Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 137/ШШ2025/00017

 

 

 

 

 

 

 

 

 

              2025        01          15                                          137/ШШ2025/00017                               

     

 

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Н-ийн Б дүүрэг, ... дүгээр хороо, ..... дугаар хороолол ........ тоотод байрлах “Ж.Б.С.С ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар  РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Ө сум  ..... дүгээр баг, ................... гудамж .................тоотод оршин суух, Б овогт А-ийн Г /РД:, утас:,

 

Хариуцагч: Д аймгийн Ө сум ..... дүгээр баг,  ............... тоотод оршин суух, Х овогт Э-ын М /РД:......., утас:/ нарт холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 3,167,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,  2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж.Б.С.С ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..."“Ж.Б.С.С ББСБ” ХХК нь 2019 оны 05 сарын 27-ны өдөр иргэн А.Г, Э. М нартай 1330001649 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 9,450,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний 2.1.8-д "Зээлийн хүү үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлсэн хугацаанд ноогдуулан нэмж төлнө" 2.9-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан. Зээлдэгч А.Г, Э.М нар нь зээлийн графикт төлөлтөө цаг тухайд нь төлөөгүйгээс зээлийн графикт зөрчил үүссэн бөгөөд зөрчлөө арилгах талаар удаа дараа шаардсан. Зээлдэгч А.Г нь зээл хүүний төлбөрөө төлөх хүсэлт удаа дараа гаргаж хүсэлтийг тус байгууллага хүлээн зөвшөөрсөөр өнөөг хүрсэн бөгөөд 2024 оны 1-р сарын 24 ны өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийж хүсэлт гаргасан. Хүсэлтэд "3,268,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 30-ны дотор төлнө" гэж хүсэлт гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,562,655.24 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 605,285.40 төгрөг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу 3,167,941 төгрөгийг “Ж.Б.С.С ББСБ”ХХК-нд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Г, Э.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие А.Г, Э.М нар нь “Ж.Б.С.С ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,167,941 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж.Б.С.С ББСБ” ХХК нь хариуцагч А.Г, Э.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,167,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Г, Э.М нар нь зээлийн гэрээний үүрэгт 3,167,941 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж.Б.С.С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г, Э.М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,167,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Г, Э.М нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 32,819 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 32,819 төгрөгийг хариуцагч А.Г, Э.М нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ