Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2024/00284

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024     12          02                                            137/ШШ2024/00284                                 

     

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг ......... давхарт байрлах, А.К ББСБ ХХК /УБД:, РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын  ......... дугаар баг, Б гудамж ......... тоотод оршин суух, Э-ын Э /РД:....., утас:................/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 1,884,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А.К” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101183098 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,879,349 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг нийт 1,884,349 төгрөгийг хариуцагч Э-ын Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Э.Э нь “А.К” ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 1,884,349 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А.К” ББСБ ХХК нь хариуцагч Э.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,884,349 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт 1,884,349  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А.К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,884,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 22,551 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 22,551 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ