| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00956/И |
| Дугаар | 103/ШШ2025/00004 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00004
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00004 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн төв байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******0 дугаар байрны .... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,099,669.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,099,669.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* банк нь харилцагч ******* овогтой ******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мен хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.******* дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ............... тоот зээлийн гэрээ байгуулан 13,600,000 төгрөгийг 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд .......... тоот гэрээг банкны санаачилагаар цуцалж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 12,240,000.01 төгрөг, χγγ 1,*******07,272.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,396.*******9 нийт 14,099,669.77 төгрөгийг ******* овогтой Энхцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банк ХК-иас хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,099,669.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *******ын ******* нь 14,099,669.77 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч "******* банк" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар нь хоорондоо харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулахаар боллоо.
Нэхэмжилсэн төлбөрийн дүн болох үүрэгт 14,099,669.77 төгрөгийг эвлэрлийн гэрээний хугацаанд буюу 2025.01.25-наас 2025.12.25-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж барагдуулах
Төлбөрийг 2025 оны 1 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 3,099,669.77 төгрөгийг сар бүр хэсэгчлэн төлөхөөр, төлөлт хийх заасан хугацаанд аль нэг сарын төлөлт хийгдээгүй тохиолдолд ******* банкны зүгээс албадан гүйцэтгэх хуудас гаргуулна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* 14,099,669.77 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-наас 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цаг хугацаа, төлбөр төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,099,669.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь
2025 оны 01 дүгээр сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 3 дугаар сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны ******* дугаар сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор 3,099,669.77 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22*******,44******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114,224 төгрөгийг улсын орлогоос, 114,224 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА