| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00324/И |
| Дугаар | 137/ШШ2024/00280 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 137/ШШ2024/00280
2024 11 28 137/ШШ2024/00280
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг ......... давхарт байрлах, А.К ББСБ ХХК /УБД:, РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн Э сумын ......... дугаар баг, А гудамж ...... тоотод оршин суух, Б овогт Э-ийн Э /РД:, утас:-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,168,452 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг нийт 3,173,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А.К” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103513169 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 3,168,452 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг нийт 3,173,452 төгрөгийг хариуцагч Э.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Э.Э миний бие “А.К” ББСБ-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 3,173,452 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 1,173,452 төгрөгөөр тус тус төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А.К” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Э-ийн Э /РД:......../-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хүргүүлсэн эвлэрлийн хүсэлтийг манай зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А.К” ББСБ ХХК нь хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,168,452 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг нийт 3,173,452 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Э.Э нар нь харилцан тохиролцож хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэгт 3,173,452 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 1,173,452 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А.К” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,168,452 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг нийт 3,173,452 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэгт 3,173,452 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 1,173,452 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 32,863.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 32,863.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ