| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01090/И |
| Дугаар | 303/ШШ2025/00019 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******** хот, ********дүүрэг, ******* дүгээр хороо, ******** төв байр, ******** регистрийн дугаартай, “********” ХК,
Хариуцагч: ****************д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 17,720,874.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******** ЗГ: 6105107669 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 14,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авсан. Мөн нэмэлтээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3000,000 төгрөг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,220,000 авсан.
********** нь ЗГ:6105107669 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1133 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд Монгол банкны Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү.
Үндсэн зээлийн төлбөрт 11,219,532.28 төгрөг
Үндсэн хүүгийн төлбөрт 5,748,017.97 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 753,318.59 төгрөг
Нийт 17,720,874.84 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний заасныг үндэслэн банк Нийт 17,720,874.84 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний заасныг үндэслэн өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч ********* ********* ХК-тай байгуулсан ЗГ:6105107669 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 17,720,874.84 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* ХК-д олгуулж өгнө үү. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 246,554.37 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:***************** ХК-аас нэхэмжилсэн 17,720,874.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХК нь *******олбогдуулан зээлийн гэрээний үүргийн 17,720,874.84 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь зээлийн гэрээний үүргийн 17,720,874.84 төгрөгийг нэхэмжлэгч *****“*” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч ****** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ******* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 123,277.19 төгрөг, хариуцагч ****** 123,277.19 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** нь зээлийн гэрээний үүргийн 17,720,874.84 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 123,277.19 төгрөг, хариуцагч ******* 123,277.19 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧГ.БАТЗАЯА