Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 137/ШШ2025/00016

 

 

 

 

 

 

 

 

 

              2025        01          15                                          137/ШШ2025/00016                                

     

 

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч:  Д аймгийн З сум ........ дүгээр багт байрлах  “Г банк” ХК-ний З салбар /улсын бүртгэлийн дугаар ..........., регистрийн дугаар .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сум .... дугаар баг, Ц-ийн гудамжны ..... тоотод оршин суух, Ж овогт Л-ийн О /РД:....., утас: ,

 

Хариуцагч: Д аймгийн З сум ....... дугаар баг, Ү гудамж ....... тоотод оршин суух, Х овогт С-ийн Б /РД:......., утас:........../ нарт холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,619,297 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 646,453.86 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 11,649.88 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 14,287,900.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Л овогтой О /…....., С овогтой Батцэцэг /..........3/ нар нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ1915143304 тоот зээлийн гэрээ байгуулан 23,250,000/ хорин гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4,2.5,2.6,2.7 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 96 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачлагчаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Л.О болон С.Б нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 13,619,297 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 646,453.86 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 11,649.88 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 14,287,900.14 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Л.О, С.Б нарын төлөөлөгч О.О би Г банкны нэхэмжилсэн 14,287,900.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбар нь хариуцагч Л.О, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,619,297 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 646,453.86 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 11,649.88 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 14,287,900.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,619,297 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 646,453.86 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 11,649.88 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 14,287,900.14 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.О, С.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,619,297 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 646,453.86 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 11,649.88 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 14,287,900.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.О, С.Б нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,389.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 114,694.75 төгрөгийг, хариуцагч Л.О, С.Б нараас мөн хураамжийн 50 хувь болох 114,694.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбарт олгосугай.

 

3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ