Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0673

 

2024 09 06 128/ШШ2024/0673

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, М.*******, Н.*******, З.******* нарын нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* миний бие 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжийн иргэн В.*******, А.*******-******* нарт холбогдох, 2017 оны дугаартай захирамжийн Т., Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож орц гарц гаргуулахыг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Татгалзах болсон үндэслэл нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар Эвлэрлийн гэрээ байгуулан хялбаршуулсан журмаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Энэхүү Эвлэрлийн гэрээ байгуулснаар бусад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******* нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд ... нэхэмжлэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжийн В.*******, А.*******-******* нарт холбогдох, 2017 оны дугаартай захирамжийн Т. Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, орц гарц гаргуулахыг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасан. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр буюу гуравдагч этгээд В.*******ы барьсан 3-р блокийн 5-р айлын В блокийн 4 дүгээр тэнхлэгээс хойш 50 см зайтай байхаар тохиролцож, үлдсэн 3-р блок 6-р айлын А блокийн суурийг нэхэмжлэгч талтай зөвшилцсөнөөр өөрчлөлт хийгдэх кадастрын зургийн дагуу нэхэмжлэгч талд /газар дээр байгаа суурийн дагуу/, 3-р блокийн р айлын А блокийн барилгын суурийн нөхөн төлбөр 4,000,000 төгрөгийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд нэхэмжлэгч төлнө. Тухайн газар дээр байгаа хоёр гэр, чингэлгийг өөр өөрсдийн эзэмшил газар дээрээ шилжүүлж нүүлгэн байрлуулахыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд даалгах, нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн газрын кадастрын зургийг 3-р блокийн 6-р айлын А блокийн барилгын сууринд шилжүүлэн мэдээллийн санд өөрчилж бүртгэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******ы барилгын 3-р блокийн 5-р айлын В блокийн 4-р тэнхлэгийн дагуу газраас хойш 50 см кадастрын зургийг мэдээллийн санд өөрчилж бүртгэхийг тус тус хариуцагчид даалгах, талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх, ямарваа байдлаар зөрчихгүй, уг Эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулах энэ гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй, аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэж дурджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М.*******, Н.*******, З.******* нарын нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* захирамжийн иргэн В.*******, А.*******-******* нарт холбогдох, 2017 оны дугаартай захирамжийн Т., Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож орц гарц гаргуулахыг дүүргийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******аас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Уг хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ, 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******аас нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан М.*******, Н.*******, З.******* нарын нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжийн иргэн В.*******, А.*******-******* нарт холбогдох, 2017 оны дугаартай захирамжийн Т., Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож орц гарц гаргуулахыг дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.*******, Н.*******, З.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ​ ​ Х.НЯМДЭЛГЭР