| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00635/и |
| Дугаар | 152/ШШ2024/00582 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2024/00582
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, Сентрал тауэр ... тоотод байрлах, .... регистрийн дугаартай АК ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ..., Мгийн Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,646,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101140941 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,641,221 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,646,221 төгрөгийг М.Бас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 1,646,221 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч М.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь хариуцагч М.Б д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,646,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,292 төгрөгийн тал хувь болох 20,646 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,646 төгрөг гаргуулж АК ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хариуцагч М.Б-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,646,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,292 төгрөгийн тал хувь болох 20,646 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,646 төгрөг гаргуулж АК ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ