Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 152/ШШ2024/00567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын .... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., Д ургийн овогт Цгийн Эын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие 1964 онд төрсөн. Би 1982 онд цэрэгт татагдаж 1985 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилж байна. Би цэргээс халагдаж ирээд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд ажилчин, ногоочин, барилгачин зэрэг туслах ажлуудыг хийж эхэлсэн. Улмаар 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал жолоочоор, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал жолоочоор ажиллаад ажлаасаа чөлөөлөгдөөд буцаад 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын захиргаанд жолоочоор ажилласан. Дараа нь 1992 оны 8 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Алдар хувьцаат компанид жолоочоор, 1992 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо тэтгэвэртээ гарсан боловч хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, 1985-1994 оны ажилласан жилээ анх ажилд орсон тушаал олдохгүй байгаагийн улмаас тооцуулж авч чадаагүй. Увс аймгийн Архивын тасгаас цалин, зарим тушаалууд гарсан болно. Иймд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчин, ногоочин, барилгачнаар, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал жолоочоор, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд жолоочоор, 1992 оны 8 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Алдар ХК-д жолоочоор, 1992 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.                                                                                                                                    

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар Ц.Эын шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Нэгдэлд гишүүн элсүүлэх ба нэгдлийн гишүүнээс чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын цалингийн тооцооны хүснэгт гэх баримт, гэрч Ш.Л, Г.Э нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Ш.Л, Г.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ц.Эын ХААТР-1 маягт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгдчийн хурлын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаар “Болзол дүгнэх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар “Акт тодорхойлолт батлах тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн протокол, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1991 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар “Өр төлбөрөөс чөлөөлөх тухай” хурлын тогтоол, хавсралт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар протокол, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Эын Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчин, ногоочин, барилгачнаар, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал жолоочоор, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд жолоочоор, 1992 оны 8 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Алдар ХК-д жолоочоор, 1992 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Эын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ц.Эын 1985 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал, 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ. 

3.2. Нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн дэвтрийг сүүлд нөхөн бичүүлсэн” гэж тайлбарласан тул түүний хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

3.3. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгдчийн хурлын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаар “Болзол дүгнэх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар “Акт тодорхойлолт батлах тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Нэгдэлд гишүүн элсүүлэх ба нэгдлийн гишүүнээс чөлөөлөх тухай” тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн протокол, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1991 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар “Өр төлбөрөөс чөлөөлөх тухай” хурлын тогтоол, хавсралт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар протокол, Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар “Ажилд томилох тухай” тушаалууд нь нэхэмжлэгчийн 1985-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралтай байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. 

3.4. Ц.Эын ХААТР-1 маягтад: “Овог, нэр – Цгийн Э, ажилладаг байгууллага – Алдар нэгдэл, ажилд орсон он – 1985, эрхэлдэг ажил – барилгачин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06.20” гэж бүртгэсэн байна.

3.5. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаанд:  Ц.Эын 1995 оны 1 сараас 2004 оны 12 сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлсэн байна. Тус лавлагааг нэхэмжлэгчийн 1985-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзэв.

3.6. Нэхэмжлэгчээс Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын  цалингийн тооцооны хүснэгт гэх баримтыг ирүүлсэн байх боловч тухайн баримтад байгууллагын нэр бичигдээгүй, эрх бүхий албан тушаал тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байх тул цалингийн тооцооны хүснэгтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх нь зүйтэй.

3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ш.Л, Г.Э  нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ш.Л “Миний бие 1974 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Давст сумын Апдар нэгдэлд тракторчноор ажиллаж байсан. Мөн 1992 оноос 2008 он хүртэл Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон тус сумын Засаг даргын тамгын газарт нярваар ажиллаж байсан. Хэдэн оноос Засаг даргын тамгын газар гэх нэршилтэй болсныг сайн мэдэхгүй байна. Ц.Э нь 1985 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1985 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Давст сумын Апдар нэгдэлд жолоочоор ажилласан бөгөөд 1992 оноос тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор 2024 он хүртэл ажилласан” гэж, гэрч Г.Э  “Миний бие 1985 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Давст сумын Апдар нэгдэлд ногоочноор, 1992 оноос 2002 он хүртэл Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон Засаг даргын тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байсан. Ц.Э нь 1985 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Давст сумын Апдар нэгдэлд жолоочоор ажилласан бөгөөд 1992 оноос тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилд орсон ба 2024 он хүртэл ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, ХААТР-1 маягт, ажиллаж байсан байдалтай холбоотой тушаалуудаар тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Ц.Э нь Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчин, ногоочин, барилгачнаар, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал жолоочоор, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд жолоочоор, 1992 оны 8 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Алдар ХК-д жолоочоор, 1992 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгдчийн хурлын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаар “Болзол дүгнэх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар “Акт тодорхойлолт батлах тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар “Нэгдэлд гишүүн элсүүлэх ба нэгдлийн гишүүнээс чөлөөлөх тухай” тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн протокол, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1991 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар “Өр төлбөрөөс чөлөөлөх тухай” хурлын тогтоол, хавсралт, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар протокол, Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, ХААТР-1 маягт, гэрч Ш.Л, Г.Э  нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д ургийн овогт Цгийн Эын Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчин, ногоочин, барилгачнаар, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал жолоочоор, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд жолоочоор, 1992 оны 8 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Алдар ХК-д жолоочоор, 1992 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д ургийн овогт Цгийн Эын Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилчин, ногоочин, барилгачнаар, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал жолоочоор, 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарыг дуустал жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд жолоочоор, 1992 оны 8 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Алдар ХК-д жолоочоор, 1992 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ