| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00005/И |
| Дугаар | 137/ШШ2025/00012 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 137/ШШ2025/00012
2025 01 09 137/ШШ2025/00012
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүрэг, ....... дүгээр хороо, ............., Ж.м ХХК-ийн байранд байрлах, “Ж.М” ХХК /улсын бүртгэлийн дугаар .., РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум ... дугаар баг, А-ын гудамж .... тоотод оршин суух, Бовогт Ө-ийн М /РД:...., утас:/-т холбогдох
Зээлээр худалдаж авсан гар утас, төхөөөрөмжийн үнэ 875,645.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ө.М нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай компанитай БҮГ-0251/22 тоот "Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ" байгуулан "Самсунг А32" загварын гар утас, ............. дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2022 оны 08 дугаар 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 97,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Ө.М нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 583,763.79 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 583,763.79 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 291,881.90 төгрөг нийт 875,645.69 төгрөг Ө.М-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Ө.М нь Ж.М ХХК-ний нэхэмжилсэн 875,645.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.М ХХК нь хариуцагч Ө.М-т холбогдуулан зээлээр худалдаж авсан гар утас, төхөөөрөмжийн үнэ 875,645.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.М нь зээлээр худалдаж авсан гар утас, төхөөөрөмжийн үнэ 875,645.69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.М ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.М-т холбогдох зээлээр худалдаж авсан гар утас, төхөөөрөмжийн үнэ 875,645.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 12,783 төгрөгийг, хариуцагч Ө.М-ээс мөн хураамжийн 50 хувь болох 12,783 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж.М” ХХК-нд олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ