Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2024/00938

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: оршин суух,  ******* овгийн ******* холбогдох

Зээл 548,325 төгрөг, хүү 386,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,191 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 987,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 7102393850 тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан.

*******аас зээл 548,325 төгрөг, хүү 386,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,191 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 987,850 төгрөг гаргуулахаар байна.

2. Хариу тайлбарын агуулга: *******-ийн нэхэмжилж буй 987,850 төгрөгийг төлж барагдуулна. Үнийн дүнтэй маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн зээл 548,325 төгрөг, хүү 386,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,191 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 987,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 14,130 төгрөгийг, улсын орлогоос 14,130 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн зээл 548,325 төгрөг, хүү 386,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,191 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 987,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 14,130 төгрөгийг, улсын орлогоос 14,130 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХБАТ