Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 137/ШШ2024/00288

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024       12        09                                          137/ШШ2024/00288                                  

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Д аймгийн А сум, .... дугаар баг Х гэх газарт оршин суух, Ш овогт Х-н П /РД:, утас:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сум, ......... дугаар С гудамжны ........... тоотод оршин суух, Б овогт Т-ын М /РД:, утас:, /-д холбогдох

 

35,226,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай нөхөр Х.П нь амьдралаа дээшлүүлэх, охиноо оюутан болоход нь сургалтын төлбөрийг олж хуримтлуулах арай илүү цалин хөлс авах боломжтой ажил гэж судалж бид ярилцаж байгаад 2022 оны 04 сараас Д аймгийн Х сумын Ханги боомтод том оврын автомашины туслах жолооч, жолоочоор ажиллахаар болсон. Манай нөхөр нь Ханги боомтод ажиллаж байх хугацаандаа Т.М-тай танилцаж найзалсан байдаг. Т.М нь З сум явах унааны мөнгөгүй болчихлоо, ломбардад тавьсан зүйлээ сунгуулах мөнгөгүй болчихлоо ...гэх мэт маш олон шалтгаан тоочиж манай нөхрөөс мөнгө зээлж удаахгүй эргүүлээд өгнө гэж өөрийн данс болон төрсөн охиныхоо данс руу шилжүүлэн аваад өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Манай нөхөр Х.П нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Т.М-ын Х банк ХХК-ний ............ тоот данс руу 28,673,000 төгрөгийг, Т.М-ын охин Э-ын Э-ын .............. тоот данс руу 6,578,500 төгрөгийг шилжүүлсэн байна. 2022 оны 05 дугаар сараас хойших олсон цалин, хөлсөө манай нөхөр цуглуулж байгаа хуримтлуулж байгаа гэж надад хэлдэг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сард цалин, хөлс олсон бүх мөнгөө Т.М гэх хүнд зээлүүлсэн буцаан шаардахаар өнөөдөр шилжүүлнэ маргааш өгнө гэж хэлсээр өгөхгүй байгаа талаар мэдсэн. Иймд Т.М болон түүний охин Э.Э нарын Х банк ХХК-ийн харилцах данс руу шилжүүлсэн 35,226,500 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: П миний бие Т.М-д холбогдуулах 35,226,500 төгрөгийн нэхэмжлэл гаргуулах шаардлага гаргаагүй, Т.М-аас ямар нэгэн төлбөр мөнгө нэхэмжлэхгүй. 2024 оны 04 сарын17-ны өдөр О.Б-д олгосон гэх итгэмжлэлийг би олгоогүй миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Иймд миний бие Т.М-д холбогдуулан гаргасан гэх 35,226,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь хариуцагч Т.М-д холбогдуулан  35,226,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Пү нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Т.М-ын Х банк ХХК-ний …..... тоот данс руу 28,673,000 төгрөгийг, Т.М-ын охин Э-ын Э-ын …...... тоот данс руу 6,578,500 төгрөгийг шилжүүлсэн байна. 2022 оны 05 дугаар сараас хойших олсон цалин, хөлсөө манай нөхөр цуглуулж байгаа хуримтлуулж байгаа гэж надад хэлдэг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сард цалин, хөлс олсон бүх мөнгөө Т.М гэх хүнд зээлүүлсэн буцаан шаардахаар өнөөдөр шилжүүлнэ маргааш өгнө гэж хэлсээр өгөхгүй байгаа талаар мэдсэн. Иймд Т.М болон түүний охин Э.Э нарын Х банк ХХК-ийн харилцах данс руу шилжүүлсэн 35,226,500 төгрөгийг хариуцагч Т.М-д холбогдуулан хүүхдийн 35,226,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.П нь 35,226,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаарх тайлбарыг ирүүлсэн байна.

           Нэхэмжлэгч Х.П нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь хариуцагч Т.М-д холбогдуулан 35,226,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 334,082.50 төгрөгийн 50 хувь буюу 167,041.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 167,041.25 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ