| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00285/И |
| Дугаар | 137/ШШ2024/00282 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2024/00282
2024 12 02 137/ШШ2024/00282
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, ............. давхарт байрлах “Т ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар ........., регистрийн дугаар ............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын .. дүгээр ............... тоотод оршин суух, М-ын Э /РД:......, утас:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,022,824.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Э-тай харилцан тохиролцож 2023 оны 10 сарын 30-ны өдөр №ЗГ2023103001143 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан “Samsung A54” маркийн гар утсыг 22 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа /2023 он 10 сараас 2025 он 08 сар/ нийт 22 сар.
Т ББСБ ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: Хариуцагч М.Э-тай байгуулсан №2023103001143 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 2,022,824.44 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Э нь Т ХХК-ний гаргасан 2,022,824.44 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч М.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,022,824.44 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э нь зээлийн гэрээний үүрэгт 2,022,824.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,022,824.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47,316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 23,658 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 23,658 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ