Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2024/00294

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024     12         13                                            137/ШШ2024/00294                                 

     

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

       

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч:  Д аймгийн З сум ... дүгээр багт байрлах : “Г банк” ХК-ний З салбар /улсын бүртгэлийн дугаар .........., регистрийн дугаар ........./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын .... дугаар баг Б гудамж ......... тоотод оршин суух, Б овогт Б-ы Б /РД:, утас:/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 14,110,822.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн З салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Б нь 2021 оны 07-р сарын 07-ны өдөр дугаар ЗГ1915129029 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая /төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авч 1915129029 тоот гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 905 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.Б-оор төлүүлэхээр нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,046,016.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,583,740.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 469,565.82 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг нийт 14,110,822.71 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Б нь “Г банк” ХК-ний нэхэмжилсэн 14,110,822.71 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г банк ХК-ийн З салбар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,110,822.71 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 14,110,822.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн З салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,110,822.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228,504.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 114,252.05 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 114,252.05 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ