Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2024/00939

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,083,639.20 төгрөг, нотариатын зардал 117,000 нийт 2,200,639.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь ХААН Банк ХК-ийн Долоон буудал тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2018-20181222077298 тоот зээлийн болон БГ/2018-20181222077298 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 6,719,762.5 төгрөг дээр 1,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 7,719,762.5 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 46 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар 6 удаагийн зээл авсан.

Зээлдэгч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2018-20181222077298 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт нийт 8,800,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2,341,094 төгрөг бүгд 11,141,094 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 2,083,639.20 төгрөг, нотариатын зардал 117,000 төгрөг нийт 2,200,639.20 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

2.1. Хариуцагч ******* нь зээл 2,019,634.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,384.91 төгрөг, нотариатын зардал 117,000 төгрөг нийт 2,200,639.20 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *******-д төлнө.

2.2. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

2.3. Зохигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн хариуцагч ******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2,083,639.20 төгрөг, нотариатын зардал 117,000 нийт 2,200,639.20 төгрөгийг 205 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******-ийн нэхэмжлэлтэй *******ид холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******ид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 58,500 төгрөгийг, улсын орлогоос 58,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг хариуцагч ******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2,083,639.20 төгрөг, нотариатын зардал 117,000 нийт 2,200,639.20 төгрөгийг 205 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн хариуцагч Б.Эрдэнэмөнхөд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 58,500 төгрөгийг, улсын орлогоос 58,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХБАТ