээр бий болох ямар нэгэн татвар чөлөөлөгдөх биш. Нэмэлтээр бий болох аливаа нэгэн татвараас чөлөөлнө гэсэн харилцаа болохоос биш бүх төрлийн татварыг чөлөөлнө гэсэн асуудал үүсэж байна. Тийм болохоор хэлэлцээрт дурдаагүй асуудлаар татварын 183 үгтэй нэг зүйлийн 9 үгийг нь дөрөөлөөд ирээдүйд бий болох бүх төрлийн татвараас чөлөөлөх тогтоомж тайлбарлаж байгаа нь нэлээн шударга бус үйлдэл байна. Хэрвээ хэлэлцээр зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
Татварын хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын хууль тогтоомж хэрэгжинэ. Хэрвээ Олон улсын гэрээнд өөрөөр заасан бол, гэтэл Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй, тусгаагүй асуудлыг дотоодын хууль тогтоомжоор зохицуулах нь нийцнэ. Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлд ийн дүрмийн 2.2-т зааснаар Монгол Улсын Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Хэлэлцээрт тусгаагүй, харилцаанд ногдох дотоодын хууль тогтоомжийн дагуу ноогдох албан татварыг төлж тайлагнах нь шударга ёсонд нийцнэ. Энэ нь шударга үйлдэл гэж тайлбарлана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Татварын ерөнхий хуулийн 2.1-т татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тусгай албан чиг үүрэг байна.
Татварын хууль тогтоомж гэдэгт юу хамаарах вэ гэхээр Үндсэн хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гээд заачихсан. Бусад акт дотор татварын харилцааг зохицуулсан Олон улсын гэрээнүүд орж явдаг. Ийм учраас бид нар дотоодын хууль тогтоомжоо хэрэгжүүлээд Монголын компанийн үйл ажиллагааны орлого эд хогшил буюу тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө ноогдуулах албан татварыг бүгдийг нь чөлөөлж явдаг.
Харин тухайн гэрээний зүйл заалтад чөлөөт өртөгт хэлэлцээрийн 10 дугаар зүйл заалтад хамаараагүй буюу хүүгийн орлого дээр татвар ноогдох үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна. Хоёрдугаарт эрх зүйн үр дагавар үүсгээд байгаа гэдэг дээр жаахан эргэлзээтэй асуудал үүсэж байгаа. Маргаан бүхий албан бичиг гарснаараа хүүгийн орлогоос нь татвар суутгаж авах шууд үр дагавар үүсэхгүй харагдаж байгаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх заавар чиглэл туслалцаа, зөвлөгөө мэдээлэл болж байгаа нь танайтай холбоотой банканд өгч байгаа. банк татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бусдаас танд орлого олгохтой холбогдох татварыг хуулийн дагуу суутгаж авах үүрэгтэй байгаа. Гуравдагч этгээд буюу дам дамаа татварын албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт бичгээр авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Том татвар төлөгчийн газраас Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газарт хандаж *******ын ХНН-ээс хүүгийн орлогоос албан татвар суутган авч, тайлагнах, төсөвт төлөх, түүнчлэн татварын алба нь орлогын албан татварыг ногдуулахгүй байх нь зөв эсэх талаар тодруулахаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар Чиглэл хүсэх тухай албан бичгээр ханджээ.
2. Үүний дагуу Татварын ерөнхий газраас Том татвар төлөгчийн газарт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт Бүгд Найрамдах Монгол Ард улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан хэлэлцээрт хүүгийн орлого гэж тухайлан дурдаагүй байгаа тул *******ын -ын шугамыг тавих ба ашиглах үйл ажиллагаанаас бусад орлогод албан татвар ногдуулахаар байна. Иймд банк, санхүүгийн байгууллага Хувь ийн харилцах дансны үлдэгдэлд тооцон олгож байгаа хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгах нь зүйтэй юм гэж дурджээ.
3. Нэхэмжлэгч *******ын -аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба *******ийн Засагт социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Дээрх хэлэлцээрийн 10 дугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь ийг ба түүний салбар контор төлөөлөгчдийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн татваруудыг үл хураана. Түүнчлэн ын орлого хийгээд мөн аар болон 8 дугаар зүйлийн д-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ын чид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд талбарын эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар тус нь ажилчдаас суутгах хүний орлогын албан татвараас бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөж байгаа гэж тайлбарлан Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчлөн маргасан.
4. Маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг захиргааны акт болох эсэх тухайд:
4.1. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг захиргааны актын шинжийг агуулаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг нэхэмжлэгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4.2. Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд хүчингүй болгуулахаар маргаж буй актын улмаас *******ын -д банкнууд хүүгийн орлогын албан татвар суутган тооцож байгаа эсэхийг буюу уг акт нь нэхэмжлэл гаргагч хуулийн этгээдийн эрхийг хөндсөн үр дагавар шууд үүсгэж байгаа эсэхийг нэг мөр тодруулсны эцэст нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэх боломжтой байна гэжээ.
4.3. Маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн тус газраас нэхэмжлэгч *******ын -тай харилцдаг Худалдаа хөгжлийн банк, ******* банк, банкуудад хүргүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичгээр харилцагчид олгосон харилцах болон хадгаламжийн хүүгийн орлогоос албан татварыг суутган авч тайлагнах үүрэгтэй гэж чиглэл өгсний дагуу дээрх нэр бүхий арилжааны банкнууд нэхэмжлэгч *******ын -аас хүүгийн орлогын албан татвар суутган тооцож байгаа үйл баримт тогтоогдож байна.
4.4. Дээрх үндэслэлээр маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулж байх тул шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
5.1. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө, 3 дугаар зүйлийн 3.1-д Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй, 3 дугаар зүйлийн 3.2-т Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж тус тус заажээ.
5.2. Хуулийн дээрх зохицуулалтаар татвар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаас бусад тохиолдолд Татварын хуульд заасныг баримтлах, харин Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг баримтлахаар зохицуулжээ.
5.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 1949 оны ******* болон *******-ын Засгийн газрын хооронд байгуулсан Хэлэлцээрийн 10 дугаар зүйлд *******-ын Засгийн газар нь Хувь ийг ба түүний салбар контор төлөөлөгчдийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарагдсан ямар нэгэн албан татваруудыг үл хураана. Түүнчлэн ын орлого хийгээд мөн аар болон 8 дугаар зүйлийн д-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон ын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил *******-ын дотор байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэж, 8 дугаар зүйлийн 8 ж дэх хэсэгт Төмөр ын хайгуул шинжилгээ ба барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль, татвар хураамжгүйгээр *******-д нэвтрүүлэн оруулж байх, түүнчлэн *******-д оруулсан хогшил, хөрөнгийг ******* улсад саадгүй эргүүлэн гаргахыг зөвшөөрнө. Замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж буй үед мөнхүү барилгыг ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг гааль, татвар хураамжгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрөв гэж тус тус заажээ.
5.4. Дээрхээс үзвэл тус хэлэлцээр нь нэхэмжлэгч *******ын -ын үйл ажиллагаанаас олсон аливаа орлого болон өмчлөл, ашиглалтад нь байгаа газрууд, эд хөрөнгийг гаалийн болон холбогдох татвараас чөлөөлөхтэй холбоотой харилцаанд хамаарахаар байх бөгөөд харин талуудын маргаж буй банкны харилцах, хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэлд тооцох хүүгийн орлогын д тухайлан заагдаагүй учир хамаарагдахгүй, энэ маргаанд хэрэглэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
5.5. Ийнхүү *******ын нь тус хэлэлцээрт заагдсан дээрх нэр, төрлийн татвараас л чөлөөлөгдөхөөс бус, бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хэлэлцээрийн 10 дугаар зүйлд зааснаар ирээдүйд бий болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэдэг нь цаашид бий болох бүх төрлийн татвараас чөлөөлөгдөнө, ...хэлэлцээрт хүүгийн орлого гэж тухайлан дурдаагүй үндэслэлээр банк, санхүүгийн байгууллага тус ийн банкин дахь харилцах болох хугацаагүй хадгаламжийн данснуудын үлдэгдэлд тооцон олгож байгаа хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж байгаа нь хууль бус бөгөөд ийн ашиг сонирхол зөрчигдөж байна ... гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй.
6. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу тухайн татварын маргааны д Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулиар тус тус зохицуулагдах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг хэлнэ гэж заасны дагуу *******ын нь хамаарагдаж байна.
7. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг, 25 дугаар зүйлийн 25.1-д Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ гэж,
Мөн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно, 9.1.4-т хүүгийн орлого, 20 дугаар зүйлийн 20.2-т Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна, 20.2.1-т энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод 10 хувиар, 24 дүгээр зүйлийн 24.1-т Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.4, 18.6.5, 18.6.7, 18.6.8-д заасан орлогод ногдох албан татварыг суутган төлөгч ногдуулж, суутгана гэж тус тус зааснаас үзвэл *******ын ын банкин дахь харилцах болон хугацаагүй хадгаламжийн данснуудын үлдэгдэлд тооцон олгож байгаа хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож, Банк буюу суутган төлөгч төсөвт төлж байгаа нь хууль тогтоомжид нийцсэн байна.
8.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан, нэхэмжлэгч эдгээр үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх хэдий ч тухайн албан бичиг нь утга агуулгын илэрхий алдаагүй, Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн чиглэл хүргүүлсэн нь хариуцагчийн хуульд заасан эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн тул эдгээр үндэслэлүүдээр илт хууль бус гэж үзэх хууль эрх зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 6 дугаар зүйлийн 6.1.20, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын -аас гаргасан Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын -аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР