Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2024/00279

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024       11         27                                            137/ШШ2024/00279                                 

     

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг .... дугаар хороо, ............ гудамж өөрийн байранд байрлах Х банк ХК-ний З тооцооны төв /улсын бүртгэлийн дугаар ......, регистрийн дугаар ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сум .......... дугаар баг Х гудамж ...... тоотод оршин суух, Х овогт Б-ийн Э /РД:, утас:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,491,591.12 төгрөг, зээлийн хүү 2,604,018.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,244.91 төгрөг нийт 14,383,854.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн З Тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б-ийн Э нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Х Банктай 1390025075 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б.Э-ын Х Банк дахь …....... дугаартай дансанд 2022 оны 04 дугаар сарын 21-ний өдөр 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2023 оны 10 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 405 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390025075 дугаартай зээлийн гэрээг үндэслэн зээлийн үлдэгдэл 11,491,591.12 төгрөг, зээлийн хүү 2,604,018.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,244.91 төгрөг, нийт 14,383,854.21 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, нэхэмжлэлийн үнийн дүн болох 14,383,854.21 төгрөгөөс тооцож 229,869.27 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Эр нь Х банкны нэхэмжилсэн 14,383,854.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК-ний З тооцооны төв нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,491,591.12 төгрөг, зээлийн хүү 2,604,018.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,244.91 төгрөг нийт 14,383,854.21 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,491,591.12 төгрөг, зээлийн хүү 2,604,018.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,244.91 төгрөг нийт 14,383,854.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ний З тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,491,591.12 төгрөг, зээлийн хүү 2,604,018.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,244.91 төгрөг нийт 14,383,854.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229,869.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 114,934.635 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 114,934.635 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ