Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0669

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, О.У*******ын нэхэмжлэлтэй,Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.У******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...О.У******* миний бие тус шүүхэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн О.У*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай /******* дугаар тушаалыг хүчингүй болгож, О.У******* намайг Лондон дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч О.У*******аас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн О.У*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай /******* дугаар тушаалыг хүчингүй болгож, О.У******* намайг Лондон дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгч О.У******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн О.У******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​ Иймд нэхэмжлэгч О.У*******ын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан О.У******* миний бие тус шүүхэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн О.У*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, О.У******* намайг Лондон дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, О.У*******ын нэхэмжлэлтэй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ​ ​ Д.ЧАНЦАЛНЯМ