Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2024/00295

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024     12          13                                            137/ШШ2024/00295                                 

     

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг ......-р хороо, ............ давхарт байрлах, А.К ББСБ ХХК /УБД:, РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Э сум ....... дугаар баг ............ оршин суух, Э-ын Н /РД:, утас:, /-т холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 381,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А.К” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108135142 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 247,447 төгрөг, 7108297691 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 125,351 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг нийт 381,298 төгрөгийг хариуцагч Э-ын Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А.К” ББСБ ХХК нь хариуцагч Э.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3181,298 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 318,298 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. 

Хариуцагч Э.Н нь зээлийн гэрээний үүрэгт 318,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А.К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 318,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Н нь бүхэлд нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 6,045 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 6,045 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ