| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00339/и |
| Дугаар | 152/ШШ2024/00572 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00572
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц ургийн овогт Б-ы Ц, З ургийн овогт А-ын Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Ундармал хотхон, Залгамжлагч гудамжны 207/1 дугаар байрны 17 тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1520006268 дугаартай, 3 өрөө орон сууц, Toyota Allion (2011-2021 он) загварын автомашин, гэрийн доторх 11 нэр төрлийн буйдан, хөргөгч, угаалгын машин, гоо сайхны ширээ, унтлагын ор, зурагт, хувцасны шүүгээ, гутлын тавиур, үүдний шүүгээ, хоолны шүүгээ, ширээ зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Ц-гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б.Ц-гоос эд хөрөнгийн зөрүү үнэ болох 50,266,965 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Ц-д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Нямжавд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц-гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ