Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2024/00941

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин байрлах, Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* холбогдох

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25,000,712.55 төгрөгийг гаргуулах тухай тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1640010674 дугаар зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 0.9 хувийн хүүтэйгээр, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1640010675 дугаар зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 0.83 хувийн хүүтэйгээр *******-иас зээлж авсан.

Зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 34 байрны 25 тоот орон сууц болон ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан.

******* нь 640010674 дугаар гэрээний зээлд 18,333,333.26 төгрөг, хүүд 6,202,267.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 91,367.12 төгрөгийг төлж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээл, хүүг төлөөгүй. 1640010675 дугаар гэрээний зээлд 9,534,137.46 төгрөг, хүүд 2,392,236.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83,571.33 төгрөгийг төлж, 2024 оны 01 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээл, хүүг төлөөгүй.

Нэхэмжлэл гаргах 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1640010674 дүгээр гэрээний тухайд зээл 11,66,666.74 төгрөг, хүү 3,990,958.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489,168.82 төгрөг, нийт 16,146,794.29 төгрөгийн, 1640010675 дугаар гэрээний тухайд зээл 5,465,862.54 төгрөг, хүү 1,564,276.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,823,779.13 төгрөг, нийт 8,853,918.26 төгрөгийн үлдэгдэлтэй.

2. Эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэлийн гэрээ байгуулав. Үүнд:

2.1. Хариуцагч ******* нь зээл 5,465,862.54 төгрөг, хүү 1,564,276.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,823,779.13 төгрөг, нийт 8,853,918.26 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *******-д төлнө.

2.2. Үлдэх зээл 11,666,666.74 төгрөг, хүү 3,990,958,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489,168.62 төгрөг, нийт 16,146,974.29 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 11,146,974.29 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******-д төлнө.

2.3. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч ******* зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаас татгалзаж байна.

2.4. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

2.5. Зохигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь зээл 5,465,862.54 төгрөг, хүү 1,564,276.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,823,779.13 төгрөг, нийт 8,853,918.26 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, зээл 11,666,666.74 төгрөг, хүү 3,990,958,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489,168.62 төгрөг, нийт 16,146,974.29 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 11,146,974.29 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******-д тус тус төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 282,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 141,476.5 төгрөгийг, хариуцагч *******ас 141,476.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь зээл 5,465,862.54 төгрөг, хүү 1,564,276.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,823,779.13 төгрөг, нийт 8,853,918.26 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, зээл 11,666,666.74 төгрөг, хүү 3,990,958,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489,168.62 төгрөг, нийт 16,146,974.29 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 11,146,974.29 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******-д тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 282,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 141,476.5 төгрөгийг, хариуцагч *******ас 141,476.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Б.МӨНХБАТ