Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2024/00932

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин байрлах,  *******-д холбогдох

Зээл 8,027,012.15 төгрөг, хүү 3,106,106 төгрөг, нийт 11,133,118.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь *******-тхй 2024 ны 01 дүгээр сарын 02-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногт багтаан төлөх үүргийг худалдан авагч тал хүлээнэ.

Худалдан авагч тал төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхгүй явсаар 8,027,012.15 төгрөг, хүү 3,106,106 төгрөг, нийт 11,133,118.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч нь нэхэмжилсэн үндсэн төлбөр 8,027,012.15 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь зээл 8,027,012.15 төгрөг, хүү 3,106,106 төгрөг, нийт 11,133,118.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* -ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 96,540 төгрөгийг хариуцагч *******-иас 96,540 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч ******* нь зээл 8,027,012.15 төгрөг, хүү 3,106,106 төгрөг, нийт 11,133,118.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 96,540 төгрөгийг хариуцагч *******-иас 96,540 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Б.МӨНХБАТ