| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/01002/И |
| Дугаар | 131/ШШ2024/00960 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2024/00960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага:
- 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1990 оны 07 дугаар сарын 01-ний 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Заг сумын Давшилт нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: ******* миний бие нь 1969 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох баримт баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хөдөлмөрийн дэвтэр/*******/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар-ын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар зөвлөмжийн хуудас
- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар-ын архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1062 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр Нэгдэлд гишүүн элсүүлэх тогтоол, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн даргын 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар Ажилд орсон тушаал нөхөн гаргах тухай тушаал,
- Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03-08/1532 дугаар архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03-08/1531 дүгээр архивын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*******, *******/, төрсний гэрчилгээ/*******, *******, *******/
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: -Үгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Баянхонгор аймгийн Заг Давшилт нэгдлээс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* Хандсүрэнд олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т: 1987 оноос 1-12 сар, 1988 оноос 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-6 сар цалингийн бичилт хийгджээ.
- Баянхонгор аймгийн Заг Давшилт нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* Хандсүрэнд олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т: 1991 оны 1-12 сар цалингийн бичилт хийгджээ.
2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар-ын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1062 дугаар архивын лавлагаанд ******* Хандсүрэн нь Заг сумын Давшилт нэгдлийн 3-р бригадад малчнаар 1987-1993 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг авах захиалга ирүүлснээс 1987,1991 онуудад нотлох баримт гарлаа. Мөн 1988-1990, 1992 онуудад энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй малчдын цалингийн баримтгүй болно гэжээ.
Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр Нэгдэлд гишүүн элсүүлэх тогтоолын ...Нэр бүхий 12 хүнийг нэгдлийн гишүүнээр элсүүлж авсугай. 1-т ******* Хандсүрэн,
- Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн даргын 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар Ажилд орсон тушаал нөхөн гаргах тухай тушаалын 1 дэх хэсэгт Нэгдлийн оёдолын цехийн оёдолчноор Дагийсүрэн овогтой Хандсүрэнг авч ажиллуулсугай,
2.4. Хүн амын тооллогын лавлагаа:
- Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03-08/1532 дугаар архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Заг сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүлэгч 51 настай, эхнэр 50 настай, охин ******* Оюунбилэг 9 настай, охин ******* Оюунцэцэг 13 настай, охин ******* Хандсүрэн 19 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.
- Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03-08/1531 дугаар архивын лавлагаанд 2000 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 1 дүгээр багт оршин суух, өрхийн тэргүүлэгч 33 настай, эхнэр ******* Хандсүрэн 31 настай, хүү 3 настай, охин 11 настай, хүү 9 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр, иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1990 оны 07 дугаар сарын 01-ний 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Заг сумын Давшилт нэгдэлд оёдолчноор" ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилсон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Д.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Мөнхгэрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Д.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* Хандсүрэнг 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1990 оны 07 дугаар сарын 01-ний 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Заг сумын Давшилт нэгдэлд оёдолчноор" ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ