| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00338/И |
| Дугаар | 137/ШШ2024/00286 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2024/00286
2024 12 06 137/ШШ2024/00286
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: У хот Ч дүүргийн .......-р хороо, ......... давхарт байрлах, Д.ф ББСБ ХХК /УБД:, РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ......... дугаар баг, ............. тоотод оршин суух, М овогт Ч-ийн Б /РД:....., утас:........./-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,027,937.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д.ф” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч овогтой Б нь “Д.ф” ББСБ ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/2220256 тоот зээлийн гэрээг компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 614 хоногийн хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Хариуцагч Ч овогтой Б-ээс зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 1,027,937.95 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ч.Б нь “Д.ф” ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 1,027,937.95 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д.ф” ББСБ ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,027,937.95 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нь зээлийн гэрээний үүрэгт 1,027,937.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Д.ф” ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,027,937.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 14,615 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 14,615 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ