| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00321/И |
| Дугаар | 137/ШШ2024/00278 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 137/ШШ2024/00278
2024 11 27 137/ШШ2024/00278
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг .... дугаар хороо, ............ гудамж өөрийн байранд байрлах Х банк ХК-ний З тооцооны төв /улсын бүртгэлийн дугаар ......, регистрийн дугаар ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум ...... дугаар баг .......... тоотод оршин суух, Б овогт Д-ийн Э /РД:......, утас:......../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 41,128,692.61 төгрөг, зээлийн хүү 950,183.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,717.85 төгрөг нийт 42,087,593.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн З Тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х Банк нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д овогтой Э-тэй 1390089291 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 41,268,437 /дөчин нэгэн сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Тодруулбал, Х Банк нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-т "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-т "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Зээлийг олгосноос хойш 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 580,694.81 /таван зуун наян мянган төгрөг зургаан зуун ерэн дөрвөн төгрөг 81 мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөрт 440,950.42 /дөрвөн зуун дөчин мянга есөн зуун тавин төгрөг 42 мөнгө/ төгрөг, үндсэн төлбөрт 139,744.39 /нэг зуун гучин есөн төгрөг долоон зуун дөчин дөрвөн төгрөг 39 мөнгө /төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж Хас Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 54 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: 1390089291 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1390089291 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 41,128,692.61 төгрөг, зээлийн хүү 950,183.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,717.85 төгрөг нийт 42,087,593.77 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Э нь Х банкны нэхэмжилсэн 42,087,593.77 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ний З тооцооны төв нь хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 41,128,692.61 төгрөг, зээлийн хүү 950,183.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,717.85 төгрөг нийт 42,087,593.77 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 41,128,692.61 төгрөг, зээлийн хүү 950,183.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,717.85 төгрөг нийт 42,087,593.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ний З тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 41,128,692.61 төгрөг, зээлийн хүү 950,183.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,717.85 төгрөг нийт 42,087,593.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 368,387.97 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 184,193.985 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 184,193.985 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ