Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 152/ШШ2025/00008

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: ... хотын ... дүүргийн ... дугаар хороо, 40,50 мянгат .... тоотод байрлах, ... регистрийн дугаартай С ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: ... аймгийн ...сумын ... дүгээр багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Б-гийн О,

Хариуцагч: ... аймгийн ...сумын ... дүгээр багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар ....,, Б ургийн овогт Б-ын Б нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,949,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 07-ны иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О, Б.Б нар 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/1502100316 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь цахим зээп тул Нірау аппликейшнээр дамжуулан зээл төлж авах боломжтой бөгөөд анх зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 удаа буюу 6,421,000 төгрөгийн зээл авч, зээл болон хүүгийн төлбөрт 20 удаагийн төлөлтөөр 5,579,848.17 төгрөгийн төпөлт хийсэн зээлийн дансны хуулга хавсаргав. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 96600427, 96041210 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд хариуцагч Б.О, Б.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,728,454.97 /нэг сая долоон зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 205,528.03 /хоёр зуун таван мянга таван зуун хорин найман төгрөг гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,392 /дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг, нотариатын хураамж 11,500 /арван нэгэн мянган таван зуу/ төгрөг, нийт 1,949,875 /нэг сая есөн зуун дөчин есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж "С" ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.О, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.О Б.Б бид 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/1502100316 тоот гэрээ байгуулж, 2,500,000 төгрөгийн зээл авсан. Б.О нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд харах чөлөө авч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Б.Б нь Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Увс аймгийн Малчин суманд ажилласан. Б.Б нь нуруундаа бэртэл авсан тул ажил эрхлэх боломжгүй болсон. Одоогийн байдлаар төлөлт хийх боломжгүй байгаа. Иймд Б.Б миний бие 2 компаниас ажлын хөлсөө авч 2025 оны 2 дугаар сард багтаан С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Б.О, Б.Б нарын тайлбартай танилцлаа. 2025 оны 2 дугаар сард багтаан зээл, зээлийн хүүгин төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргажээ. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Б.О, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,949,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,949,875 төгрөгийг 2025 оны 2 дугаар сард багтаан төлж барагдуулахаа хариуцагч Б.О, Б.Б нар илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Б.О, Б.Б нар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Б.О, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,148 төгрөгийн тал хувь болох 23,074 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,074 төгрөг, хариуцагч Б.О, Б.Б нараас 23,074 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,949,875 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын дотор төлж барагдуулахыг хариуцагч Б.О, Б.Б нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,074 төгрөг, хариуцагч Б.О, Б.Б нараас 23,074 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, 23,074 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ